ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн санхүүгийн байдлаа дээшлүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Хонь

Эерэг сөрөг гээд бүхий л зүйл холилдсон өдөр. Хувь заяанд гэнэтийн өөрчлөлт гарна. Санхүүгийн алдагдал болон илүү зарлага гаргахаас сэргийл. Төлөвлөгөө, дотнын хүнтэйгээ харилцах зөв хандлага танд хэрэгтэй байна. Үйл ажиллагааны шинэ хүрээг олж харах нь танд хүссэн үр дүнг авчирч магадгүй.

Үхэр

Эерэг өдөр. Шинэ танилтай болно. Гэхдээ хайр сэтгэлийн харилцаанд бүү яар. Хүссэнээ авах гэж хэт улайрах хэрэггүй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үг гүн утгатай. Таны амьдралд том өөрчлөлт гарах өдөр ирнэ. Харин бүү яар.

Ихэр

Сайхан өдөр. Санхүүгийн байдлаа дээшлүүлнэ. Магадгүй та ойрд ашиг олно. Хүмүүстэй танилц. Гэрээсээ хол явж, хатуу хөтүүг мэдэр. Өдрийн хоёр дахь хагаст том шийдвэр гаргаж магадгүй.

Мэлхий

Ажил хэрэг маш сайн явагдана. Хамгийн гол нь одоо зөв зүйлд төвлөрөх хэрэгтэй. Бодож санасан зүйлээ бодитой болго. Та санаа бодлоо цэгцэлж чадвал амжилтад хүрнэ. Оройг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Арслан

Гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй өдөр. Сэтгэл хөдлөл тогтвортой байна. Санхүүгийн нөхцөл байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Үйл ажиллагааны хүрээгээ тэл. Эргэн тойрны хүмүүсээс тусламж хүсэхээсээ бүү санаа зов. Эсрэг хүйсийн хүнтэй маргалдаж магадгүй.

Охин

Оюун санааны цэвэр байдал нь таны амьдралыг өөрчилнө. Бардам зангаас татгалзаж, эргэн тойрны хүмүүсийн санаа бодлоос хамаардаг байдлаа зас. Шинэ санаа нь танд тус болно. Бодож, болгоомжилж хандвал танд сайн зүйл тохионо. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй болжээ.

Жинлүүр

Бүү марга. Ажил, гэртээ аль алинд нь амгалан тайван байдлыг хадгал. Тэвчээр болон итгэл нь ямар ч сөрөг зүйлийг зөөллөдөг. Амьдралд үргэлж таатай зүйл тохиох өдөр гэж байхгүй. Шийдэж чадахгүй байгаа асуудал байвал мэргэжилтэнд хандаарай.

Хилэнц

Идэвхтэй өдөр. Таны үйл ажиллагаанд тустай олон үйл явдал болно. Ойр дотнын хүмүүс тань амжилтад хүрэх арга зааж өгнө. Хамтран ажиллагсдынхаа бодлыг ч сонс. Хүүхдүүддээ анхаарал тавиарай.

Нум

Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ирнэ. Ажил ихтэй байна. Хувийн амьдралдаа ч анхаарч, шинэ танилуудтай бол. Өөрийн тань үнэ цэнийг мэдрүүлдэг хүмүүстэй хамт бай. Тэднийг бүү алд.

Матар

Болгоомжтой байх өдөр. Буруу бодол, муу зуршлаас татгалз. Тэвчээртэй, бага зэрэг хатуу бай. Гэхдээ бүх зүйл танаас биш эргэн тойрны хүмүүсээс ч шалтгаална. Санхүүгийн алдагдал болон эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа буруу арга хэрэглэх магадлалтай.

Хумх

Ажил хэргийн идэвх гаргахад төдийлөн таатай өдөр биш. Ямар ч тохиолдолд том бөгөөд бодлогогүй худалдан авалт бүү хий. Буруу алхам нь таагүй зүйлд хүргэж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэйгээ эвтэй харьц. Урьд өмнөхөөсөө илүү их тэвчээр гарга.

Загас

Эрч хүчээ зөв ашигла. Төвлөрч, чухал зүйлийг хий. Зарлага гаргахдаа болгоомжтой бай. Санхүүгээ зөв төлөвлөж сурах нь танд маш хэрэгтэй чанар. Хамаатан саднаасаа материаллаг дэмжлэг авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top