ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан их хэмжээний орлоготой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 27

Хонь

Гараг ертөнцийн таагүй байрлал таны ажилд нөлөөлнө. Магадгүй өнөөдөр та хэн нэгэнд хорлогдож магадгүй. Тооцоолоогүй зардал гэнэт гарч, гэр бүлийн санхүү  хямралд орно. Үдээс хойш бага зэрэг сэтгэлийн дарамтад орох болно. Хэт их зүйл бодох хэрэггүй, тайван байхыг хичээгээрэй.

Үхэр

Буруугаа хүлээж, сэтгэлээ цэвэрлэх өдөр. Өнөөдөр таны ажил хэрэгт сайн, муу ямар нэг өөрчлөлт гарна. Ажлын хамтрагч, түншийнхээ эрхэнд орох магадлал өндөр байна. Гэр бүлийн асуудалтай өдөр. Хайрт хосууд маргалдана. Таны зүүд биелэх болно.

Ихэр

Санхүүгийн байдал тогтворгүй. Зарлага нь орлогоос давна. Ажил хэргийн уулзалт, гэрээ хэлэлцээнд найдах хэрэггүй. Урьдчилан тооцоолоогүй зардал гэр бүлийн санхүүд муугаар нөлөөлнө. Хувийн асуудалд том өөрчлөлт гарна. Гэхдээ сайн, муу ямар ч өөрчлөлт байж болно. Танд атаархаж явдаг хүн ямар нэг муу зүйл хийж магадгүй.

Мэлхий

Ажлын маш том өөрчлөлт гарна. Төлөвлөгөөгөө биелүүлэхэд тань найз нөхөд чинь тусална. Тэднийгээ бүү мартаарай. Өнөөдөр та эрх чөлөөтэй байгаа ч хэт дураараа байж болохгүй.

Арслан

Гараг ертөнцийн таагүй байдал таны ажилд сөрөг нөлөө үзүүлнэ. Гаднын нөлөөнд автах болон хүмүүсийн элэг доог болох магадлалтай. Эр зориг, тэсвэр хатуужлаар алдсан байр сууриа эргүүлэн авна.

Охин

Хувийн амьдралд тань сайн, муу ямар нэг өөрчлөлт гарах өдөр. Сэтгэлийн хямралд орох магадлалтай. Гэнэтийн зардал гарч, хямралд орно. Гэхдээ бүү сандар. Ямар ч хүнд байдлаас гарч чадна гэж эерэгээр хүлээн аваарай.

Жинлүүр

Ажил хэрэг, хичээл сургуульд сайн өдөр. Сайн мэдээ ирж, таны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Харин эрүүл мэнддээ анхаараарай. Биеийн байдал бага зэрэг муудаж, уйтгар гунигт автах магадлалтай. Архи дарс хэрэглэж болохгүй.

Хилэнц

Санхүү, эдийн засгийн байдалд сайн өдөр. Өнөөдөр таны хийсэн ажил зохих ёсоор үнэлэгдэнэ. Таны бодол санааг хүмүүс сонсоно. Шинэ санаа, төлөвлөгөөг тань хүмүүс хүлээн авна. Гэхдээ өнөөдөр бичиг баримттай битгий ажиллаарай. Ямар ч баримтад гарын үсэг зурж болохгүй. Ажилдаа эрч хүчтэй байж, гэр бүлдээ хайрлагдах өдөр.

Нум

Эрэгтэй нумын ордныхон өнөөдөр хувийн амьдралдаа болгоомжтой байгаарай. Та эсрэг хүйстнийхээ эрхэнд орох магадлалтай байна. Эмэгтэй нумынхан өнөөдөр ахуйн асуудлаар төрийн байгууллага, дарга нартаа хандахад ямар ч асуудал амжилттай шийдэгдэнэ. Зүүдээ биелэхийг хүлээ.

Матар

Та өнөөдөр хөгжлийн шинэ шатанд гарна. Шинэ ажил эхлүүлж, шинэ хүмүүстэй танилцана. Өнөөдөр таны хувьд уулзалт хийж, гэрээ байгуулан, урт хугацааны төлөвлөгөө гаргахад сайн өдөр. Ямар ч эрсдэлтэй ажил байсан танд их хэмжээний орлого оруулна. Таны нийгмийн болон ажлын байр суурь өөрчлөгдөх болно. Зүүдээ эсрэгээр нь ухаж ойлгоорой.

Хумх

Эрүүл мэнд, амь насанд аюултай, хэцүү өдөр. Муу мэдээ ирж, таны сэтгэлийг үймүүлнэ. Гэр бүлд хэрүүл, маргаантай. Эмэгтэй хумхын ордныхон өнөөдөр хүнтэй маргалдах хэрэггүй. Хүүхдэдээ анхаарал хандуулаарай.

Загас

Санхүүгийн асуудал танд маш олон хүндрэл учруулна. Гол нь тайван амгалан байгаарай. Өнөөдөр ямар нэг эцсийн шийдвэр бүү гарга. Дараа нь харамсах болно. Ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх өдөр. Үдээс хойш өвдөх магадлалтай. Хэрэв сайн тусламж авахгүй бол асуудал хүндэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top