Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өчигдрийн /2019.08.02/ хуралдаанаар хотын авто замын хөдөлгөөнийг А, B, C гэсэн гурван бүсчлэлд хуваах эсэх ажлыг хэлэлцсэн. Энэ үеэр Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга, хурандаа С.Энхтөр Тээврийн цагдаагийн албанаас хэт өндөр торгуультай, торгуулиа удаан хугацаанд төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгнө гэх мэдээллийг өгсөн юм.
Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж. Манай улсад нийт 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 (57. хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байна. Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгаа юм.
Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.
Жолооч таны автомашин торгуультай эсэхийг ЭНД дарж шалгаарай.
Сэтгэгдэл ( 3 )
Зөрчил гаргасан бол Торгуулиа төлж Сур жолооч нараа Зөрчил гаргасан Торгуулиа төлөөгүй Өнгө үзэмж муутай машинтай Дарга цэрэг гэлгүй Жолооч нарыг Хотын төвөөр Бүү зорчуул Хууль цааз байдаг юм шүү гэдгийг Тархи толгой Зүрхэнд нь ортол Мэдрүүлж өгөх хэрэгтэй Тээврийн албаныхаан
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Жилийн өмнөх торгууль хөөн хэлэлцэх хугацаа дууссан уу