Хонь
Тогтворгүй, гэнэтийн явдлаар дүүрэн өдөр. Өнөөдөр санхүүгийн хохирол хүлээх эрсдэл өндөр тул том хөрөнгө оруулалт, худалдан авалт бүү хий. Ажил хэрэг, хүч чадлаа зөв хуваарилснаар эвгүй байдлаас сэргийлж чадна. Харин аялал жуулчлал, томилолтоор явахад сайн өдөр. Олон нийтийн зүтгэлтэн, хуульч, эмнэлгийн ажилтнуудад ээлтэй өдөр. Гэр бүлдээ анхаарал хандуул. Таны тэвчээр гэрт тань тав тух, харилцан итгэлцсэн байдал авчирна.
Үхэр
Чухал ажил эхлэх, мэдээлэл авахад сайн өдөр. Бүх юм танд ашигтай байна. Ажил дээрээ алдаа гаргаж, дарга, хамтран ажиллагчдынхаа уурыг хүргэхгүйн тулд анхааралтай байгаарай. Хэт эрч хүчтэй байх тул бодит байдлаас тасрах магадлалтай. Яарч сандран дүгнэлт гаргах хэрэггүй. Бардам зангаа дарж, нийтийн эрх ашигт нийцүүл.
Ихэр
Таны гэрлэн бүрхүүл суларч, стресст орох магадлалтай. Тансаглаж, наргих хүсэл төрнө. Ажил болон хувийн амьдралдаа алдаа хийхгүйн тулд болгоомжтой байгаарай. Эрч хүч сул өдөр. Байдлыг үнэн зөвөөр дүгнэх чадваргүй болно.
Мэлхий
Өнөөдөр таны ажил, эрүүл мэндэд нөлөөлөх явдал тохиолдоно. Ялангуяа төрийн албан хаагчид ажлаа эхлэхээс өмнө анхаарлаа төвлөрүүл. Эрүүл мэндэд сайн ч бусад зүйлд муу өдөр.
Арслан
Мэргэжлийн ажил, уран бүтээл, өөрийгөө илэрхийлэхэд сайн өдөр. Таны өмнө өргөн боломж нээгдэнэ. Та өнөөдөр нөхөрсөг байж, хүмүүсийн зовлонг хуваалцаж, дүрэм журмаа дагах болно. Амжилтад хүрэх нь тодорхой тул ямар ч ажлыг зоригтой эхлүүлээрэй. Ажилдаа түнш, холбоотнуудтайгаа хамтрах хэрэгтэй. Багийн ажиллагаа амжилттай. Хайр дурлал, романтик адал явдалд ээлтэй. Шинэ хайртай учрах магадлалтай.
Охин
Ээлтэй жирийн өдөр. Ажил хэргээ төлөвлөж, хүч чадлаа зөв хуваарилбал ойрын ирээдүйд зорилго тань биелүүлнэ. Аялал, томилолтоор явахад сайн өдөр. Олон нийтийн зүтгэлтэн, хуульч, эмч нарт сайн өдөр.
Жинлүүр
Эрүүл мэндэд аюул учрах хэцүү өдөр. Муу мэдээ ирж, таны сэтгэл зүйн байдал, гэр бүлийн амгалан байдлыг эвдэнэ. Эмэгтэй жинлүүрүүд үзэл бодлоо хамгаалах гэж хэт битгий зүтгэ. Хэлэх үгээ хяна. Харин эрчүүд өдрийн хоёр дахь хагасыг хэрэв хүсвэл гэрээс гадуур өнгөрөөвөл ээлтэй.
Хилэнц
Эрч хүчтэй, сайн өдөр. Харин эрч хүчээ зөв хуваарилахгүй бол эвдлэн сүйтгэх аюултай. Хүмүүстэй маргалдах магадлал өндөр. Түншүүдтэйгээ аятайхан харилцаарай. Тэднээс л таны ажлын амжилт шалтгаална шүү. Эсрэг хүйсийн хүнтэйгээ хэрхэн харилцах нь танаас шалтгаална.
Нум
Хүч чадал доройтож, сэтгэл санаа гутранги. Зугаалж цэнгэмээр санагдана. Ажил, амьдралдаа алдаа гаргахгүйн тулд анхаарал болгоомжтой байгаарай. Эрч хүчгүй байх учир түнш, дарга нартайгаа харилцахад хүндрэлтэй. Юу ч хийсэн маш их хүч зарж, харин үр дүн нь таны сэтгэлд хүрэхгүй.
Матар
Энэ долоо хоногийн эхлэл танд ээлтэй байна. Эрсдэлтэй үйл ажиллагаа, худалдаа наймаа хийхэд сайн. Алс хол аялж, сонирхолтой хүмүүстэй танилцах магадлалтай. Шинэ хайртай учрах, эсвэл хуучин хайраа сэргээж магадгүй. Хүчээ зөв хуваарилж, төлөвлөвөл амжилт олно.
Хумх
Ажил хэрэг, уран бүтээлийн ажлын ахиц тааруу. Өдрийн сөрөг мэдээллийг хэт ойр битгий хүлээн ав. Өөрийгөө буруутгалаа гээд байдал өөрчлөгдөхгүй. Стресст орж магадгүй. Өөрийгөө орхиод эргэн тойрны хүмүүст анхаарлаа хандуул.
Загас
Өдрийн ихэнхийг зохион байгуулалтын ажилд зарцуулна. Харилцаа холбоо тогтоох, ажлын бэлтгэлд таны цаг явна. Гэхдээ энэ бүхнийг маш хөнгөхөн, зовлонгүй бүтээнэ. Амар мөнгөний хойноос бүү яв. “Үнэгүй юм үнэгүй л байдаг” гэдэг үгийг сана. Таны эрүүл мэнд, ажилд нөлөөлөх том үйл явдал тохиолдоно.
Сэтгэгдэл ( 0 )