ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэн баярлана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Хонь

Хувийн амьдралд таатай нөлөө үзүүлэх үйл явдал болно. Ажил мэргэжлийн хувьд ч муугүй өдөр. Шударга ёс, ёс зүйн өндөр соёл нь өдрийн сөрөг хандлагыг үгүй хийнэ. Зүүд биелнэ.

Үхэр

Энэ өдрийг гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Муу санаатнуудаас хол байж, эргэлзээгээ дар. Цэвэр агаарт зугаалахад тун таатай. Ил гал, лаа зэргээс эрч хүч авна. Даруу төлөв байдал, ухаан хоёр тань амжилт руу хөтөлнө.

Ихэр

Худалдааны салбарын ихрүүдэд таатай өдөр. Гэрээ хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бол бүү удаашруул. Таныг амжилт хүлээж байна. Орлого олох шинэ эх сурвалж бий болно. Эргэлзээтэй саналаас татгалз.

Мэлхий

Шинэ, сонирхолтой санал авна. Гэхдээ одод таныг шинэ хөрөнгө оруулалтад яарахгүй байхыг сануулж байна. Хамгийн гол нь тогтвортой байдал чухал. Хүүхдүүдийнхээ сонирхлын талаар ярилц. Таньдаг хүмүүстэйгээ найрсаг бай. Ухаан, дэмжлэгийг үзүүл. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд таатай өдөр.

Арслан

Түрэмгий байдлаасаа болж эрүүл мэндээ бүү муутга. Танд сайн сайхныг хүсдэггүй хүмүүсээс холхон байсан нь дээр. Болгоомжтой байж, итгэл даахгүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Хувийн амьдралд гарах амжилт нь таныг илүү тогтвортой болгоно.

Охин

Өнөөдөр сонсох мэдээ таныг бухимдуулж мэдэх ч ашигтай гэрээ хийж чадна. Зарлагадсан шигээ ихийг олох боломж байна. Өнөөдөр танд ажил хэргийн ашигтай санал ирнэ. Шударга байдал, өндөр соёл нь энэ өдрийг чимэх болно.

Жинлүүр

Хүмүүстэй танилц. Тэдний үзэл бодлыг сонс. Таны өөдрөг үзэл, уран бүтээлч байдал нь нөхцөл байдлыг өөрчлөхөд тусална. Бүх асуудлыг өдрийн эхний хагаст шийд. Хамтрагч тань сэтгэл дундуур байвал зүгээр л орхичих.

Хилэнц

Амрах, уулзалтад очих, гэр бүлийн баяр тэмдэглэхэд таатай өдөр. Шинэ найз нөхөдтэй болох нь өөрийгөө огт өөр өнцгөөс харахад тусална. Хүүхдүүд тань амжилтаараа таныг баярлуулна.

Нум

Өнөөдөр гэрээ хийх, худалдан авалтаа төлөвлөх зэрэгт таатай өдөр. Дотоод эрх чөлөөгөө эдэл. Эргэн тойронд болж байгаа зүйлд санаагаа ихээр чилээх хэрэггүй. Зөн совин тань юу хэлэхийг сонс.

Матар

Ажил хэрэгт таатай өдөр. Эргэлзээтэй болон худалдааны ажилд зоригтой оролц. Үрэлгэн зангаа татаж, хичээнгүй зангаа өнгөлж тордоорой. Санхүүдээ тун болгоомжтой хандах хэрэгтэй өдөр.

Хумх

Шинэ хүмүүстэй танилцахад таатай. Шинэ газар очиж, аялж, төр, засгийн байгууллагад хандахад амжилт олно. Уран бүтээлч байдал нэмэгдэж, өндөр үр дүнд хүрэх магадлал байна. Өдрийн хоёр дахь хагаст ядрах тул чухал ажлаа өглөө эрт хий.

Загас

Романтик, баяртай үйл явдал болно. Ажлаасаа түр холдож чадвал мартагдашгүй мөчүүдийг бий болгоно. Сэтгэл хөдлөл, амьдралын эрч хүч тань ойр дотнын хүмүүсийг гайхшируулна. Шинэ найз нөхөдтэй болж, тэдний зарим нь таны дотоод ертөнцийг баяжуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top