Хонь
Хувь тавиланд гэнэтийн эргэлт гарч магадгүй. Амьдралын потенциал өндөр байх нь хонины эрэгтэйчүүдийг бодлогогүй алхам руу түлхэж магадгүй. Хонины эмэгтэйчүүд ажлын бичиг баримттай зууралдана.
Үхэр
Боломжоороо харилцаа холбоогоо нэм. Гэхдээ сөрөг хүмүүсээс хол байх нь дээр. Эргэн тойрны хүмүүстэй бүү маргалд. Найз нөхөд, ажлын хамтрагч нартайгаа хэл амаа олж байх нь чухал. Зүүд сайхан бөгөөд зөнтэй байна.
Ихэр
Таны өөдрөг үзэл, уран бүтээлч чанар үр дүн авчирна. Шинэ хүмүүстэй танилцаж, шинэ газар очих, аялах зэргийг чухалчил. Өдрийн хоёр дахь хагаст бага зэрэг ядарна. Иймд чухал ажлуудаа өглөө эрт хийгээрэй. Хайртай хүндээ сэтгэл хангалуун бай.
Мэлхий
Таатай өдөр. Таны зорилгодоо хүрэх гэж тэмүүлдэг зан чанар, уран бүтээлч байдал өндөр үр дүнг авчирна. Гэрээ хийх, ажлын уулзалтад очиход таатай. Ажил бүтэмжтэй, хувийн амьдрал гэрэл гэгээтэй байна.
Арслан
Нийтийн ажилд идэвхтэй оролц. Гэхдээ хэрүүлч байх нь бүгдийг баллана. Эмэгтэй арслангууд ямар ч ажилд болгоомжтой хандаарай. Амлалт, үүрэгтээ анхаар. Эмх замбараагүй байдал, хууралт зэрэг нь таагүй үр дүнг дагуулна.
Охин
Танд өнөөдөр том гэрээ хэлэлцээ санал болговол зөвшөөр. Шийдвэр гаргахдаа удаан бодох хэрэггүй. Амжилтын тань гол түлхүүр нь хүрээлэл юм. Эргэн тойрны хүмүүсээ зөв сонгосон хүн бүдрэхгүй. Найз нөхдийнхөө тусламжтайгаар амжилтад хүрнэ.
Жинлүүр
Төлөвлөгөө, зорилго биелэх өдөр. Гэхдээ хайр дурлалын харилцаанд төдийлөн таатай биш үе ирж байна. Сэтгэл санаа эрс өөрчлөгдөнө. Толгой өвдөж, ядрах тул оройг гэртээ өнгөрүүл.
Хилэнц
Хүчтэй өдөр. Гэрээ хэлэлцээ хийх, гэрлэлтээ батлуулах зэрэгт таатай. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэлд нийцэх гэж хичээх хэрэггүй. Маргаанд бүү оролц. Түрэмгий байдал, сэтгэл хангалуун бус байх зэрэг нь хэрүүлийн үндэс болох тул өөрийгөө хяна.
Нум
Шинэ газар очиход таатай өдөр. Олон нийттэй ойр бай. Таны хичээнгүй зан, өөдрөг байдал нь бүхий л салбарт өндөр үр дүнг авчирна. Хувийн амьдралдаа амжилт гаргахын тулд илүү хичээх хэрэгтэй.
Матар
Таны аура хүчирхэгжиж, эргэн тойрныхонд ч нөлөөлнө. Сүүлийн үед тохиолдсон азгүйтлүүд нисэн одно. Тэвчээр, ухаанаа харуул. Бодож төлөвлөсөн зүйлүүд амьдрал дээр биелэх магадлалтай. Хувийн амьдралд амжилт гарна.
Хумх
Хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст олон хүнтэй ажиллана. Энэ нь эерэг байдлыг үгүй хийж мэдэх учир та асуудалд аль болох зөв өнцгөөс ханд. Өдрийн хоёр дахь хагаст хамгийн хариуцлагатай ажлыг хийнэ. Орой галын дэргэд суух нь таны энергийг цэвэрлэнэ.
Загас
Сайхан зүйлд хүрэх бүхий л боломжоо ашигла. Гэнэтийн зүйлтэй тулгарна. Гэхдээ тэр зүйлүүд бүгд таатай байхгүй. Болгоомжтой байж, бухимдах, гэмтэх зэргээс сэргийл.
Сэтгэгдэл ( 0 )