ӨРНИЙН ЗУРХАЙ: Ганц бие жинлүүрүүд сонирхолтой хүнтэй учирна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Хонь

Ээлтэй сайн өдөр. Од эрхэс танд санхүүгийн амжилт олох бүх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Боломжийг бүү алдаарай. Ирсэн тусламжаас татгалзаж болохгүй. Найдвартай хүмүүсийн зөвлөгөө, дэмжлэг маш хэрэгтэй. Өнөөдөр та хуучин төлөвлөгөө, ажил хэрэг, гэрээ хэлэлцээртээ баяртай гэж хэлж болно. Сайн мэдээ ирэх, таатай үйл явдал өрнөх магадлалтай өдөр.

Үхэр

Өнөөдрийг та тун завгүй өнгөрөөнө. Хүн болгон танаас зөвлөгөө авч, хамтран ажиллахыг хүсэх тул хийх ажлаа чухал, чухал бусаар нь ялгаарай. Тэгэхгүй бол ажлын ачааллаа дийлэхгүйгээс гадна ямар нэг чухал асуудлыг орхигдуулж болзошгүй. Үдшийг айлд зочилж өнгөрөөнө. Сонирхолтой хүнтэй уулзаж, ярилцана. Дотоод сэтгэлээ сайн сонс. Эд материалын асуудлаар найзуудтайгаа муудалцаж магадгүй.

Ихэр

Өнөөдөр ажил төрлөө шинээр эхэлж, хуучин түншүүдээсээ салах өдөр. Гэхдээ шинэ хамтрагчидтайгаа учраа олохгүй, эртний анд найз, гэр бүлийнхэн чинь туслах болно. Таны ажил үйлс, эрүүл мэндэд нөлөөлөх том үйл явдал тохиолдоно. Уран бүтээлийн ажил эрхэлдэг ихрүүд маш болгоомжтой байгаарай.

Мэлхий

Сэтгэлийн хямралд орж, ажил хийх эрч хүч унтарна. Эд материал, санхүүгээс болж, найзуудтайгаа үл ойлголцоно. Сэтгэл зовоосон асуудал гарах болно. Хэлэх үг, хийх ажлаа сайн цэнээрэй.

Арслан

Хүнд өдөр. Олон тооны асуудал, ажил таныг нөмөрч, зав зайгүй ажиллах болно. Хамаг авьяас чадвараа шавхана. Ганц минут ч амарч чадахгүй. Харин үдшийг гэр бүл, найз нөхдийн хүрээнд таатай өнгөрүүлэх боломжтой.

Охин

Хуучин ажлаа орхиж, шинийг эхлүүлэх өдөр. Гэхдээ шинэ түншүүд чинь таныг ойлгохгүй. Өнөөдөр хуучин анд нөхөд, гэр бүлийн гишүүд танд тусална. Ажлын амжилт авчрах үйл явдал болно. Байгуулсан шинэ гэрээ их орлого авчирна.

Жинлүүр

Өнөөдрийг хувийн амьдрал, эрүүл мэнддээ зориулаарай. Байрны засвар, шинэ тавилга авах зэрэг ахуйн том өөрчлөлт гарна. Ганц бие жинлүүрүүд сонирхолтой хүнтэй уулзана. Энэ уулзалт ирээдүйд их зүйл амлаж байна. Од гараг таныг энэ өдөр сэтгэлээ барихыг зөвлөж байна.

Хилэнц

Ажил хийхэд сайн өдөр. Та өнөөдөр байдлыг бодитоор дүгнэж, алдаа гаргахгүй. Эрч хүчтэй байна. Харин хэт бардам байснаас ажлын хамт олонтойгоо сөргөлдөх магадлалтай. Олонхыг дагасан нь дээр шүү.

Нум

Эрүүл мэндэд аюул учрах өдөр. Зүрх судасны өвчинд нэрвэгдэж, осолд орох, гэмтэх магадлалтай. Ажлын амжилт олохгүй тул хэт хичээх хэрэггүй. Хуучин ажлаа дуусгаад сууж байсан нь дээр. Шинэ танилууд саад болох бол хуучин андууд тус болох өдөр.

Матар

Ээлтэй сайн өдөр. Таатай мэдээ ирж, эерэг үйл явдал тохиолдоно. Шинэ ирээдүйтэй төсөл төлөвлөгөө таны ажлын арга маягийг өөрчилж, багагүй мөнгөн орлоготой ажлын санал авах болно. Хувийн амьдралд тань ч эерэг өөрчлөлт гарах өдөр.

Хумх

Тайван амгалан байх өдөр. Бодол санаа тогтуун сайхан байна. Тиймээс маш олон ажил амжуулж чадна. Хамгийн хэцүү ажлыг ч хөнгөхөн хийнэ. Ялангуяа өдрийн сүүлийн хагас маш үр дүнтэй. Орой нь найз нөхөд, гэр бүлийн хүрээнд цагийг тухтай өнгөрөөх болно.

Загас

Эсрэг тэсрэг өдөр. Сэтгэл санаа ч тогтворгүй. Өөдрөг байдлаас гутрангид, өгөөмөр сэтгэлээс бухимдалд шилжинэ. Хэлэх үг, хийх ажлаа хянаж, болгоомжтой байгаарай. Хардалтаас үүссэн хэрүүл маргаан гарна. Шөнө нь хар дарж зүүдлэн, муу совин татна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top