Хонь
Өөрийгөө хамгаалах, байр сууриа бэхжүүлэх өдөр. Та өнөөдөр амьдралын зарчим, нэр хүндээ хамгаалахын төлөө тэмцэх болно. Идэвхтэй, шаргуу байхгүй бол хохирол хүлээнэ. Бизнес эрхэлдэг эрэгтэй хонинуудад ээлтэй өдөр тул худалдаа наймаа ашиг авчирна. Эрсдэлтэй үйл хэрэг ч орлого оруулна. Эмэгтэй хонинууд шинэ хоббитой болно. Найз нөхөд, гэр бүлийнхэн, эсрэг хүйсийн хүмүүстэй хариулахад таатай.
Үхэр
Маш сайн өдөр. Ажил дээр чинь таныг сэтгэлд таарсан олон шинэ ажил хүлээж байна. Таны ажил хэрэгч байдал, идэвх зүтгэлийг түнш, дарга нар чинь үнэлэх болно. Эхэлсэн ажлаа дуусгах, дүн шинжилгээ өгөх, ойр дотнын хүнтэйгээ уулзахад сайн өдөр. Дүүрэн цүнхтэй хүн тааралдах, эсвэл зүүдэндээ харахад амжилт олохын тэмдэг.
Ихэр
Таныг шинэ уулзалт, танил хүлээж байна. Ажил хэргийн харилцаанаас хайр дурлалын холбоо болон хувирах магадлалтай. Таны ур чадвар, идэвх зүтгэлийг бүгд үнэлэх болно. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцаж, өнгөрсөн амьдралдаа дүн шинжилгээ хийж, ажлаа дуусгахад ээлтэй. Ажил хэрэг болон гэр бүлийнхээ талаар сайн мэдээ сонсоно.
Мэлхий
Жирийн нэг ажлын өдөр. Гэхдээ байгуулсан гэрээ хэлэлцээр орлоготой байх магадлалтай. Найз нөхдийн тус дэмжлэг хэрэгтэй үед ирнэ. Харин гэр бүлийн асуудалтай. Сэтгэлийн хямралд орсноор ойр дотнын хэн нэгнийг гомдоох болно. Тэвчээртэй байгаарай.
Арслан
Бизнес эрхлэгч арслангуудад таагүй өдөр. Эрч хүчгүй өдөр тул ямар ч ажил хийсэн бүтэхгүй бөгөөд түнш, дарга нартайгаа маргалдана. Өдөөн хатгалгад бүү авт. Амлалтад бүү итгэ. Том ажил, өвөрмөц зүйл хийхээс зайлсхий. Үл ойлголцлын өдөр.
Охин
Амьдралын зарчим, нэр төр, үзэл бодлоо шургуу хамгаалахгүй бол ажил хэрэг танд ашиггүйгээр эргэнэ. Үдээс хойш том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхээс татгалз. Санхүүгийн алдагдалтай. Эмэгтэй охины ордынхонд шинэ учрал тохиож, хувийн амьдрал нь өөрчлөгдөх болно.
Жинлүүр
Чухал шийдвэр гаргаж, ажлын гэрээ байгуулахад таагүй өдөр. Гаднын муу нөлөөнд автах магадлал өндөр байна. Ажил дээрээ алдаа гаргаж, буруу түнш сонгосноос хохирол хүлээнэ. Ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөнө. Бусдын зөвлөгөөг сонсолгүй өөрийн мэдрэмжид найд. Та л өөрөө өөртөө тусалж чадна.
Хилэнц
Хүссэндээ хүрэхэд сайн өдөр. Зоригтой урагш алхаарай. Гэхдээ шүүмжлэлийг хүлээн ав. Жижиг зүйлд битгий бухимд. Шударга бус байдалд бухимдсан ч маргаан хийлгүй, зүгээр л холд. Асуудалд гүн ухаанчаар ханд.
Нум
Аюултай, хэцүү өдөр. Ихэнх нумын бие муудах тул эмчид хандана. Өвчин эмгэг намжсан ч эмнэлэгт заавал очоорой. Тэгэхгүй бол юу ч тохиолдож магадгүй.
Матар
Эмэгтэй матруудад шинэ зүйл тохиолдож, хувийн амьдрал нь өөрчлөгдөнө. Эрэгтэй матрууд өнөөдөр байр суурь, нэр хүндээ хамгаалахын төлөө тэмцэх өдөр.
Хумх
Дотоод мэдрэмж, мэдлэг нэмэгдэх өдөр. Алс хол юу байгааг ч та харж чадна. Хамтын ажиллагааны саналд эргэлзэлгүй зөвшөөрсөн хариу өг. Том хөрөнгө оруулалт, бизнес хийхэд сайн өдөр.
Загас
Эсрэг тэсрэг өдөр. Нэг талаас таны ажил хэрэг идэвхтэй өрнөнө. Нөгөө талаас ойрын зүйлсээ харахгүй. Бүх зүйлийг зэрэг хийснээс нэг гол асуудалд анхаарлаа хандуул.
Сэтгэгдэл ( 0 )