Өнөөдрийн үдийн хоол онцгой байлаа. Би ажлынхаа ахтай хамт хооллохоор цайны газарт оров. Бүх ширээ нь хүнтэй байлаа. Захиалга өгч байх зуур ашгүй нэг ширээ суларч цэвэрлэж ч амжаагүй байхад нь бид өмчлөв. Хүн ихтэй тул манай ширээг цэвэрлэж амжихгүй л байлаа. Гаднаас 50 орчим насны гэмээр нэгэн эгч орж ирээд бидний өмчилсөн үлдэгдэл хоолтой ширээний ард суув.
Өнөөх эгч үзэмний шүүс байсан хоосон аягыг ам руугаа хөнтөрч, дусал шавхрууг нь амтлах аж. Би жаахан гайхлаа. Тэгтэл энэ бүхнийг ажиглаж суусан ажлын ах босоод явчхав. Энэ хооронд би нөгөө эгчийн хааш яашдуухан тавьсан цагаан малгай, чихэн дэх ээмэг, том хүзүүний зүүлт, цэвэрхэн хувцас гээд бүгдийг нэг бүрчлэн харж амжсан юм. Удсан ч үгүй ажлын ах маань ширээндээ буцаж ирлээ. Түүний дараа юу болсон гээч! Манай ширээнд нөгөө эгчийн өмнө аяга сүүтэй цай, хуушууртай хамт ирэх нь тэр. Тэрхүү захиалгыг манай ажлын маань ах өгсөн юм байж. Бид гурав хоолоо чимээгүйхэн идэцгээв.
Бид хооллож дуусаад цайны газраас гарлаа. Тэр эгч захиалга хэн өгснийг мэдээгүй биз ээ. Гэхдээ л тэндээс гарахад сэтгэл минь ч бас цатгалдаж байсан юм.
А.Азжаргал
Сэтгэгдэл ( 4 )
goe
Yagaad bolohgui gej de fois
Ih zub hun bna da amjilt husei
Aaaan