ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхны ажил амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Хонь

Гэр бүл, ажил алба гээд бүхий л чухал зүйлдээ анхаарах хэрэгтэй болжээ. Мэргэжлийн үйл ажиллагааны түвшинд өөрчлөлт гарна. Хонины эмэгтэйчүүд шинэ танилдаа болгоомжтой ханд. Шил, төмөр гэх мэт зүйлтэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Зүүд зөнтэй бус харин ч эсрэгээрээ байна.

Үхэр

Бизнес, худалдааны салбарт ажилладаг үхрийнхэн амжилттай байна. Ашигтай санал авч, санхүүгийн ашиг олох магадлалтай. Ямар ч ажлыг зоригтой эхлүүл. Амжилт ойрхон байна.

Ихэр

Зорилгоо тодорхой болгосон бол түүндээ хүрэхэд амар байна. Тодорхой ашиг авчрах ажилд оролцоно. Хайр дурлалын харилцаанд маш таатай өдөр. Өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хичээ. Орой сэтгэл хөдлөл ихэснэ.

Мэлхий

Сэтгэл хөдлөл өөрчлөгдөх, хэт хөнгөн байх зэрэг нь танд сайн зүйл авчрахгүй. Мэдрэмжээ тодорхой болго. Аливаад болгоомжтой хандах үе иржээ.

Арслан

Арслангийн эмэгтэйчүүд өнөөдөр романтик харилцаанд болгоомжтой хандаарай. Сонгосон хүн тань танд бүрэн нийцэхгүй байж магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд үүссэн асуудал шийдэгдэнэ. Харин арслангийн эрэгтэйчүүд хайртынхаа алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, хамтдаа засаж залруул.

Охин

Энгийн зүйлээс ч амжилт олж болдгийг харна. Шүүмжлэгч байх нь заримдаа танд маш их төвөг учруулдаг. Өдрийг сөрөг болгохгүйн тулд эргэн тойрныхонтойгоо болгоомжтой ханд. Орой та ядарсан байвал үүнд танаас өөр хүн буруугүй.

Жинлүүр

Олон хүнтэй харилцах хэрэггүй. Үйл ажиллагааны хүрээгээ тэлэх нь чухал ч өнөөдөр аль болох ганцаараа байхыг хичээгээрэй. Дотнын хүнтэйгээ харилцаагаа бүү сүйтгэ. Эрүүл мэнддээ анхаар.

Хилэнц

Асуудал цагийн аясаар шийдэгдэнэ. Сэтгэлзүйн тогтвортой байдлаа ойр дотнынхны тусламжтайгаар нэмэгдүүл. Эргэн тойрны хүмүүсээ анхааралтай ажиглавал тэднээс маш олон давуу талыг олж харна. Өөртөө итгэлтэй байдал нь танд хамгийн чухал зүйл болно.

Нум

Амьдралын эрч хүч өсөн нэмэгдэх нь эсрэгээрээ хувийн амьдралаа буруу төлөвлөхөд нөлөөлж магадгүй. Гомдлоо хурдан мартах нь өөртөө дайсан бий болгохгүй байх арга ч байж болно. Өөрийгөө шинэ зүйлд сорь. Бодол санаа, зорилгоо аль болох өөдрөгөөр хар.

Матар

Шинэ танилаасаа болгоомжил. Мэргэжлийн хүрээнд хэт идэвх гаргаад хэрэггүй. Амжилтын төлөөх таны эрмэлзэл дарга удирдлагатайгаа санал зөрөлдөхөд хүргэнэ.

Хумх

Харилцаагаа өргөжүүлэхэд таатай өдөр. Шинэ танилуудтай болно, эсвэл хуучин харилцаагаа сэргээнэ. Таны сэтгэл санаа хувцаслалт, амьдралын хэвшилд тань нөлөөлөх ёсгүй. Өдрийн хоёр дахь хагаст гэнэтийн маргаан болж магадгүй. Гэхдээ маргаан танд ашигтайгаар шийдэгдэнэ.

Загас

Ажил хэргийн харилцаанд таатай өдөр. Төслөө амжилттай дуусгаж, шинэ ажлуудыг эхлүүлнэ. Хамгийн гол нь чухал зүйлдээ төвлөр. Бодож санасан зүйлээ бодит байдал болгоно. Санхүүдээ анхаарах цаг иржээ. Стресс, ядаргаанд орохоос сэргийл.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Top