Хонь
Төрийн албан хаагч хонинууд шинэ ажлын санал авна. Эргэлзэх зүйлгүй зөвшөөр. Учир нь таны амьдралд удахгүй том өөрчлөлт орно. Сандарч түгших зүйлгүй. Зоригтой урагшаа яваарай.
Үхэр
Хамгийн муу өдөр. Өнөөдрийн уулзалт болгон танд таагүй сэтгэгдэл үлдээнэ. Хууран мэхлэлт, сэтгэлийн зовлон таныг хүлээж байна. Гэнэтийн зардал гэр бүлийн санхүүг хямралд оруулна. Биеийн байдал муудах тул эрүүл мэнддээ анхаараарай. Ямар ч муу зүйл тохиолдсон тайван хүлээн авахыг хичээ. Өөрийгөө буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.
Ихэр
Ямар ч ажил хийсэн бүтэмжгүй, таагүй өдөр. Итгэл найдвар тань нуран унаж, уулзалт болгон урмыг чинь хугална. Юу ч тохиолдсон тайван байхгүй бол зүрх судасны өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй. Бодол санаагаа илэрхийлэхгүй ганцаар бодоод суувал стресст орно.
Мэлхий
Ажил хэрэг амжилттай бүтнэ. Гэхдээ ойр дотнын чинь хүмүүс таныг зовооно. Өнөөдөр та урьд өмнө хуримтлагдсан асуудлуудаа шийдэх боломжтой. Эргэн тойрноо өөрчлөх сайхан боломж.
Арслан
Хайр дурлалын харилцаанд сайн өдөр. Эмээж зоволгүй зоригтой урагшил. Таны тэвчээр, уран бүтээлч санаа зорилгодоо хүрэхэд чинь тусална. Амьдралыг өөрчлөх маш том мэдээ ирнэ. Боломжоо бүү алдаарай.
Охин
Асуудал шийдэх гэж маш их эрч хүч зарцуулах тул ядаргаанд орох магадлалтай. Гэхдээ таны анхаарал суларснаас асуудал шийдэгдэхгүй. Жижиг зүйлд нямбай хандаж, анхааралтай ажиллаарай. Ямар ч шүүмжлэлийг хүлээн ав.
Жинлүүр
Ажил хэрэгт муу өдөр. Өглөөнөөс эхлэн хэрүүл маргаантай. Хувь заяа өнөөдөр танд шинэ сорилт тавьжээ. Ажлын хамт олонтойгоо эвтэй найртай байж, хэл амнаас зайлсхий. Таны тэвчээр, сэтгэлийн хатуужлаас ажлын амжилт шалтгаална.
Хилэнц
Тавтай сайхан амрах цаг ирлээ. Аялал, амралт, зугаалгаа төлөвлөх өдөр. Яг юу хүсэж байгаагаа ойлгохын тулд амралтын өдрөө ганцаар өнгөрөө. Үдээс хойш муу мэдээ сонсох магадлалтай. Ойр дотнын хүмүүст чинь таны тусламж хэрэгтэй байна.
Нум
Ажил эрхлэхэд муу өдөр. Амьдралын эрч хүч тань сулхан байх тул та авьяас чадвар, хүч чадлаа бүрэн гаргаж, байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадахгүй. Та ямар ч ажил хийсэн маш их хөдөлмөрлөж, зовж байж бүтээнэ. Тайван байхгүй бол өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй.
Матар
Өнөөдөр сэтгэл санаа, үзэл бодлоо тодорхой болгох өдөр. Хувийн амьдралдаа нээлттэй байж, хайртай хосууд харилцаагаа шийдэх цаг болжээ. Таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчлөх явдал тохиолдоно. Хүмүүст анхаарал тавьж, халамжтай байхыг хичээгээрэй.
Хумх
Дотоод сэтгэлийн эрх чөлөөгөө олох өдөр. Хэрэв та сэтгэл, хүч чадлаа төвлөрүүлж чадвал хамгийн хэцүү асуудлыг ч шийдэж чадна. Энэ өдөр таныг маш олон сорилт, өдөөн хатгалт хүлээж байна. Сул талаа харуулах юм бол замд чинь том саад учирна. Танихгүй хүнтэй харьцах, хүнтэй маргалдахаас зайлсхий.
Загас
Эргэлзээгээ даван гарч, амжилт олох өдөр. Ямар ч хэцүү байдлаас нэр төртэй гарч, ямар ч хэцүү ажлыг амжилттай бүтээнэ. Зорилго, үйл хэргээ бүтээхэд чинь тэвчээр хэрэгтэй. Ажил хэргийн харилцаа үр бүтээмжтэй байх болно. Хайр дурлалын талбарт амжилт олно.
Сэтгэгдэл ( 0 )