Хонь
Магадгүй хувь тавилан танд бэлэг илгээнэ. Өнөөдрийг дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүл. Таны бодол санаа цэгцтэй, гэгээлэг байх ёстой. Хэн нэгний үйлдэл, үг танд нөлөө үзүүлнэ. Үргэлж сайхан зүйлийг олж хар.
Үхэр
Нарны хурц гэрлээс болгоомжил. Амьдралаа эмх цэгцэнд оруулж, өөрийгөө арчилж торд. Амарч, тайвшрах нь энэ өдрийн гол зүйл. Маргааш хийх зүйлээ төлөвлөх нь танд илүү амар байх болно.
Ихэр
Ярих ур чадвараа дээшлүүлэх нь танд амжилт авчирна. Магадгүй та өөрийгөө дутуу үнэлж байж болох юм. Цагийг хий дэмий өнгөрүүлэх хэрэггүй. Зорилгоо тодорхойлж, залхуурлыг ялан дийл.
Мэлхий
Чадна гэж бодож байвал чадна. Санаанд тань багтаж байгаа зүйлийг хийгээд үз. Байгаль дэлхий, уул уснаас эрч хүч авна. Өөрийгөө хүндэл, бас бусдыг хүндэл. Зорилго нэгтэй хүмүүстэй найзалж нөхөрлө.
Арслан
Амарч, тайвшрахад таатай үе. Бүхий л зүйлд таатай үе ирж байна. Өөрчлөлт хий. Хаана, ямар хүмүүстэй байвал аз жаргалтай байдгаа олж мэдээрэй. Хүссэн зүйлдээ хүрэхийн тулд хэцүү бэрхийг, саадыг давж гарах ёстой.
Охин
Хайр дурлалын харилцаанд таатай өдөр. Дотны хүндээ гэнэтийн бэлэг барь. Бүх зүйл төгс байх боломжгүй учир өөрийгөө хэт хүчлэхээ болих хэрэгтэй. Гэрэл гэгээтэй зүйлийг ярьж, сайн сайханд төвлөрөх нь танд эрч хүч өгнө.
Жинлүүр
Эргэж харах нь туулсан замаа тодорхойлох арга байж болох ч өнөөдөр та зөвхөн урагшаа хар. Оюун бодлоо цэгцлээд урагшил. Гайхалтай ирээдүй, олон сайхан боломж таныг хүлээж байна. Мэдрэмж өндөр байна.
Хилэнц
Ном уншиж, баримтат кино үзэх нь таны мэдлэгийг нэмнэ. Бүхий л цаг үед нэг зангаараа байж, тэвчээртэй, тогтуун байгаарай. Хайртай хүмүүсээсээ сайхан үг сонсоно. Хүүхэдтэй бол түүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилц.
Нум
Сэтгэл хөдлөлөө хянахгүй бол буруу алхам хийж болзошгүй байна. Алдаж болохгүй хүн гэж байдаг. Амьдралд ухаан тэвчээр гаргах хэрэгтэй үе бий. Орой та ахмад хүнээс үнэ цэнэтэй үг сонсоно. Эмх цэгцгүй амьдралаас татгалз.
Матар
Шинэ санаа олно. Зоригтой, ухаалаг бай. Бизнесийн уулзалт хийхэд маш таатай өдөр. Удаан уулзаагүй найзтайгаа ярилцах нь танд олон зүйлийг бодогдуулна. Сэтгэл хөдлөл ихтэй өдөр.
Хумх
Болгоомж хэзээд илүүдэхгүй. Хурд хэтрүүлэх, их идэх зэргээс сэргийл. Өдрийн хоёр дахь хагаст олон зүйлийг амжуулна. Гэхдээ та сайтар унтаж амрах хэрэгтэй. Чухал шийдвэр гаргах болвол хэт их бодоод хэрэггүй.
Загас
Зүүд зөнтэй байж магадгүй. Дотны хүмүүстээ анхаарал тавьж, ярилцаж, хамт бай. Эрүүл мэнддээ ч анхаарах үе иржээ. Нар, ус, агаараас эрч хүч авна. Орой нь та айлд зочилж магадгүй.
Сэтгэгдэл ( 0 )