Хонь
Ээлгүй өдөр. Амьдралын эрч хүч сул байх тул ажил болгон маш их хүч чадал шаардаж, үр дүнд хүрэхгүй. Тиймээс түншүүд болон дарга нартай хийх яриа хэлэлцээр амжилт олохгүй. Бичиг баримттай ажиллахдаа маш болгоомжтой бай. Шинэ хүнтэй танилцах хэрэггүй. Өдөөн хатгалгад авталгүй, сэтгэлээ барь. Элдэв амлалтад бүү итгэ. Үдээс хойш ажлын хамт олон, хөрш айлтайгаа муудалцах магадлалтай.
Үхэр
Сугар гараг эмэгтэй үхрүүдэд ээлээ хайрлана. Тэд шинэ хоббитой болно. Эмэгтэй үхрүүд энэ өдөр шинэ хүнтэй танилцаж, тэр нь ирээдүйд эр нөхөр чинь болох өндөр магадлалтай. Та хоёр өөрсдийгөө дэлхийн хамгийн сайхан хос гэж мэдэрнэ. Харин эрэгтэй үхрүүд үзэл бодлоо маш сайн хамгаалах шаардлагатай. Тэдэнд эрүүл мэндийн асуудал (хоол боловсруулах эрхтэн) тулгарна.
Ихэр
Эргэн тойрны хүмүүстэйгээ маш ширүүн муудалцах магадлалтай. Урьд өмнөхөөсөө илүү тэвчээртэй байгаарай. Энэ өдөр том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийж болохгүй. Учир нь гараг эрхсийн таагүй байрлал танд асуудал үүснэ гэсэн дохио өгч байна. Ахмад ихрүүдийн эрүүл мэнд муудах тул эмчид хандаарай.
Мэлхий
Таны зан ааш, уран бүтээлч, өвөрмөц хандлага бусдын сэтгэлийг татна. Гэхдээ та үзэл бодлоо тууштай хамгаалаарай. Хоол боловсруулах эрхтний асуудалтай.
Арслан
Таагүй өдөр. Харилцаа холбоо нэмэгдэж, шинэ танилууд гарч ирэн, ялангуяа эрэгтэй арслангуудын танилын хүрээ өргөснө. Гэхдээ танд урван тэрслэлт, нууц хуйвалдаан, ил тод дайсагнал учирч болзошгүй гэдгийг од гараг анхааруулж байна. Мэргэжлийн ажилд хамгийн гол зүйлд л анхаарлаа хандуулж, жижиг зүйлийг бүү анхаар. Хоосон яриа, дэмий маргаан таны хамаг цагийг авна шүү.
Охин
Зах зээл, бизнесийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэггүй. Санхүүгийн алдагдал учирна. Төрийн байгууллага, удирдах алба, олон нийтийн байгууллагад яарч сандран хандвал сөрөг үр дүнтэй. Бичиг баримттай харьцахдаа анхааралтай бай. Үдээс хойш эргэн тойрны хүмүүстэйгээ маргалдах магадлалтай.
Жинлүүр
Эрүүл мэндэд аюултай хүнд өдөр. Эрүүл дүн шинжилгээг сэтгэлийн хөдөлгөөн даван гарах тул хамт олон, дарга нартайгаа муудалцана. Ингэснээр таны бие муудна. Өнөөдөр үзмэрчид хандаж, өөрөө мэргэлэх зэрэг ид шидийн зүйл хийж болохгүй. Учир нь далдын хар хүч тан дээр ирэх болно. Усан санд орж, устай ойр байгаарай.
Хилэнц
Харилцан үл ойлголцох эсрэг тэсрэг өдөр. Та ч зөрүүд, бусад чинь ч бууж өгөхийг хүсэхгүй. Ажил хэрэгт арай зөөлөн хандвал ашиг тус нь удахгүй ирнэ. Санхүүгийн хувьд уналттай. Үрлэг зарлагаа хянаж, хямд төсөр арга зам хайгаарай. Эрүүл мэндээ анхаарахад ус тус болно.
Нум
Өнөөдөр ямар ч ажил хийсэн хүссэн үр дүнгээ олохгүй. Гэнэтийн мэдээ таныг хамт олонтой чинь маргалдуулна. Өнөөдөр аялал жуулчлалд явж болохгүй, галаас хол байгаарай. Зөнтэй зүүд биелэх тул зүүдээ манаарай.
Матар
Хариуцлагатай зан, байдлыг үнэн зөв таамаглах чадварын ачаар ажил хэргийн амжилт олно. Таны нэр хүнд өснө. Баримт бичигтэй болгоомжтой харьц. Үдэш нь романтик уулзалтад явна, эсвэл шинэ хүнтэй танилцана. Энэ нь хурим гэрлэлтэд хүргэх магадлалтай.
Хумх
Ажил үйлст сайн өдөр. Хүч заралгүй ашигтай төслийг хэрэгжүүлж, амжилт олно. Нэр хүнд хөөдөггүй, даруухан зан чинь таныг бусдаас онцгой харагдуулна.
Загас
Ажлын гэрээ байгуулж, наймаа хийх, чухал шийдвэр гаргахад сайн өдөр. Чухал шийдвэр гаргахдаа яарч болохгүй, сайн бод. Санхүүгийн хэргээ хөндлөнгийн хүнд даатгаж болохгүй. Таны хүн татах чадвар хүмүүстэй харьцахад тус болно. Дотоод сэтгэлийн амгалан тань дарга, гэр бүлийнхний дунд нэр хүндийг чинь дээшлүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )