Хонь
Санал зөрөлдөх, зөрүүд зан гаргах зэрэг нь өнөөдөр илүүц. Энэ нь гэр бүлд тогтворгүй байдал үүсгэхээс цаашгүй. Гэнэтийн мэдээ, шинэ үүрэг даалгавар нь танаас их цаг, хүч шаардана. Шинэ танил болон танд таагүй санагддаг хүмүүсээс зайгаа барь. Эргэн тойрны нөхцөл байдал нь таныг төөрөгдөлд оруулж мэдэх учир хэрэггүй ажилд бүү оролц.
Үхэр
Шударга өдөр. Одод танд бодол санаагаа цэвэрлэж, зорилгоо тодорхой болгоход тусална. Хамгийн эрсдэлтэй үйл ажиллагаанд ч зоригтой оролц. Оройг зочилж, ярьж өнгөрүүл.
Ихэр
Өдрийн эхний хагаст бүх зүйл шударга явагдана. Өдрийн хоёр дахь хагаст шударга бус зүйлд бүү оролцоорой. Оройг галын дэргэд өнгөрүүл. Ил зуух, ил галын дэргэд суух юмуу лааны гэрэлд хоолло.
Мэлхий
Ер бусын дулаан, сайхан өдөр. Сэтгэл санаа маш өөдрөг, зөн мэдрэмж үнэн байна. Сэтгэл санаа амар амгалан байх, идэвх зэрэг нь эргэн тойрны хүмүүст ч аз жаргал бэлэглэнэ. Хаа нэг тийшээ явах, аялахад таатай өдөр.
Арслан
Дотнын хүмүүстэйгээ маргаж болохгүй. Мөн дотнын хүнээ хэт их халамжлах, зөрүүд байдал гаргах зэрэг нь сэтгэлзүйн тэнцвэртэй байдлыг нь үгүй хийнэ. Сөрөг нөхцөл байдлыг бүү нэм. Гэрийн ажилд цаг хугацаа, хүч шаардагдах бололтой.
Охин
Зөвхөн өөртөө анхаар. Найз нөхдийнхөө тусламжаар алдаагаа засахаас бүү татгалз. Өөрт хамаагүй зүйлд бүү оролц. Чухал ажил нь таныг сэтгэл зүрхний асуудлаас хол байлгана.
Жинлүүр
Харилцааны хүрээгээ нэм. Шинэ танилтай бол, эсвэл хуучин харилцаагаа сэргээхийг зөвлөж байна. Ирээдүйн санхүүгийн байдал тань зөвхөн танаас хамаарна. Удаан хугацаагаар гадагш явах хэрэггүй. Өдрийн хоёр дахь хагаст эрүүл мэнддээ анхаарч, хордлого авахаас сэргийл.
Хилэнц
Өөрийгөө идэвхтэй хамгаал. Үйл явдал гэнэт өөрчлөгдөж магадгүй. Юу ч болж байсан яаран шийдвэр бүү гарга. Байр сууриа бэхжүүлэхийн тулд ямар нэгэн зүйл хийнэ. Хэрвээ та идэвхгүй байх юм бол бусдын нөлөөнд автана.
Нум
Тэнцвэртэй өдөр. Эрсдэлтэй алхам хийгээд хэрэггүй. Илүү шударга, зорилготой шийдвэр гаргана. Ашигтай худалдан авалт, үнэтэй зөвлөгөө, эсвэл бэлэг авна.
Матар
Биеийн хүчний хэт ачаалалтай ажил хийх хэрэггүй. Хайр сэтгэлийн дотно харилцаанд яараад хэрэггүй. Магадгүй таныг хууралт, гутрал хүлээж байж мэднэ. Уран бүтээл, гүн ухааны хүмүүст маш таатай өдөр. Сэтгэлзүйн хувьд эрэл хайгуул хий.
Хумх
Хувь тавилан таныг сорино. Ааш зандаа анхаар. Үйл ажиллагааны хүрээгээ томруул. Хатуу, шүүмжлэгч байр суурь нь олон боломжийг хаана. Эргэн тойрны хүмүүстээ сөрөг хандлага бүү гарга.
Загас
Чухал асуудалдаа л анхаар. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол ядарна. Өмнөх өдрүүдийн ачааллаасаа сал. Маргаан гарах ч асуудал таны талд шийдэгдэнэ. Гэхдээ та тэвчээрээ харуулахад илүүдэхгүй. Өсвөр насны хүүхдүүдтэй бол тэдэнтэйгээ анхаарал болгоомжтой харьц. Түрэмгийлэл огт хэрэггүй.
Сэтгэгдэл ( 0 )