Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа өчигдөр /2019.07.07/ болж, нийт 205 харваач цэц мэргэнээ сорилоо.
БУРИАД СУРЫН АВАРГУУД
ЭРЭГТЭЙЧҮҮД:
I байр: Баян-Өлгий аймгийн уугуул, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, "Жем интернэйшнл" ХХК-ийн харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.АЛТАНХУЯГ, Улсын хошой мэргэн цолны болзол хангав.
II байр: Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, "Цамбагарав өгөөж" ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер З.НЯМСҮРЭН
III байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний "Алдар спорт" хороо, Жем Интернэйшнл ХХК, Монголын мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн харваач Х.ХҮРЭЛТУЯА
IV байр: Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Улаанбаатарх хот, Сүхбаатар дүүрэг, Алтан дуулга баг, "Тус дор" ХХК-ийн харваач, Буриад сурын спортын мастер Б.ПҮРЭВСҮРЭН
V байр: Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооны харваач, Буриад сурын Улсын мэргэн Н.ӨЛЗИЙХУТАГ
ЭМЭГТЭЙЧҮҮД:
I байр: Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Баяндун сумын Эрүүл мэндийн төвийн тамирчин Монгол харвааны Мондэ багийн харваач, Буриад сурын спортын мастер Ч.ГАНДАВАА, Улсын мэргэний болзол хангасан байна.
II байр: Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Петровис компанийн харваач, спортын мастер Д.ЭРДЭНЭТУЯА
III байр: Дорнод аймгийн Дашбалбар сум, Буриад сурын Улсын мэргэн Э.ОЮУНЖАРГАЛ
IV байр: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Нийслэлийн 52 дугаар сургуулийн тамирчин, Монгол харвааны Мондэ багийн харваач, спортын мастер Б.ПУНСАЛДУЛАМ
V байр: Улаанбаатар хотын уугуул, Тагнуулын ерөнхий газрын Эрч спорт хороо, Петровис компани, Очирваань клубийн харваач Ю.МӨНХЧИМЭГ
Сонирхуулахад, Буриад сурын харваа нь 40 буюу 30 метр нум, 30 буюу 20 метр нум гэсэн хоёр зайнаас харвадаг. Сураа өргөж харвадаг талбайг зураахай гэнэ. Зураахай нь 4х4 метрийн хэмжээтэй байх бөгөөд сурыг сайн шахаж өгдгөөрөө онцлогтой.
Сур өрөх шугамаас хоёр тийш хоёр метрийн зайд газрыг зураахай талдаа эгц эрмэгтэй, зураахайн гадна талаас налуугаар дөрвөн метр урттай, 15 см орчим гүн ухах бөгөөд энэ ухсан газрыг харвах талынхыг “урт ганга”, нөгөө талынхыг нь “арын ганга” гэдэг. Буриад сурын багийн харваанд зураахайн хоёр талаас “урд эхэн”, “хойд эхэн” гарч харвадаг учраас нэг зураахайд 80х4метрээс багагүй тэгш гадаргуутай, хайрга чулуугүй талбай шаардагддаг байна. Манай улсад Буриад харваагаар Дорнодчууд хамгийн олон амжилтыг гаргасан байдаг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )