ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхний бизнес амжилттай байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 14

Хонь

Өдрийн эхний хагаст том хөрөнгө оруулалт, худалдан авалт хийхэд таатай байна. Магадгүй удаан хүлээсэн мэдээ авах, эсвэл түнштэйгээ уулзах нь таны хүслийг биелүүлнэ. Үдээс хойш арилжааны гүйлгээ бүү хий. Хайртай хүнтэйгээ харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө барих нь дээр.

Үхэр

Аливааг бие даан хий. Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн хүмүүст таатай өдөр. Магадгүй санхүүгийн аз тохионо. Бизнесээ амжилттай дуусгах магадлалтай. Сэтгэгдлээ хэн нэгэнтэй хуваалцаж, эргэлзээтэй зүйлээ ярилцахыг хүснэ. Гэхдээ энэ нь асуудал үүсгэж болзошгүйг одод сануулж байна.

Ихэр

Дээд удирдлагууд, байгууллагуудтай холбоо тогтооход таатай өдөр. Хэрэв та ажил хэргийн уулзалт хийх товтой бол өдрийн эхний хагаст үүнийг хийхийг зөвлөж байна. Хоёр дахь хагаст сөрөг хандлага гарч, төлөвлөгөөгөө биелүүлэхэд саад болж магадгүй юм. Худалдан авалт хийхэд тохиромжтой өдөр. Хэрэв та анхааралтай хандвал бүх асуудал шийдэгдэх болно.

Мэлхий

Өнөөдөр шинэ хүч, шинэлэг бодлын урсгал орж ирэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь сэтгэл ханамжийг авчирна. Таны саналууд дэмжлэг авах болно. Бизнес амжилттай байна. Ихэнх хүмүүс аз, ялалтад итгэдэггүй. Гэхдээ та итгэ.

Арслан

Энэ өдөр мөнгө хуримтлуулна. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай бай. Гадаад асуудлаас болж сатаарч болохгүй. Найз нөхөдтэйгөө хоосон ярьж, эсвэл цагаа зорилгогүй өнгөрүүлэх нь таны санхүүгийн асуудалд сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Удаан хүлээсэн мэдээгээ сонсоно. Магадгүй өнөөдөр та чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно.

Охин

Өнөөдөр алдсанаа олж авах өдөр. Томоохон хөрөнгө оруулалт, худалдан авалт хий. Хайртай хүнтэйгээ харилцахдаа сэтгэлийн хөдлөлөө багасгах нь дээр. Том дуулиан гарах магадлал өндөр байна.

Жинлүүр

Төрөл бүрийн бизнесийн үйл ажиллагаа амжилтад хүрэх болно. Ашигтай бизнесийн саналаас татгалзах, ажлын байр, бизнесээ өөрчлөх хэрэггүй. Үдээс хойш ойр дотнын хүмүүсийн хэн нэгэнтэй хэрэлдэхийг үгүйсгэхгүй. Зөн совиндоо анхаарлаа хандуулаарай.

Хилэнц

Осол гэмтэл, өвчин зэргээс сэргийл. Ойрын өдрүүдэд мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Биед хор хөнөөл учруулж болох аливаа зүйлээс, ялангуяа архи, тамхи, стрессээс татгалзаарай.

Нум

Өнөөдөр санхүүгийн алдаа дутагдал, эсвэл мэргэжлийн үйл ажиллагааны хүндрэл гарах магадлалтай. Та урт хугацааны төлөвлөгөөгөө өөрчлөх, эсвэл нэмэлт үүрэг хариуцлага хүлээх шаардлагатай болно. Найз нөхөд, хамаатан саднаасаа туршлага судал.

Матар

Сүүлийн үеийн санаачилга тань хурдан бөгөөд чухал үр дүнг авчирч чадна. Мэргэжлийн үйл ажиллагаанд зөн совиндоо найдах хэрэгтэй.  Уулзалт, бизнес хэлэлцээр амжилттай болж, ашиг олох боломжтой. Хайртай хүнтэйгээ харилцаа холбоогоо бүү хүндрүүл.

Хумх

Эрч хүч буурна. Эрүүл мэнддээ анхаараарай. Магадгүй та ядарч сульдана. Олон хүнтэй газраас хол байж, уулзалт, хүлээн авалтыг цуцал. Гаднын сөрөг нөлөө, муу мэдээ зэрэг нь таныг тавгүй болгохоос сэргийл.

Загас

Үйл ажиллагаагаа төлөвлөх, өөрийн нөхцөл байдлыг үнэлэхэд таатай өдөр. Гэнэтийн үйл явдлууд нь таны хувьд таагүй. Шийдэмгий байдлаа алдаж, бизнес тань урагшлахгүй бол хувийн амьдралдаа анхаар. Энэ нь маш сайн үр дүнд хүргэх болно. Үдээс хойш эрүүл мэнддээ цаг гарга. Хүүхэд болон ахмад настнууд халдварт өвчин тусахаас сэргийл.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top