ӨРНИЙН ЗУРХАЙ: Хонинууд романтик болзоонд явна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 04

Хонь

Ажил, амралтад ээлтэй өдөр. Таны төлөвлөсөн бүхэн бүтэж, ямар ч саад тотгор учрахгүй. Таны амьдралд чухал зүйл тохиолдож магадгүй. Хэн нэгэнтэй романтик уулзалт хийж, тэр нь хайр дурлал болон өрнөх магадлалтай.

Үхэр

Маш муу өдөр. Ямар нэг зүйл хийх, эхлэх хүслээ дар. Хэрэв өнөөдөр таныг томилолтод яв гэвэл шууд татгалз. Осол эсвэл санхүүгийн том алдагдалтай учрах болно. Таны ажил, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх үйл явдал гарна. Ялангуяа бизнес эрхлэгчид тун болгоомжтой байгаарай. Ямар нэг гэрээнд гарын үсэг зурах хэрэггүй. Харин нохой, муур зүүдлэвэл сайны тэмдэг.

Ихэр

Муу өдөр. Таны сонгосон амьдралын зам үнэн зөв эсэхийг хувь заяа дахин шалгана. Эрүүл мэндэд ээлгүй өдөр. Осол, гэмтэл, зүрхний өвчин тусах магадлалтай. Ажилдаа хичээн зүтгэлээ ч амжилт олохгүй.

Мэлхий

Давж гарахын аргагүй саад учрах тул таны ажил хэрэг удааширна. Хүсэл зорилго биелэхгүй тул сэтгэлээр унах магадлалтай. Зөөлөн, өгөөмөр зан тань ууртай, зөрүүд болон хувирна. Энэ өдрийг ганцаараа өнгөрүүлбэл тохиромжтой.

Арслан

Ажлаа сайн төлөвлөж, хүч чадлаа зөв хуваарилах чадварынхаа ачаар та эвгүй байдлаас гарч чадна. Аялал, томилолтод явахад сайн өдөр. Олон нийтийн зүтгэлтэн, хуульч, эмнэлгийн ажилтан арслангуудад муу өдөр. Эрэгтэй арслангууд эрүүл мэнддээ анхаар.

Охин

Ямар ч завгүй байх болно. Өнөөдөр та хүн бүхэнд хэрэгтэй. Ойр дотнын хүмүүс чинь анхаарал халамж тавьсангүй гэж гомдоллоно. Та маш их ядарна. Сэтгэлээ засахыг хүсвэл сонгодог хөгжим сонсож, ном зохиол уншаарай.

Жинлүүр

Муу өдөр. Уулзалт яриа үр дүнд хүрэхгүй, итгэл найдвар тань хөсөрдөнө. Муу үр дагавар болгоныг хэт ойр хүлээн аваад байвал стресст орно. Та өнөөдөр сэтгэлээр унаж болохгүй. Өөрийгөө буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй.

Хилэнц

Жирийн нэг ажлын өдөр. Хэт идэвх гаргалгүй, бодол санаагаа цэгцлэх өдөр. Хэрэв та уран бүтээлч бол дотоод ертөнц тань хөгжин цэцэглэнэ. Зөрүүд ууртай зан чинь буулт хийдэг,энэрэнгүй зангаар солигдоно. Хамгийн ойр дотнын хүмүүсийнхээ төлөө та золиос гаргаж, хүмүүс гайхан ярих болно. Хүүхэдтэйгээ хамт байгаарай.

Нум

Маш муу өдөр. Хувь заяа таныг сорьсон хэвээр байна. Эрч хүчгүй өдөр тул ажлын бүтээмж буурч, бухимдах болно. Таныг хэн нэг нь шүүмжлэн, хэрүүл маргаан болох ч та байдлыг зохицуулж чадна. Эсрэг хүйсийн хүмүүстэй хийх уулзалт амжилт олохгүй.

Матар

Хэт их хүч зарснаас ядарч цуцна. Амжилт олох гэсэн хичээл зүтгэл чинь таныг бүр мөсөн сэтгэлээр унагаана. Яарч сандарч болохгүй. Тайван амгалан байхыг хичээгээрэй.

Хумх

Хууран мэхлэлт, залилангийн өдөр. Од эрхэс таныг танихгүй хүнтэй харьцахгүй байхыг зөвлөж байна. Нийгмийн байдал, бухимдал танд муугаар нөлөөлнө. Эрсдэл гаргаж болохгүй, бүтэшгүй төлөвлөгөө бүү гарга. Таны тэвчээрээс цаашдын амьдрал чинь шалтгаална.

Загас

Нийгэмд янз бүрийн сөрөг үйл явдал гарна. Төрийн ажилтан загаснууд болгоомжтой байж, ажлаа эхлэхийн өмнө сайн бод. Саад учрах тул ажил чинь удааширч, хүсэл чинь биелэхгүй. Эрүүл мэнддээ анхаараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top