ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан бусдын хайрыг татна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 29

Хонь

Амьдралын эрч хүч, зөн билэг буурна. Аж ахуйн ажлууд танаас яаралтай шийдвэр шаардах бололтой. Хамаатан садан болон хүүхдүүдтэйгээ муудалцах хэрэггүй. Оройдоо өөрийгөө баярлуулах зүйл хий.

Үхэр

Хууралтаас сэргийл. Маргаан, хүсээгүй уулзалт зэргээс татгалз. Гэнэтийн зарлага нь гэр бүлийн санхүүд муугаар нөлөөлж болзошгүй. Ургамал, салхи, уснаас эрч хүч ав.

Ихэр

Сэтгэл санаа сайхан болж, тогтвортой байдал ноёлно. Хамтран ажиллагч нартайгаа эвтэй байна. Түрэмгий байдлаа дарах нь таныг эелдэг, ялдам нэгэн болохыг бусдад мэдрүүлнэ. Орой эрт амар.

Мэлхий

Ажлаасаа түр хөндийрч, эрч хүч хуримтлуулах цагийг өөртөө гарга. Ингэж чадвал таныг романтик зүйл хүлээж байна. Ядарсан байдалд тань ойр дотнын хүмүүсийн санаа зовно. Дотоод ертөнцийг тань ойлгох найз нөхдийг олно.

Арслан

Бичиг баримттай харилцахдаа хянамгай бай. Дарга нартайгаа ярилцах нь зөв ч санал зөрөлдөх нь сөрөг үр дагаварт хүргэж магадгүй. Уран бүтээлч хүмүүст болгоомж илүүдэхгүй. Амжилт танаас нүүр буруулах зүйл бүү хийгээрэй.

Охин

Зөн билэг, дур булаам байдал нэмэгдэнэ. Настай хүмүүс эрүүл мэнддээ анхаар. Аж ахуйдаа анхаарна. Ашигтай худалдан авалт хийхээс бүү цааргал.

Жинлүүр

Тэнцвэртэй өдөр. Дотнын хүнтэйгээ харилцах харилцаа нь асуудлыг даван туулахад тусална. Тайван, аз жаргалтай, бие биедээ сэтгэл хангалуун бай. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөгөө өөрчлөгдөж магадгүй. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Алдаанаас зугтахын тулд хатуу бай.

Хилэнц

Алдаагаа хүлээн зөвшөөрч, гэр бүлтэйгээ нэгдэн нягтрах өдөр. Хэн нэгний өмнө буруутай бол түүнийгээ хүлээж, танд буруу зүйл хийсэн хэн нэгнийг ч уучил. Өмнөх алдаагаа давтах хэрэггүй. Эртний танилаа харах өнцөг өөрчлөгдөнө. Үүний ачаар та тайван болох бололтой.

Нум

Сэтгэлзүйн тэнцвэртэй байдалд байна. Гэнэтийн маргаанаас холуур, өөрт ашиггүй зүйлээс ангид бай. Яаран дүгнэлт хийхээс татгалзаарай. Зүүдээ мана. Тэр зөнтэй байж магадгүй.

Матар

Архаг өвчин сэдэрч магадгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Ялангуяа настай хүмүүс өөртөө анхаарал тавь. Хувийн амьдралдаа анхаарч, шийдвэртэй алхам хий. Гэхдээ бодлогогүй зүйл хийж болохгүй. Тэвчээртэй байж, өөрийн ашиг хонжоог чухалчлахаа боль.

Хумх

Өнөөдөр хумхынхан уран бүтээлч чанараа нэмэгдүүлнэ. Сонирхолтой уулзалт, туршлага солилцох, ашигтай захиалга авах зэрэг зүйл таныг хүлээж байна. Амжилтад хүрэх магадлалтай байгаа тул зориг гарга. Гэхдээ илүү зан хэрэггүй.

Загас

Сайхан өдөр болно. Азгүйтэл дуусна. Амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байсан бол энэ нь биелэлээ олно. Эрсдэлтэй шийдвэр гаргах хэрэггүй. Загасны эмэгтэйчүүд хувийн амьдралаараа олонд алдартай болж магадгүй. Бусдын хайрыг татна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top