ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхныг шинэчлэлт хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

Хонь

Шинэ уулзалтад очиход таатай өдөр. Олон танилтай болно. Ажил хэрэгт дэвшил гарч, худалдааны үйл ажиллагаа шударга явагдана. Мөнгө олох шинэ эх сурвалж олдож магадгүй. Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Амжилт олоход нөлөө бүхий хүмүүсийн туслалцаа хэрэгтэй. Шинэ газар очих, аялахад таатай өдөр.

Үхэр

Сэтгэл санаа цэвэр болно. Өнөөдөр худалдан авалт хийх бол бүү яар. Яагаад гэвэл амжилттай бус сонголт хийнэ. Цалин хангамжаа нэмэгдүүлэх боломж хайна. Гэхдээ эргэлзээ төрүүлж буй саналд татгалзаарай.

Ихэр

Ажил хэрэг амжилттай байж, хийхэд хялбар бөгөөд их ашиг авчирна. Ажлын ашигтай санал авна. Түүнээс бүү татгалз. Оройг намуухан хөгжмийн аянд өнгөрүүл.

Мэлхий

Үйл явдал гэнэт өөрчлөгдөж, танд илүү ашигтай болж ирнэ. Өөрөө өөртөө эзэн болж, яарсан, бодлогогүй алхам бүү хий. Хүч гаргаж хийсэн зүйл үр дүнгээ өгнө.

Арслан

Бодол санаагаа гүйцэд болгоход таатай өдөр. Санхүүгийн байдал дээрдэнэ. Гэхдээ зарлагаа хянахгүй бол та хамаг орлогоо хий дэмий цацсан байх вий! Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилттай ажиллах төлөвлөгөө гаргана.

Охин

Шинэчлэлт таныг хүлээж байна. Эрдэм номтой холбоотой ажил сайн явагдаж, орлогын эх үүсвэр олно. Аялахад тун таатай. Орой хэн нэгэнтэй маргахаас зайлсхий. Гэр бүлийнхэндээ анхаарал хандуул.

Жинлүүр

Архаг өвчнөөс сэргийл. Ажилдаа алдаа бүү гарга. Үнэлэлт дүгнэлт өгөхдөө болгоомжтой хандаарай. Илүү их мэдээлэл авна. Хамтрагчдаа хандахдаа уян хатан бай. Өнөөдөр эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх бүтээгдэхүүнүүдээс татгалзах нь зөв.

Хилэнц

Шинэ ажил эхлэх, шинэ мэдрэмж авахад таатай өдөр. Азтай байна. амьдралдаа өөрчлөлт хийнэ. Шинэ санал авна. Найз нар тань үүнийг дэмжинэ. Аливааг бүү удаашруул.

Нум

Өглөө ашигтай ажлын санал авна. Та зөвшөөрөхөд гэмгүй. Харин хамтрагч, найз нарыгаа бүү соль. Үйл хөдлөлдөө болон эргэн тойронд болж байгаа зүйлд анхааралтай ханд.

Матар

Таны өмнө өргөн боломж нээгдэнэ. Мэргэжлийн үйл ажиллагаа болон карьераа өсгөх, уран бүтээл хийх, өөрийгөө илэрхийлэхэд таатай өдөр. Хайр дурлал болон романтик адал явдалд таатай үе.

Хумх

Хайр дурлалын харилцаанд тийм ч амжилттай өдөр биш. Сэтгэл санааны байдал эрс өөр болж магадгүй. Толгой өвдөнө. Шинэ хүмүүстэй танилцахдаа болгоомжтой бай. Өдрийн хоёр дахь хагаст ашигтай захиалга авна.

Загас

Зөн совин өндөр байна. Дэмжлэг, болон нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө, хамаатан саднуудын туслалцааг авна. Магадгүй хүмүүс танаас ч санхүүгийн туслалцаа хүснэ. Энэ өдөр бие организмд хортой зүйлийг бүү хэрэглэ. Ялангуяа спиртлэг удаанаас татгалз.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top