Хонь
Биеийн хүчний хөдөлмөр хийх, харилцан яриа өрнүүлэх, амрах, хөгжилдөх зэргийг хослуул. Уран бүтээлийн чадвар өсөн нэмэгдэнэ. Шинэ танилуудтай бол. Барилга барих, засвар хийх зэрэг ажилд болгоомжтой хандаарай. Өдрийн хоёр дахь хагаст эхэлсэн бүх ажлаа дуусга.
Үхэр
Гэр бүлийн ямар нэгэн баярт уригдана. Дасгал хөдөлгөөн, биеийн хүчний ажил хий. Хөгжилд. Байнга ямар нэгэн зүйлд санаа зовнидог зангаа болих хэрэгтэй. Хамаатан садантайгаа эвтэй байж, тэдэнтэй үзэл бодлоо чөлөөтэй хуваалц.
Ихэр
Худалдааны үйл ажиллагаа, санхүүгийн гэрээ хэлэлцээнд таатай өдөр. Ажилдаа сэтгэл зүрхээ зориул. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүлдээ анхаараарай. Орлого, зарлагаа зөв гаргаад хяна. Аж ахуйн ажлаа амжилттай хийхэд тань найз нөхдийн туршлага тус болно.
Мэлхий
Өнөөдөр тулгарах асуудлуудыг зоригтой дав. Эргэн тойрны хүмүүстэйгээ үргэлж санал нийлнэ гэж байхгүй. Гэхдээ та эвлэрэх арга замыг түрүүлээд хайж яагаад болохгүй гэж. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа тэвчээр гарга.
Арслан
Боломж, авьяасаа бүрэн харуулна. Шинэ сонирхолтой болно. Эрч хүч, ертөнцийг харах үзэл зэрэг тань хүмүүст нөлөө үзүүлнэ. Гэнэтийн таатай мэдээ нь танд ашигтай.
Охин
Үйл ажиллагааныхаа хүрээг солиход таатай өдөр. Шинэ хамтрагчтай болно. Гэр бүлдээ анхаарал тавь. Идэвх, тогтвортой байдал нь танд өндөр үр дүн авчирна. Байгаль ертөнц зарим зүйлийг яг цагт нь зохицуулдаг. Санхүүгийн ашиг авчрах өдөр. Худалдан авалтыг зоригтой хий.
Жинлүүр
Гэрээ, хурим, уран бүтээл, худалдан авалт хийхэд таатай өдөр. Өнөөдөр төлөвлөгөө гаргахад маш үр дүнтэй. Хамтрагч нарынхаа найдвартай байдлыг зөвөөр үнэл. Мөнгө олох шинэ эх үүсвэр хайна. Гэхдээ эргэлзээтэй зүйлийг орхи.
Хилэнц
Өөдрөг, сэтгэл санаа сайхан байна. Зөн мэдрэмж зөв байж, эргэн тойрны хүмүүсээ танина. Найз нөхөдтэйгөө үзэл бодлоо хуваалц. Аливааг сайнаар өөрчлөх боломжоо ашигла.
Нум
Үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад таатай өдөр. Худалдан авалт том байх тусмаа амжилттай байна. Хувийн амьдралд эргэлзээтэй харилцаанаас зайлсхий. Та чөлөөтэй байж чадвал бүх асуудал шийдэгдэнэ.
Матар
Шинэ ашигтай ажил, саналд анхаарал хандуул. Эдгээрийг өөртөө илүү их ашигтайгаар эргүүл. Хайр сэтгэлийн харилцаа сайн байж, гэр бүлд халуун дулаан уур амьсгал бий болно. Зүүд төдийлөн зөнтэй байхгүй л болов уу.
Хумх
Амьдралын эрч хүч өндөр байна. Биеийн хүчний ажил хийхэд таатай өдөр. Шинэ ажил эхлэх, биеэ эмчлүүлэх, гэртээ засвар хийх зэргийг хий. Гэхдээ ажлын байр болон үйл ажиллагааны хүрээгээ солих хэрэггүй. Хэн нэгний саналд нухацтай ханд.
Загас
Үйл явдлыг бодитоор үнэлж чадвал амжилтад хүрэх болно. Энэ өдөр хүүхдүүдтэйгээ амрах нь таны оюуны цар хүрээг өргөжүүлнэ. Тэд таныг шинэ сонирхолтой болоход тусална. Дархлаандаа анхаарахгүй бол өвдөж магадгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )