Хонь
Гэр бүл болох, хайр сэтгэлээ илчлэх зэрэгт тун таатай өдөр. Эрч хүчтэй байна. Хувийн амьдралын чухал асуудлуудаа шийдэхэд таатай. Боломжоо ашиглахын сацуу эргэн тойрны хүмүүстээ дэмжлэг үзүүл. Худалдан авалт амжилттай болно.
Үхэр
Өнөөдөр та олон сайхан үг сонсоно. Өдрийн хоёр дахь хагаст бага зэрэг гуниглаж магадгүй. Цэцэн байх гэж хичээх нь хайртай хүнтэйгээ үл ойлголцоход хүргэж магадгүй учир өөртөө аль болох хяналт тавь.
Ихэр
Дасгал хийх, шинэ ажил эхлэх, засвар хийхэд таатай өдөр. худалдааны ажилд амжилт олно. Ямар нэгэн зүйлийг эхлэх бол өнөөдөр л эхэл. Өдрийн хоёр дахь хагаст нозоорч магадгүй тул чухал ажлаа эрт амжуул. Танд үнэ цэнтэй хүнд бардам зан гаргах хэрэггүй.
Мэлхий
Амьдралаа сайхан болгох бүхий л боломжоо ашигла. Тэвчээр, ухаан хоёр нь бодлогогүй үйлдэл хийхээс аврах гарц юм. Дотнын хүмүүстэйгээ хөөрөлдөж, хөгжилд.
Арслан
Арслангийн эрчүүдэд тийм ч таатай өдөр биш. Амьдралын эрч хүч буурна. Дарга, удирдлагатайгаа бүү марга. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол болохгүй. Гэнэтийн мэдээ, уулзалт нь таны төлөвлөгөөг өөрчилнө. Зарим хүнтэй харьцахгүй байсан нь дээр байдаг.
Охин
Хамтрагч, дарга болон найзтайгаа бүү маргалд. Танихгүй хүмүүстэй харилцахдаа ч болгоомжтой бай. Эрүүл мэнддээ анхаарч, үзэн ядалтаа багасга. Хэт итгэмтгий байх хэрэггүй. Энэ нь санхүүгийн алдагдалд хүргэж магадгүй юм.
Жинлүүр
Шинэ танилуудтайгаа харилцахдаа болгоомжтой бай. Идэвх, амбиц, нямбай байдлыг чухалчил. Хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтадтайгаа зөв харьц. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол өвдөж магадгүй. Зөн мэдрэмж сул байна.
Хилэнц
Мэдрэмж ер бусын өндөр байна. Зөн совингоо дага. Ойрын хугацаанд эерэг үр дүн авчрах зүйл хийнэ. Хүмүүс танаас тусламж хүсэж магадгүй. Тэдэнд татгалзаж хэрэггүй. Дуртай ажлаа хий.
Нум
Архаг өвчин сэдэрч магадгүй тул эрүүл мэнддээ анхаар. Хамтрагчаа гомдоох нь түүний зүгээс хариу авахад хүргэж магадгүй. Оройг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд зарим хүмүүстэй уулзахгүй байсан нь дээр.
Матар
Сэтгэлзүйн байдал тогтвортой байх нь чухал. Өөрийгөө хөгжүүлэх шинэ хүрээлэлд ор. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Худалдааны гэрээ хэлэлцээ, эрсдэлтэй төсөл зэрэгт оролцоход таатай өдөр. Найз нөхөдтэйгөө болон нөлөө бүхий хүмүүстэй харьц.
Хумх
Шударга өдөр. Багахан зүйлийг том болгож харах хэрэггүй. Үнэлэлт дүгнэлт өгөхдөө бүү яар. Аялах бол өнөөдөр тийм ч тохиромжтой өдөр биш. Биеийн хүчний ажил хийнэ. Амлалт өгөхдөө болгоомжтой байгаарай.
Загас
Сэтгэл санаа өөрчлөгдөнө. Тогтворгүй байх нь танд амлалтаа биелүүлэхэд саад болно. Материаллаг байдал сайн биш байна. Зарлагаа хяна. Гэхдээ тусламж хэрэгтэй хүмүүст тусал. Үйл хөдлөлөө дүгнэж цэгнэж, дотроо дүгнэлт хий.
Сэтгэгдэл ( 0 )