Хонь
Хоёрдмол шинж чанартай өдөр. Өдрийн эхний хагаст шинэ харилцаа холбоо тогтооход таатай байх тул нөлөө бүхий ивээн тэтгэгчдийн дэмжлэгийг авч мэднэ. Хувийн амьдрал, эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд томоохон, тааламжтай өөрчлөлт гарах магадлалтай. Үдээс хойш та хүүхэд, найз нөхдөдөө анхаарал тавь. Түнштэйгээ муудалцах, хэрүүл маргаан хийх нь дуулиан тарина.
Үхэр
Шүүмжлэлтэй өдөр. Таны эрч хүч буурах хандлагатай байна. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр хариуцлагатай шийдвэр гарга. Түншүүддээ хэт их найдах хэрэггүй. Хэн нэгнээс хялбар зүйл хүлээх нь ажилд саад болж, шаардлагагүй асуудлуудыг бий болгоно. Үзэн ядалт, бүдүүлэг байдал зэргээс татгалз.
Ихэр
Тааламжтай өдөр. Таны амьдралын боломж нэмэгдэнэ. Мэргэжлийн ажлаа сайн хийнэ. Идэвхтэй байж, ирэх долоо хоног, эсвэл дараа сарын төлөвлөгөөгөө гарга. Хүүхдүүдийнхээ бүтээлч байдлыг нэм. Хувийн амжилтад хүрнэ. Бизнес хийхийг мөрөөддөг хүмүүс өнөөдөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.
Мэлхий
Бусдад бүү найд. Хайртай хүмүүсээсээ тусламж бүү хүлээ. Энэ бүхэн нь таныг өсөж дэвжихэд нөлөөлөхгүй. Төлөвлөөгүй аялал хийх магадлал өндөр байна. Одод танд зүрх сэтгэлийн асуудлаа шийдвэрлэхийг зөвлөж байна. Үүн дээр зөвхөн зөн совиндоо найд.
Арслан
Өглөө арилжааны гүйлгээ бүү хий. Санхүүгийн алдагдалд хүрэхээс сэргийл. Хайртай хүнтэйгээ харилцахдаа сэтгэл хөдлөлөө хязгаарлах нь дээр. Эрх мэдлээрээ харгислах хэрэггүй. Хувийн амьдрал, эсвэл мэргэжлийн үйл ажиллагаанд томоохон, тааламжтай өөрчлөлт гарна.
Охин
Боломжоо бүү алдаарай. Мэдрэмж, үнэн зөв тооцоо нь таныг ноцтой алдаанаас аврах болно. Үдээс хойш бүх асуудал шийдэгдэнэ. Бүтээлч байдал нь хувийн амжилтад хүргэнэ. Сэтгэл хөдлөлөө дарж, илүү болгоомжтой байгаарай.
Жинлүүр
Идэвхтэй арга хэмжээ ав. Яаралтай шийдвэрлэх шаардлагатай ажил их байна. Бусадтай харилцах харилцаандаа анхаарч, цаг хугацаа, хүчин чармайлт гарга. Материаллаг байдалдаа зарим сайжруулалт хий. Шаардлагатай бол дотнын хүмүүсийн тусламжийг ав.
Хилэнц
Энэ ажлын долоо хоногийн төгсгөл нь танд таалагдана. Аливаа бизнесийн бүтээлч хандлага нь тодорхой үр дүнд хүргэнэ. Гэр бүлийн гишүүдтэйгээ зөөлөн харилцаатай бай. Хүүхдүүдийнхээ хүсэл сонирхолд анхаарал хандуулж, хувь хүний хөгжлийг нь дэмж.
Нум
Тааламжтай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа хариуцлагатай шийдвэр гаргана. Шинэ, ашигтай санал авна. Өөртөө хамгийн их ашигтай зүйлийг л хийх хэрэгтэй.
Матар
Шинэ бүтээлч санаа төрнө. Эсвэл хуучин асуудлууд дээрээ шинэлэг шийдэл хэрэгжүүлэхэд таатай өдөр. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахад сайн. Хуучин мөрөөдлөө биелүүлэх, эсвэл хувийн амьдралдаа амжилтад хүрэх боломжтой.
Хумх
Энэ өдрийг шийдэмгийгээр эхэлнэ. Арилжааны үйл ажиллагаа, эрсдэлтэй санхүүгийн гүйлгээ зэргийг бүү хий. Өөдрөг үзэлтэй байх нь тухайн үеийн сөрөг хандлагыг бууруулахад тусална. Цэвэр агаарт алхах нь ашигтай.
Загас
Ажил, бизнес уулзалтад тохиромжтой өдөр. Магадгүй шинэ, сонирхолтой санал авна. Өнөөдөр удаан хугацаагаар хайсан зүйлээ олох, эсвэл удаан уулзаагүй найзтайгаа гэнэтийн уулзалт хийнэ. Гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )