Тал нутгийн соёл: Дөрвөн ястны уламжлалаа танилцуулав

2019 оны 08 сарын 07

ДОРНОД АЙМАГ

“Тал нутгийн соёл” аялал жуулчлалын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр /2019.08.04/ "Найрамдал" паркад боллоо.

Энэ өдөр сайхан үндэсний хувцастай оролцогчдыг сонгон шалгаруулсан юм. Мөн Халх, Буриад, Барга, Үзэмчин ястны зан заншил, өв уламжлалыг харуулсан дөрвөн отог ажиллаж, уламжлалт бөх, сур, тоглоом наадгай, дээл урлаг, язгуур урлаг, уран бичлэгээ иргэд боло н аялагчдад сонирхуулж өөрсдийн онцлогийг харуулсан урлагийн номеруудыг иргэдэд сонирхууллаа.

Сайхан Халх үндэсний хувцастай Гэр бүлийн төрөлд У.Зоригтбаатарын гэр бүл, Эрэгтэй төрөлд М.Сүхбаатар, Эмэгтэй төрөлд У.Энхтуяа, Хүүхдийн төрөлд З.Оюунзаяа. Сайхан Буриад үндэсний хувцастай Гэр бүлийн төрөлд Д.Баатарын гэр бүл, Эрэгтэй төрөлд Д.Мижиддорж, Эмэгтэй төрөлд М.Есүгэй. Сайхан Барга үндэсний хувцастай Гэр бүлийн төрөлд Б.Эрдэнэбаатрын гэр бүл, Эрэгтэй төрөлд Ч.Идэрчулуун, Эмэгтэй төрөлд А.Энхжаргал. Сайхан Үзэмчин үндэсний хувцастай Гэр бүлийн төрөлд Х.Цасчихэрийн гэр бүл, Эрэгтэй төрөлд О.Тайван, Эмэгтэй төрөлд М.Батжаргал, Хүүхдийн төрөлд Т.Анар нар тус тус шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top