ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангууд өнөөдөр болзоонд яваарай

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Хонь

Хонинуудын амьдралын эрч хүч нэмэгдэж, хүнийг өөртөө татна. Тааламжтай сайхан мэдээ ирж, таны төлөвлөгөөг өөрчилж, орлого оруулна. Хүмүүсийн хүсэлт гуйлтыг биелүүлээрэй. Яаруу шийдвэр гаргаж болохгүй. Түнш, анд найзууддаа түшиглэ. Од гараг өнөөдөр танд албан болон хувийн амьдралд чинь амжилт амлаж байна.

Үхэр

Сугар гарагийн уналтын хөдөлгөөн эхэлсэн тул хэрүүл маргаан учирна. Хайрттайгаа ч маргалдах магадлалтай. Хайр дурлалын харилцаагаа бүр мөсөн таслах эсэх нь танаас өөрөөс чинь хамаарна. Эрүүл мэндэд ээлгүй. Эртхэн эмнэлэгт үзүүлээрэй.

Ихэр

Амжилтын өдөр тул ямар ч ажлыг зоригтой хий. Маш эрч хүчтэй өдөр. Ганц бие болон адал явдал хайж байгаа хүмүүс эсрэг хүйсийн хүмүүсийнхээ анхаарлыг татна. Гэхдээ энэ уулзалт сайн юманд хүргэхгүй. Хэрүүл маргаанаар өндөрлөнө.

Мэлхий

Ойр дотнын хүмүүстэй чинь холбоотой таагүй мэдээ дуулдана. Хүнд өдөр болох ч сэтгэлээр бүү унаарай. Эргэн тойрны хүмүүсээ сайн хар, тэднээс та урьд өмнө анзаараагүй сайн чанаруудыг нь олж харна. Ажил дээрх таагүй байдал удалгүй өнгөрч, аз жаргал, сэтгэлийн амгалангаа эргүүлэн авна.

Арслан

Ээлтэй сайхан өдөр. Өнгөрсөн долоо хоногийн санаа, ажлаа биелүүлэхэд тохиромжтой. Төрийн байгууллага, олон нийтийн байгууллагад хандах, гэрээ хэлэлцээр байгуулахад таатай. Хурим хийж, болзоонд явах, шинэ хүмүүстэй танилцахад маш сайн.

Охин

Хүнийг өөртөө татах таны дур булаам чанарууд тодрон гарч ирж, эрч хүч тань нэмэгдэнэ. Зорилгодоо хүрэхэд тань найз нөхөд, түншүүдийн тусламж хэрэгтэй тул тэдэнтэйгээ зөвлөж яриарай. Ганцаардсан охидын хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарна. Гэхдээ хайртай хүндээ сэтгэлээ ойлгуулах гэж хугацаа зарцуулна.

Жинлүүр

Биеийн тамир хийж, цэвэр агаарт идэвхтэй амрахад ээлтэй өдөр. Зугаалгад явахад сайн. Харин худалдаа наймаанд хохирол хүлээнэ. Зүүдээ эсрэгээр нь ойлговол биелнэ.

Хилэнц

Уулзалт хийх, гэр бүлийн баяр наадам зохион байгуулах, зочин хүлээн авахад таатай өдөр. Уулзалтын уур амьсгалыг мэдрэх чадвар, өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодол тань хүмүүсийг таны зүг соронзон мэт татах болно. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч байгаарай. Үдээс хойш эрүүл мэндэд халтай.

Нум

Эрч хүч дүүрэн өдөр. Ганц бие нумууд Загас, Үхрийн ордны эсрэг хүйсийн хүний анхаарлыг ихэд татна. Гэхдээ харилцан ойлголцохгүй байх магадлал өндөр.

Матар

Таны мэргэжлийн ажил амжилт тааруухан байна гэж од гараг анхааруулж байна. Бүх ажлаа зэрэг хийж, хаана ч очиж амжина гэсэн бодол тань алдаа авчирна. Муу мэдээ ирж, төлөвлөгөөг тань өөрчилнө. Сайн танихгүй хүмүүсээс бага зэрэг эд материалын тусламж, үнэтэй зөвлөгөө ирэх магадлалтай. Гурван өдрийн дараа нэг зүүлээ дахин харвал биелнэ. Шүд уналаа гэж зүүдэлбэл алдагдалтай.

Хумх

Олонхид ад үзэгдэн хөөгдөж, хорлуулж, хүчирхийлэлд өртөх ээлгүй муу өдөр. Ажил төрлөө сайн зохицуулахгүй бол эрүүл мэнд чинь муудна. Олон хүнтэй газар, олон нийтийн арга хэмжээнд очиж болохгүй.

Загас

Халдлага, дайралтад өртөх магадлалтай өдөр. Маш тэвчээртэй бай. Сандарч тэвдэн, уурлаж бухимдвал байдал улам муудна. Эргэн тойрны хүмүүстэйгээ ширүүн маргалдана. Ажил хэрэг урагшлахгүй. Байдлыг хурцатгалгүй, чимээгүй хүлээ. Хүүхдэдээ анхаарал хандуулах өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top