Хонь
Хонинууд өнөөдөр алдрын тавцанд зогсож, хүмүүс тэдний авьяас чадварыг шүтэн бишрэх болно. Энэ бишрэгчид дундаас та хайр дурлалаа олох магадлалтай. Их зан гаргалгүй, эргэн тойрны хүмүүстэйгээ энгийн харьцаарай. Хувь заяаны бэлгийг байх ёстой зүйл мэт бодож болохгүй. Энэ өдөр хувь заяандаа талархах өдөр.
Үхэр
Амьдралын шинэ үе эхэлснийг бэлгэдсэн өөрчлөлтийн өдөр. Үхрүүдийн зан ч өөрчлөгдөж, юманд хариуцлагатай ханддаг, өөрийгөө болон өрөөлийг бодитоор дүгнэдэг болно. Бүгдийг шинээр хар.
Ихэр
Өнөөдөр хэлсэн таны үг тушаал мэт хүчтэй байх болно. Хямралтай асуудлыг шийдсэн ихрүүд сэтгэлийн гүн таашаал авна. Хэлэх үгээ сайн бодох өдөр. Худлаа ярьж, хүн загнаж болохгүй. Залхуурч, их унтаж, гуниглаж болохгүй өдөр. Бүх ажлыг маш хурдан хий.
Мэлхий
Амин хувиа хичээх өдөр. Өнөөдөр танд бусад хүн юу бодож, юу хийж байгаа нь огт хамаа байхгүй. Дэлхийн дахиныг өөртөө зүтгэж байгаа мэт бодох өдөр. Жирийн, илэн далангүй байвал хүмүүс танд сайн хандана. Гэхдээ зорилгоо заавал биелүүлэх эр зоригоо бүү алдаарай.
Арслан
Худал хуурмаг өдөр тул та хов живд хутгалдаж, хүмүүсийг сайн, муу гэж хоёр л ангилах болно. Бүх юмыг хар, цагаан хоёр өнгөөр л харна. Таны худал үг баригдах тул худал ярихгүйг хичээгээрэй. Цуу яриаг эс тооцвол ээлтэй сайн өдөр байх болно.
Охин
Эмх замбараагүй өдөр. Энэ ордынхон зөвхөн өөрийгөө бодож, өөртөө л зориулж, юм хийнэ. Эргэн тойрны хүмүүсийн ашиг сонирхолтой нийцэж байж л та амжилт олно гэдгээ ухаараарай. Бусдыг эс хүндэлснээр та өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг.
Жинлүүр
Зорилгоо тодорхойлж, амьдралаа чиглүүлэх өдөр. Хөрөнгө мөнгөний хойноос хөөцөлдөх нь таны үндсэн зорилго биш. Ойр дотнын хүмүүсийнхээ сонирхол, сэтгэлийг бодож яваарай. Тэдэнд өгөөмөр ханд.
Хилэнц
Эрч хүчтэй өдөр. Хилэнцүүд өнөөдөр нэр хүндээ дээшлүүлэх, нийгэмд байр сууриа бэхжүүлэхэд таатай. Том үйл хэрэг эхлүүлэхийн өмнө сүм хийдэд очиж, ном уншуулах хэрэгтэй. Салхинд гарч, шинэ хүмүүстэй танилцахад ээлтэй өдөр.
Нум
Ахмад, албан тушаал дээгүүр хүмүүс таны амьдралд оролцоно. Гэхдээ энэ нь ажил хэрэгт тань эерэг нөлөөтэй. Гадагш явах, зугаалахад тохиромжгүй өдөр.
Матар
Ээж хүн хүүхдүүдээ ялгаж харьцдаггүй шиг та ч бас эргэн тойрны хүмүүсээ бүү ялгаарай. Таны бодол болгон биелэх магадлалтай. Хууран мэхлэлтээс болгоомжил. Бүх юманд тэвчээртэй ханд. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж, хяна.
Хумх
Цэцэн цэлмэг байх өдөр. Ямар ч шинэ зүйл, мэдлэгийг тэр дор нь эзэмшиж, сурч чадна. Худалдан авалт, гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Айлд зочлоход ээлтэй. Гэхдээ бусдад үзэл бодлоо тулгаж болохгүй. Яарах хэрэггүй.
Загас
Эрч хүчгүй өдөр тул өнөөдөр та авьяас чадвар, мэдлэгээ гаргаж чадахгүй. Өнөөдөр зүгээр л амар. Од эрхсийн таагүй байдал танд амралт хэрэгтэйг сануулж байна.
Сэтгэгдэл ( 0 )