Хонь
Дарга удирдлага, хамт ажиллагсадтайгаа маргахаас зайлсхий. Гэнэтийн мэдээ нь таны төлөвлөгөөг өөрчилж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарах цаг гарга. бие организмд хортой нөлөө үзүүлэх зүйлсээс татгалзах нь чухал. Найз нөхөд болон дотнын хүний зөвлөгөөг сонс.
Үхэр
Худалдан авалт хийхдээ болгоомжтой бай. Хууран мэхлэлт, мөнгөө хий дэмий үрэх зэрэг зүйлээс татгалз. Махан бүтээгдэхүүний хэрэглээгээ хязгаарлахад гэмгүй. Хордлого авахаас сэргийл. Гэр бүлийнхэн болон найз нөхөдтэйгөө байхдаа ая тухтай байна.
Ихэр
Харилцаа холбоогоо өргөжүүлэхэд таатай өдөр. Хуучин харилцаа холбоо эргэн сэргэж ч магадгүй. Санхүүгийн ашиг авчрах ажилд оролцоно. Удаан хугацаагаар хол явах хэрэггүй. Согтууруулах ундаа хэрэглэх нь таны эрүүл мэндэд маш сөргөөр нөлөөлнө.
Мэлхий
Энэ өдрийг гэрийн ажилд зориулаарай. Гэртээ төдийгүй зуслан, өөрийн мэдрэмждээ ч цэвэрлэгээ хий. Үүний үр дүнд та ая тух, амжилтыг мэдрэх болно. Таатай мэдээ сонсож магадгүй.
Арслан
Өнөөдөр харилцаандаа аль болох хатуу, зарчимч бай. Таныг айл зочноор уривал очихоо хойшлуулсан нь дээр. Санаандгүй уулзалт нь тийм ч таатай байхгүй. Биеийн хүчний хүнд ажлаас татгалзаарай. Архаг өвчин сэдэрч магадгүй. Унтаж амрахаасаа өмнө биеэ сайтар сулла.
Охин
Шинэ зүйл сонирхоно. Гэхдээ амлалт өгөхдөө тун болгоомжтой байгаарай. Одод танд эргэн тойрны хүмүүсийнхээ санаа бодлыг сонсохыг зөвлөж байна. Шинэ танилтай болох, хуучин харилцаагаа сэргээх зэрэг нь танд орлого олох боломжийг нээж мэдэх юм.
Жинлүүр
Эерэг, сөрөг холилдсон өдөр. Олсон ашгаа шууд үрж болохгүй. Шинэ танилууд танд сэтгэлээ илчилж болох ч хайр дурлалын харилцаанд бүү яар. Ингэх нь таныг сөрөг үр дагавраас хамгаална.
Хилэнц
Өөрчлөлт хийхийг хүсвэл өнөөдөр л эхэл. Тохиромжтой цаг үе гэж хэзээ ч байдаггүй. Таны амьдралд шинэ хүмүүс гарч ирнэ. Алдар хүндийг олж, хайр дурлалын харилцаа үүсгэхэд тун таатай үе ирж байна.
Нум
Аливааг чин сэтгэлээсээ хийх нь санхүүд тань сайнаар нөлөөлж, ашиг авчирна. Үүнтэй адил хүмүүстэй ч чин сэтгэлээсээ харилц. Хувиа хичээсэн зангаа гээж чадсан үедээ та амжилт олох болно.
Матар
Өнөөдөр матрын эмэгтэйчүүд шинэ зүйл сонирхоно. Магадгүй тэд эсрэг хүйстнийхээ анхаарлыг ч татах бололтой. Мэдрэмжээ аль болох дарж, эерэг, сөрөг талаа таньж мэд. Матрын эрэгтэйчүүд өнөөдөр гэнэтийн танилтай болж, эсвэл хуучин хайрттайгаа уулзана. Гэхдээ энэ нь таны хувийн амьдралыг сүйтгэхээс болгоомжил.
Хумх
Хайртай хүнтэйгээ хэрхэн харилцах тал дээр анхаар. Тайван, аз жаргалтай, бие биедээ сэтгэл хангалуун байх нь чухал. Өдрийн хоёр дахь хагаст төлөвлөгөө өөрчлөгдөх бололтой. Яаран шийдвэр гаргах хэрэггүй. Гэр бүлийн ахмад хүмүүсийн үгийг сонсох нь таныг алдаа гаргахаас сэргийлнэ.
Загас
Тайван бөгөөд ажил ихтэй өдөр. Та ядарсан байх тул энгийн ажил ч хэцүү санагдана. Хүссэнээр болохгүй байгаа зүйлээс болж бүү санаа зов. Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуулж, тэдний эерэг талыг нь олж хар.
Сэтгэгдэл ( 0 )