ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан ажлын амжилттай

2019 оны 06 сарын 26

Хонь

Өнөөдөр та шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах болно. Ажил хэргийн харьцаа тань  ойр дотнын нөхөрлөл болон хувирах магадлалтай. Уран бүтээлийн шинэ санаагаа хэрэгжүүлэх, байр байшингаа тохижуулах ажил хийхэд тохиромжтой өдөр. Таны хийсэн хөрөнгө оруулалт, зарсан мөнгө болгон орлого болон эргэн ирнэ.

Үхэр

Маш сайн өдөр. Таны боловсруулсан төлөвлөгөө, хувийн уулзалт, олон нийтийн сүлжээний харилцаа бүгд ашигтай байж, ирээдүйд албан тушаал ахих, санхүүгийн орлого олох суурь болж өгнө. Гэхдээ худалдан авалт хийхээ хойшлуулаарай. Учир нь дараа нь та мөнгө дэмий үрсэндээ харамсах болно. Адал явдал, гэнэтийн зүйлсээр дүүрэн өдөр. Өнөөдөр зүүдэлсэн зүүд тань биелнэ. Хэрэв өнөөдөр та хувцсаа бохирдуулбал муу зүйлийн дохио шүү.

Ихэр

Өнөөдөр идэвхтэй, уран бүтээлч өдөр. Энэ өдөр таны хувьд хайр дурлал, өршөөл энэрлийн уриа дор өнгөрнө. Ажлын болон хувийн уулзалтууд амжилттай болж, ирээдүйд танд ашиг авчрах болно. Хамгийн эрсдэлтэй, зоримог санаа тань ч биелнэ. Од эрхэс таны уран бүтээлийн ажилд эерэг нөлөө үзүүлнэ. Харин үдэш танай гэрт бага зэрэг асуудал үүсэх магадлалтай.

Мэлхий

Өнөөдөр танд ажил хэргийн санал ирнэ. Түншүүддээ бүрэн итгэ. Тэдний ачаар л таны санхүүгийн байдал дээшилнэ. Ойр дотнын хүмүүстэй анхаарал тавиарай. Амжилт олохын тулд танд тэвчээр, мэдрэмж шаардлагатай шүү.

Арслан

Эмэгтэй арслангууд өнөөдөр сонирхолтой залуустай учирна. Хайр дурлалын холбоо ч үүсэх боломжтой. Өнөөдөр та бүхнийг өөртөө татах болно. Хийсэн зүйл болгон чинь хүмүүст таалагдана. Эрэгтэй арслангууд энэ өдөр хувийн амьдралаа цэгцлэх хэрэгтэй. Өөрөө өгч чадахгүй юмаа хайртаасаа бүү нэх.

Охин

Дурлал, энэрэл хайр дүүрэн, идэвхтэй, уран бүтээлч өдөр. Хүнд үг хэлээр биш үйл хөдлөлөөр тусалбал үнэлэгдэнэ. Өнөөдөр том шийдвэр бүү гарга. Гол нь тайван амгалан бай. Од эрхэс уран бүтээлчдэд ивээлээ хайрлана.

Жинлүүр

Сайн өдөр. Өнөөдөр таны сэтгэл санаа тайван амгалан, бие махбод тань эрч хүчтэй байна. Өнөөдөр та ажилдаа тэсрэлт хийж, дарга нартаа ажил хэргийн санал тавиарай. Цэвэр агаарт зугаалбал ажлын бүтээмж өснө. Өнөөдөр та маш чухал бичиг баримтад гарын үсэг зурж магадгүй.

Хилэнц

Энэ өдөр маш эсрэг тэсрэг өдөр байх болно. Өөртэй хэт итгэлтэй байвал алдаа гаргана. Энэ нь ажил, гэр бүлд чинь асуудал үүсгэх шинжтэй. Үдээс хойш та бухимдаж, уурлах магадлал тун өндөр байна. Энэ бүхнийг тэвчээртэй даван туулаарай.

Нум

Энэ өдөр таны бүх авьяас чадвар илрэн гарч, мэргэжлийн талбар, хувийн амьдралд тань амжилт авчирна. Урьд өмнө хэцүү мэт санагдаж байсан ямар ч ажлыг хөнгөхөн хийж чадна. Өнөөдөр хийсэн ажил бүхэн бүтэмжтэй, уулзалт болгон үр өгөөжтэй. Ирээдүйд албан тушаал дэвших суурь болж өгөх юм.

Матар

Сайн өдөр ч чухал шийдвэр гаргаж болохгүй. Уран бүтээлийн ажил ахицтай сайн. Хэрэв өнөөдөр нөлөө бүхий ивээн тэтгэгч, дарга нартай уулзалт хийвэл амжилтад хүрнэ.

Хумх

Худал хуурмаг, цөхрөл бухимдлын дунд өнгөрөх өдөр. Хэн нэгнээс ирсэн муу мэдээ таныг сэтгэлээр унагааж, найз нөхөдтэй чинь муудалцуулна. Хайртай хосууд салах эрсдэл өндөр. Эмэгтэй хумхуудын сэтгэл тогтворгүй тул хэнтэй ч үл ойлголцоно.

Загас

Өнөөдрийн гол асуудал санхүүгийн хүндрэл. Энэ ордныхон хуучин өрөө дарж, шинээр өр тавина. Энэ байдал удаан үргэлжлэх магадлалтай. Үнэтэй наймаа хийж, зардал их гаргахаас сэргийл. Санхүүгийн хүндрэл таны нэр хүндийг унагаах эрсдэл өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top