Хонь
Өдрийн эхний хагас хайр дурлал, харилцан ойлголцол, эв найрамдал дунд өнгөрнө. Өнөөдөр та санхүүгийн сэргэн мандалтынхаа суурийг тавих болно. Гэхдээ үдэш нь сэтгэл санаа тогтворгүй болж, уурлаж бухимдан, өвчинд нэрвэгдэх магадлалтай. Дотроо юм бодож, сэтгэлээ зовоолгүй бусадтай ярьж хөөр. Ойр дотнын хүмүүс, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд анхаарал тавь. Зүүдээ мана, гэхдээ хүнд ярьж болохгүй.
Үхэр
Од эрхэс таны уран бүтээлийн эрэл хайгуул, шинэ мэдлэг олж, шинэ ажил эзэмшихэд таатай нөлөө үзүүлнэ. Шинэ ажил эхлүүлж, хуучнаа дуусгах, байрны засвараа өндөрлүүлэхэд таатай өдөр. Энэ өдөр та эрч хүчтэй ажиллаж, алдаа эндэгдэл гаргахгүй. Таны гаргасан шийдвэр болгон ухаалаг, оновчтой, цагаа олсон байх болно. Эмнэлэгт үзүүлэхэд тохиромжтой өдөр.
Ихэр
Шинэ үйлс эхлүүлж, хуучин ажил, байрны засвар, тохижилтын ажлаа дуусгахад ээлтэй өдөр. Багаар хамтран ажиллах, ямар нэг хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад сайн. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Тэдний зөвлөгөө үнэн зөв байх болно.
Мэлхий
Ажил төрөлд сайн өдөр. Та энэ өдөр эрч хүчтэй байна. Гэхдээ буруу дүгнэлт гаргах эрсдэлтэй. Бардам зангаа дарж, нийтийн ашиг сонирхлыг дагаарай. Хол газар аялал хийхэд ээлтэй.
Арслан
Бүх зүйлд муу өдөр. Од гарагийн таагүй байрлал таныг ажилдаа алдаа гаргаж, санхүүгийн алдагдал хүлээнэ гэдгийг анхааруулж байна. Таны ажлын болон нийгмийн байр суурь ганхаж магадгүй. Санаачилга бүү гарга, бусдын тусламжаас битгий татгалз. Итгэлтэй анд нөхдийн тусламж хэрэгтэй үедээ ирэх болно.
Охин
Уран бүтээл, өөрийгөө илэрхийлэн харуулахад тохирсон өдөр. Таны өмнө өргөн боломж нээгдэж байна. Хайр дурлал, романтик адал явдалд таатай өдөр тул зоригтой, санаачилгатай байгаарай. Үр дүнд нь та сэтгэл санааны таашаал авч, магадгүй хайр дурлалаа олно.
Жинлүүр
Хүнд хэцүү өдөр. Өнөөдөр та юу ч хийж эхэлсэн бүтэхгүй, итгэл найдвар чинь хөсөрдөнө. Шинэ ажил бүү төлөвлө. Ямар ч ажил маш их хүч хөдөлмөр шаардах ч хүссэн үр дүнд хүрэхгүй. Үдэш нь гэр бүлийн болон ахуйн асуудлууд тулгарна.
Хилэнц
Ажил хэргийн талбарт сэтгэл хангалуун байж болно. Та өөрийгөө бүрэн дайчилж, харуулж чадна. Ихэнх хилэнц саяхан үүссэн асуудлуудаа шийдэн цэгцэлж, өөрөө ч сайн тал руу өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ үдэш нь гэр бүлийнхэн чинь таны урмыг хугалах магадлалтай.
Нум
Багаар ажиллах, хамтарсан арга хэмжээ зохиоход сайн өдөр. Хамаагүй эрсдэл хийх, үнэтэй худалдан авалт бүү хийгээрэй. Гэр бүлийн хүрээнд аялах, хүүхэдтэйгээ тоглож амрах хэрэгтэй. Тэд ч танд баярлана. Найз нөхдийнхөө зөвлөгөөг дага. Хэрэв урьд нь зүүдэлж байсан зүүдээ дахин зүүдлэвэл биелнэ.
Матар
Уран бүтээлийн өргөн боломж нээгдэх ч од эрхэс танд хэт их эрч хүч зарцуулах, багаар ажиллах хэрэггүй гэж зөвлөж байна. Ганцаарчилсан ажил л танд амжилт авчирна. Хайр дурлал, романтик харилцаанд ээлтэй өдөр.
Хумх
Амьдралын эрч хүч хамгийн доод түвшинд байна. Гэр бүл, ахуйн асуудлуудаа цэгцлэхээс өөр аргагүй болно. Итгэл найдвар чинь биелэхгүй, ажил чинь бүтэхгүй. Үүнээс болж стресст орж, гэр бүлдээ асуудал гаргана.
Загас
Идэвхгүй өдөр. Ажилдаа хурц мэргэн шийдвэр гаргах магадлалтай. Гэхдээ идэвх зүтгэлээ багасгаж, зүрх сэтгэлээ сонсох өдөр. Хэрэв та уран бүтээлч бол сэтгэлийн амар амгаланд хүрнэ. Хүүхдээ ч уран бүтээлд хөтлөн оруулахад сайн өдөр.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913