ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 31

Хонь

Хувь тавилан таны тэвчээр, амьдралын зарчимдаа үнэнч эсэхийг сорино. Шинэ ажил, эрсдэлтэй бизнес нь санхүүгийн алдагдалд хүргэж болзошгүй. Худалдааны ажил төдийлөн амжилт авчрахгүй. Хоосон маргаан хэрэггүй. Өдрийн хоёр дахь хагаст гэр орны ажилдаа анхаар.

Үхэр

Болгоомжтой бай. Ажил хэрэгтээ бүхий л анхаарлаа хандуулаарай. Гүйцэтгэлээ 100 хувь байлгах гэж хичээхийн оронд чанарыг эрхэмлэ. Гэр бүлийн уур амьсгал таатай байх нөхцөлийг бүрдүүлэх нь танаас шалтгаална. Сэтгэлзүйн тавгүй байдал нь түр зуурынх байх тул бүү санаа зов.

Ихэр

Шинэ танилдаа хэт итгэх хэрэггүй. Мэргэжлийн ажилдаа анхаар. Гэр бүлээсээ эрч хүч авч, хүүхдүүдтэйгээ ярилцана. Магадгүй тэднээс суралцах зүйл маш их бий.

Мэлхий

Таны бодож төлөвлөсөн зүйл биелнэ. Хурдан бөгөөд чанартай үр дүн хүлээж байна. Эрч хүч, тайван байдал тань эргэн тойрны хүмүүст халдварлана. Чухал ажлыг сайн гүйцэтгэж, ойр дотнын хүмүүстэйгээ ойлголцох өдөр.

Арслан

Оддын байрлал урьдын адил таныг ивээнэ. Зохион байгуулах авьяас, хүсэл тэмүүлэл өндөр түвшинд байна. Худалдааны ямар ч ажил амжилттай байх болно. Нэг нэгэндээ сэтгэлийн таагүй байдал үүсгэх хий хоосон маргаанаас татгалз.

Охин

Шинэ ажил эхлэх бол сайтар шалгаарай. Хувийн амьдралдаа хайхрамжгүй хандаж болохгүй. Гэр орны ажлаа нэгдүгээрт тавь. Нэмэлт орлого олох гэж хэт хичээх нь харин ч алдагдалд хүргэж магадгүй байна. Хүүхдүүдтэйгээ ярилцаж, тэдний асуудлыг сонс.

Жинлүүр

Амжилттай өдөр. Ямар ч ажлыг зоригтой эхэл. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Ганцаардсан болон эсрэг хүйстний анхаарал халамж хүссэн хүмүүс хүнтэй танилц. Гэхдээ яаран дотно харилцаа үүсгэх хэрэггүй.

Хилэнц

Өнөөдөр та залхуурна. Гэхдээ хүмүүс танаас шуурхай ажиллагааг хүлээж байгаа учир атаархагчдын бай болохоос сэргийл. Гэр бүлийн асуудлаа зохицуулах нь танд сэтгэлзүйн эрч хүчийг өгнө. Магадгүй нэг их хичээл зүтгэл гаргаагүй ажил танд амжилт авчирч мэднэ.

Нум

Хэт идэвхтэй байх хэрэггүй. Эрсдэлтэй зүйлд бүү оролц. Оройг идэвхтэй өнгөрүүлж сур. Хий хоосон зүйлийн араас хөөцөлдөж, онцын шаардлагагүй кино үзэж цагаа нөхцөөх бус өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийхэд анхаар. Найз нөхдийн хүрээллээ зөв сонго.

Матар

Ямар нэгэн чухал шийдвэр бүү гарга. Ялангуяа худалдааны асуудалд хуумгай хандаж болохгүй. Од эрхсийн нөлөөгөөр санхүүгийн байдал суларч магадгүй. Харин албан тушаалын шатаар ахих боломж байна.

Хумх

Таны амьдралын боломж маш өндөр түвшинд байна. Ямар ч ажлыг зоригтой барьж ав. Та өнөөдөр бүгдийг амжуулна. Ижил сонирхол, хүсэл эрмэлзэлтэй эсрэг хүйстэн таны анхаарлыг татах бололтой.

Загас

Хоёрдмол өдөр. Мөнгө олох арга болон өөрийгөө хөгжүүлэхэд суралц. Өдрийн хоёр дахь хагаст байдал илүү дээрдэнэ. Гэхдээ та ганцаараа байж, сэтгэлзүйн байдлаа тогтвортой болго. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй. Ялангуяа автомашин жолооддог бол анхаарал төвлөрөл дээд зэрэгт байх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top