ДОРНОД: Халхын гол дахь хүүхдийн овоог сэргээх ажлыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

Дорнод аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгал, аймгийн есөн гайхамшигт бүтээлийн нэг болох “Их бурхант” цогцолборыг аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах гэж байна.

Мөн түүний өлмийд орших “Хүүхдийн овоо”-г олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2019 оны наймдугаар сарын 08-ны өдөр Халхгол сумын хоёрдугаар багт байрлах Их бурхант цогцолбор, хүүхдийн овоонд зохион байгуулна.

Тус арга хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 200 хүүхэд оролцох бөгөөд 2019 оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 08-ны өдөр Их бурхант цогцолбор болон “Хүүхдийн овоо”-г түшиглэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах юм.

“Хүүхдийн овоо”-г аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн захиалгаар Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хоёр дахь жилдээ малтлага, судалгаа шинжилгээний ажлыг хийж байна. Энэхүү овооны бүтэц нь эхийн умайн хэлбэртэй, хүүхэд эхийн хэвлийд усан суурьтай байдгийн адил овоо нь тойроод усан суурьтай бөгөөд энэхүү бэлгэдэлтэй уялдуулан “Хүүхдэд ээлтэй бурхантай овоо байсан” хэмээн нутгийн иргэд, судлаачид тайлбарладаг.

Халхын хэцүү То ван хэмээн олноо алдаршсан Бат-Очирын Тогтохтөр нь хошууныхаа урчууд дархуудаар олон сайхан бурхан шүтээн бүтээлгэж байсны зэрэгцээ 300 гаруй хүүхдийн сургууль байгуулж байжээ. Түүнчлэн дэгийн найман багачууд нэртэй дугуйлан байгуулан хүүхдийн хөгжил хүмүүжлийн ажлыг явуулдаг байсан байна. Иймээс То вангийн бүтээсэн түүх, соёлын дурсгалт зүйлсийг сэргээж, “Соёлын биет болон биет бус өв”-ийг хойч үедээ уламжлуулахаар “Хүүхдийн овоо”-г сэргээх ажлыг эхлүүлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0

Top