"60 ТЭРБУМ"-ын хэргийг прокурорт шилжүүлжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. 

Харин өнгөрсөн хугацаанд 60 тэрбумын гэх тодотголтой дээрх хэргийг тагнуулын байгууллагаас сэргээн дахин шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл энэхүү хэргийн мөрдөн байцаалт дуусаж, холбогдох этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хэргийг прокурорт шилжүүлсэн нь үнэн" гэх тайлбарыг өглөө.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top