ЦЕГ: Цэргийн штабын даргын нас барсан шалтгааныг шалгаж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 06

Орхон аймгийн Цэргийн штабын дарга Б ажлын өрөөндөө буудуулж, нас барсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр /2019.08.05/ 14:31 цагийн орчимд энэ тухай дуудлага бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалт явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хэргийн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Галт зэвсэг олдсон. Ямар маркийн, хэний эзэмшлийн бүртгэл, судалгаатай вэ гэдгийг шалгаж байна. Үүний дараа өөрийн амийг хорлосон уу, гадны нөлөөтэй байсан уу гэдгийг тогтооно” гэсэн мэдээлэл өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(66.181.161.11) 2019 оны 08 сарын 13

энэ балай хүүхэн өчнөөн удаа ёсзүйн алдаа хийж, хохирогчдыг доромжилчихоод байж л байгаа юм уу? овоо үнэтэй өгзөг юмаа

0  |  0
х (66.181.177.32) 2019 оны 08 сарын 06

гадны нөлөөгүй

0  |  0
Х(66.181.183.68) 2019 оны 08 сарын 06

Тодорхойшдээ Муу бүхнии ард хүүхэн, мөнгө 2

0  |  0
Top