Жексон АМЬД

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

1958 оны наймдугаар сарын 29-ны өдөр Дэлхийн Попын хаан Майкл Жексон мэндэлсэн бол 2009 оны зургаадугаар сарын 25-ны өдөр насан эцэслэсэн юм. Өчигдөр түүний нас барсны 10 жилийн тохиож, дэлхий даяар түгсэн олон сая фэнүүд нь хүндэтгэл илэрхийлсэн билээ. 

Тэрээр өнөөдөр амьд сэрүүн байсан бол 61 настай байх байжээ. Түүний бие бидний дунд байхгүй ч бүтээн туурвиж, үлдээсэн аугаа их үйл, урлагийн бүтээлүүд нь өдгөө ч амьд, бидний дунд гэрэлтсээр байгаа юм. Майкл Жексон бол хамгийн олон удаа Грэмми шагнал хүртсэн, дэлхий даяар тэрбум цомог зарж чадсан зэргээрээ Гиннесийн амжилтад бичигдсэн зэрэг олон амжилтын анхдагч билээ.


 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top