"Монголын дөрөв" төрийн бус байгууллагаас Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой "Далай ээж" олон улсын эко соёлын аяныг санаачлан зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд өчигдөр /2019.07.08/ "Усны эрх -Хүний эрх - Хөвсгөл нуурын хамгаалал" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ үеэр “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн, байгаль орчны хуульч Б.Баярмаатай цөөн хором ярилцлаа.
-Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой "Далай ээж" олон улсын эко соёлын аяныг санаачлан зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр /өчигдөр/ эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгнө үү?
-Бид Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх боломж юу байна вэ гэдгийг олон талаас нь ярилцаж, хэлэлцлээ. Өмнө нь 2008 онд Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх урьдчилсан жагсаалтад оруулсан ч байгалийн өв гэдгээр нь татгалзсан хариу авсан юм билээ. Гэхдээ тухайн үедээ ирээдүйд дахин хандаж болно гэдэг зөвлөмжийг өгсөн байдаг. Тиймээс бид дахин ямар ангиллаар яаж дэлхийн өвд бүртгүүлэх вэ гэдгээ эрэлхийллээ. Дэлхийн өвд гурван янзаар бүртгүүлж болдог. Үүний нэг болох байгаль, соёлын хосолсон ангиллаар ЮНЕСКО-д бүртгүүлэхээр боллоо.
Учир нь, Хөвсгөл нуурыг тойроод зургаан ястан амьдардаг. Тэд өөрсдийн онцлог, соёл, зан заншилтай. Бөөгийн шашин байдаг. Цаатан ард бий. Энэ бүхнээс шалтгаалж хосолсон ангилалд бүртгүүлэх ёстой гэж үзсэн юм. Энэхүү хурал олон улсынх. Дэлхийн найман орны уран бүтээлч, судлаач оролцлоо. Тэд өөрсдийнхөө туршлагаас хуваалцлаа.
-Олон улсын судлаачид Хөвсгөл нуурын усны нөөцийг 7.4 их наяд ам.доллараар үнэлсэн гэх мэдээлэл бий шүү дээ?
-Австрали улсын эрдэмтэн Амелиа л гэхэд усны нөөц гэдгээр нь Хөвсгөл нуурын үнэ цэнийг тодорхойлж, үнэлсэн байна. Дээр нь соёлын маш үнэ цэнтэй зүйл гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Байгаль нуурын эх, Эгийн гол болон Сэлэнгэ мөрнөөр дамжуулж Байгаль нуурын 50 хувийг бүрдүүлдэг. Энэ ч утгаараа үнэ цэн нь дахин нэмэгдэнэ гэж тооцоолсон. Энэ хурлын ач холбогдол нь Монгол Улс багаараа юу хийж болох вэ, олон улсад юу хийж болохыг тодорхойлж авлаа.
-Цаашид “Далай ээж” олон улсын эко соёлын аяны хүрээнд аяны ямар ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?
-Маргааш /өнөөдөр/ “Далай ээж” нэртэй олон улсын тоглолтыг зохион байгуулна. Тоглолт 19.00 цагт болно. Мөн энэ сарын 12-нд Хөвсгөлийн Хатгалд тоглолтоо хийнэ. Энэ бол хандивын тоглолт гэж ойлгох хэрэгтэй. Тоглолтын үеэр найман орны уран бүтээлчид өөрсдийн зурсан зургаа дуудлага худалдаагаар зарна. Олсон орлогоо Хөвсгөл нуурыг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах юм.
-Хөвсгөл нуурыг тахих бөөгийн зан үйл болно гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Далай ээжийг тахих бөөгийн тахилга 12-нд болно. Бүх үйл ажиллагаа дууссаны дараа хаалтын үйл ажиллагаанд Дархадын есөн бөө далай ээжийг тахина.
-Хөвсгөл нуурыг хамгаалах олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Харин нуурын эргээр үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудтай хэрхэн хамтарч ажиллах вэ?
-Хатгалд зохион байгуулах үйл ажиллагааныхаа үеэр энэ асуудлыг жуулчдын баазуудтай ярилцана. Нутгийн иргэдтэй уулзана. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэхийн тулд ямар шалгуур, шаардлагыг хангасан байх ёстой, энэ тал дээр нутгийн иргэд ямар оролцоотой байх зэргийг нь тодорхой хэлж өгнө. Тухайлбал, нутгийн иргэдтэй хамтарч гудамж, талбайг зохицуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая