KOICA-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2019 оны 08 сарын 08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын төлөөллийг /2019.08.06/ хүлээн авч уулзлаа.

 

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын зүгээс 2 орны  хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2021 оноос хамтран ажиллах тэргүүлэх чиглэлд Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийллээ. Ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэх чиглэлд БНСУ-ын буцалтгүй тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны эцсийн зорилго юм. Энэхүү чиглэлд Сүхбаатар аймгийн үйлдвэр технологийн паркийг хөдөө аж ахуйн бэлтгэн нийлүүлэлт боловсруулах үйлдвэр, нэгтгэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцож, энэ ондоо багтаан хамтран ажиллах тухай саналаа БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон Сангийн яаманд хүргүүлэхээр тохиролцлоо.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top