ӨРНИЙН ЗУРХАЙ: Залуу мэлхийнүүд зугаалан цэнгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Хонь

Энэ өдрийн эхний хагас тун завгүй өнгөрнө. Ажил хэргээ янзалж, хөдөлмөрлөх болно. Санхүүгийн байдал тогтвортой. Гадаадын компани, хүмүүстэй холбоо тогтоож, том ажил эхлүүлэхэд сайн өдөр.

Үхэр

Эрч хүч буурч, эрүүл мэнд доройтох ч өвчин тусахгүй. Биеийн байдлаа хянаж, амралтаа зохицуул. Сайн унтаж, амраарай. Сэтгэлийн хөдөлгөөнд хэт авталгүй,  ямар ч юмыг тохирсон хэмжээнд нь хий.

Ихэр

Ажилсаг хөдөлмөрч зангийнхаа ач тусыг үзэх өдөр. Ажил дээр чинь хүндлэл, нэр хүнд, амжилт хүлээж байна. Гэхдээ олон нийтийн өмнө гарч, үг хэлээд хэрэггүй. Шинэ нөхөрлөл, хайр дурлалын холбоо найдваргүй учир тасарна. Хүүхдүүд чинь урмыг тань хугалах ч хэт битгий хатуурхаарай.

Мэлхий

Залуу мэлхийнүүд зугаалан цэнгэх магадлалтай. Эрсдэлтэй зоримог алхам хийхэд бүгд бэлэн. Гэхдээ энэ өдөр шинэ туршилт, аюултай зүйлд оролцоод хэрэггүй. Хуучин ажил чинь танд ээлтэй хэвээр байгаа шүү. Эхэлсэн ажлаа дуусгаж, бодож сэтгэснээ амьдралд хэрэгжүүлбэл бүгд таныг хүндлэх болно.

Арслан

Энэ өдөр арслангуудын далд нөөц чадвар илрэн гарна. Хэн ч бодож байгаагүй авьяас чинь олныг гайхуулна. Ашигтай, аятайхан уулзалт болно. Бизнес эрхлэгч болон тамирчин арслангууд их эрч хүчтэй байна. Өөдрөг сэтгэлгээ, бат бэх эрүүл мэндийнхээ ачаар та өнөөдөр ямар ч ажлыг амжилттай дуусгана.

Охин

Гэрт тань халуун дулаан уур амьсгалтай байна. Харин гэрээс гадна хатуу хэцүү зүйл тохиолдож магадгүй. Жижиг гомдлыг мартаж, бүү бухимд. Хүмүүс өдөж хоргоосон ч бүү тоо. Стресст орж болохгүй.

Жинлүүр

Ажил дээр чинь том өөрчлөлт гарна. Өндөр цалинтай шинэ албан тушаал, эсвэл өөр компанид орж магадгүй. Хамт олны хөдөлмөр зүтгэлээс санхүүгийн байдал хамаарна. Ганцаараа хиймээр байсан ч энэ өдөр багаар ажилласан нь дээр.

Хилэнц

Ахуйн нөхцөлөө өөрчлөх хүсэл төрнө. Засвар, нүүх зэрэг ахуйн асуудлаа зохицуулахад ээлтэй. Сэтгэлийн хүч, тэвчээр хувийн асуудлуудаа шийдэхэд тусална.

Нум

Бизнес эрхлэгчид ажил хэргээ амжилттай өрнүүлэх сайхан боломж гарна. Найдвартай түнштэй харилцаа холбоогоо сайжруулж, чухал баримтад гарын үсэг зурна. Эрүүл мэнддээ анхаарч, амьдралын зөв хэв маягийг мөрдөөрэй. Эрүүл байж гэмээн та асуудлуудаа хялбар шийдэж чадна.

Матар

Ажлаа сайн хийж чаддаг гэдгээ батлахын тулд хичээх хэрэг гарна. Гэвч гэрийн ажил таныг албан ажлаас тань хөндийрүүлнэ. Гэрийн ажлаас чөлөөлөгдмөөр байгаагаа гэрийнхэндээ хэлээрэй.

Хумх

Болгоомжгүй унагаасан ганц үг тань хэн нэгнийг гомдооно шүү. Хумхууд өнгөрсөн үеэ харамсан дурсаж, алдсан боломжоо эргүүлэн санах болно. Хуучин гомдол маргаанаа март. Өнгөрснөө өөрчилж чадахгүй тул та өөрөө л стресст орох юм. Эрүүл мэнддээ анхаар.

Загас

Шинэ уулзалт, шинэ нөхөрлөл эхлэх өдөр. Таны амьдралд маш чухал, үнэтэй хэн нэгэн гарч ирнэ. Ингэснээр таны нэг хэвийн амьдрал бүр мөсөн өөрчлөгдөнө. Өнөөдөр танилцсан хүндээ бүү эргэлз, тэр хүн бол найдвартай. Хамгийн гол нь та амьдралаа өөрчилж, муу зуршлуудаа орхих хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top