“Цахилгаан тоноглол суурилуулалтын гарын авлага" номын нээлт боллоо 

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний зохицуулалт, автоматжуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Schneider Electric”-тэй хамтран “Цахилгаан тоноглол суурилуулалтын гарын авлага” номыг Монгол  хэлнээ орчуулан гаргаж, өнөөдөр /2019.07.24/ салбарын мэргэжилтнүүддээ танилцууллаа. 

Энэхүү гарын авлагыг Орос хэлнээс хөрвүүлэн эх хэлэнд буулгасан бөгөөд Олон Улсын Цахилгаан Техникийн Хорооноос баталсан IEC 60364 стандартыг тайлбарласан бичиг баримт бөгөөд олон улсад 8 хэл дээр орчуулагдан гарсан гэдгээрээ онцлог ажээ.

Барилгын цахилгаан угсралтын IEC 60364 стандарт нь бүх төрлийн цахилгаан тоноглолын ажиллах техникийн үзүүлэлтүүд, түүний аюулгүй байдлыг хангах норматив буюу олон улсад хэрэглэгдэж буй янз бүрийн тоног төхөөрөмж, түүний техникийн тодорхойлолтыг хамарсан цогц дүрэм, журмын нэгдэл юм.

Номыг Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны магистр А.Тэрбишээр ахлуулсан салбарын мэргэжилтнүүд орчуулсан бөгөөд нийтдээ 600 гаруй хуудастай, маш ойлгомжтой зурагт тайлбартай аж.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ-ын Ерөнхий инженер Б.Дашдондог “Бид жил гаруйн өмнөөс “Schneider Electric”-тэй хамтран ажиллах гэрээг үзэглэж, монголд хамгийн тэргүүнд нэн шаардлагатай байгаа европын технологийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж эхэлсэн. Үүний үндсэн дээр энэ стандартыг орчуулсан бөгөөд ингэснээр шинэ зургийн дизайн хийх, зурагтайгаа холбогдуулан шинэ тоног төхөөрөмж сонгох,  цаашилаад монголын эрчим хүчний системд шинэчлэлт хийх алхам болох юм” хэмээн онцолсон юм.   

Мөн энэ үер “Schneider Electric” компаний Ази номхон далайн бүс хариуцсан захирал Томми Леонг “Энэхүү гарын авлага нь нам хүчдэлийн цахилгаан тоноглолын сонгон авах, угсралт, суурилуулалтын зураг төсөл гаргах болон засвар үйлчилгээ эрхэлдэг цахилгааны мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын цахилгаан техникийн хорооны стандартын дагуу боловсруулсан баримт бичиг юм. Гэхдээ IEC 60364 стандартыг ажлын гарын авлагатай адилтган үзэж болохгүй бөгөөд зөвхөн жишиг баримт бичиг болгон ашиглах зориулалтай гэдгийг онцлох хэрэгтэй байх. “Schneider Electric” компани салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилгоор энэхүү номыг хамтран гаргасан бөгөөд цаашид ч олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ном(66.181.161.9) 2019 оны 07 сарын 24

Энэ номыг хаанаас авах вэ?

0  |  0
Ном(66.181.161.9) 2019 оны 07 сарын 24

Энэ номыг хаанаас авах вэ?

0  |  0
Ном(66.181.161.9) 2019 оны 07 сарын 24

Энэ номыг хаанаас авах вэ?

0  |  0
Top