ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхний эрч хүч өснө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Хонь

Энэ өдөр харилцаа холбоонд тун таатай. Ажил хэргийн холбоо тогтоох, өдөр тутмын асуудлыг шийдвэрлэхэд таатай. Амьдралын боломж нэмэгдэх хандлагатай байна. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаанд таатай өдөр. Таны хүчин чармайлтад туслах нөлөө бүхий хүмүүс гарч ирж магадгүй юм.

Үхэр

Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаанд таатай. Эрч хүч, чадвар нэмэгдэнэ. Найз нөхөдтэйгөө харилцах нь ирээдүйд эерэг нөлөө үзүүлнэ. Урт хугацааны гэрээ хэлцлээс болгоомжил. Алхам бүрээ хянаарай. Гэхдээ хаагдмал байх хэрэггүй.

Ихэр

Энэ өдөр танд хувь заяа бэлэг өгч магадгүй. Бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Төсвийн байгууллагын ажилтнууд амжилтад хүрэх боломжтой. Өнөөдөр бүх асуудал ямар нэгэн байдлаар санхүүтэй холбогдоно. Гэр бүлдээ анхаар. Атаархах, үндэслэлгүй доромжлох зэргээс зайлсхий.

Мэлхий

Амьдралын идэвх нэмэгдэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай. Найз нөхөдтэйгөө уулзана. Гэхдээ хэт нээлттэй байхаас болгоомжил. Магадгүй хувийн амьдралд аз жаргалтай мөчүүд таныг хүлээж байна. Үүнийг дагасан атаархлаас болгоомжил.

Арслан

Өнөөдөр амьдралын боломж дээшилнэ. Ажил, гэртээ тогтвортой байна. Бодит байдалд нухацтай үнэлэлт дүгнэлт өгч, чадвараа тодорхой болгохыг зөвлөж байна. Таны үзэл бодол, итгэл үнэмшил шууд, илэн далангүй байх хэрэгтэй. Энэ нь танд өөрийнхөө эрх ашгийг хамгаалахад тусална.

Охин

Бизнест таатай өдөр. Амьдралын чадавх сайжрах нь арилжааны хэлцэл хийхэд эерэг нөлөө үзүүлнэ. Найзуудын зөвлөгөөг дагахад буруудахгүй. Оройдоо агаар салхитай газар оч.

Жинлүүр

Тааламжтай өдөр. Магадгүй орлого орно. Боломжтой зардал, бодит орлогоо тооцоолох нь бизнесийн бүхий л асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд тусална. Үдээс хойш гэрийн ажил хийнэ. Найз нөхөд, хамаатан садны туршлагыг сонс.

Хилэнц

Бусадтай бүү муудалц. Төрөлхийн шударга зангаа аливаа зөрчлийг эсэргүүцэхэд ашиглана. Хэрэв та ажил хэрэгч, дипломат байвал хүмүүсийг удирдан чиглүүлж чадна. Санаатайгаар бусдын эсрэг үйлдэл бүү хий. Харилцааны уян хатан чанар нь өөрчлөлт авчирна. Удаан хугацааны туршид дурсагдах үйл явдал болж магадгүй.

Нум

Бизнесийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Магадгүй нумын эмэгтэйчүүд эрэмбэлэгдэж, дэвших боломжтой болно. Гэхдээ хувийн амьдралдаа анхаарч, мөрөөдлийнхөө төлөө зүтгэ. Удахгүй биелэх болно. Зүүдэндээ мөөг харвал эмэгтэйчүүд жирэмсэлж, эрчүүд өвдөж магад.

Матар

Сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Санхүүгийн болон нийгмийн байдлаа сайжруулах боломжтой. Гэхдээ зөрүүд, хэт тууштай байдлаас болж хамт ажиллагсадтайгаа үл ойлголцож магадгүй. Дээд албан тушаалтантай бүү зөрчилд. Мөрөөдөл биелэхэд ойрхон байна.

Хумх

Долоо хоногийн төлөвлөгөөгөө гарга. Таатай өөрчлөлт хүлээж байна. Хүүхдийнхээ бүтээлч байдал, хувийн амжилтад анхаар. Удаан бодсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр.

Загас

Маргаанд тохиромжгүй өдөр. Энэ өдөр бизнес уулзалт хий. Гэхдээ зочдыг урих хэрэггүй. Таны үйлдлүүд урьдчилан тааварлашгүй байх магадлалтай. Гэр бүлийн зөрчилдөөнийг өдөөх зүйл бүү хий. Хамаатан садантайгаа уулз. Амарч, эрүүл мэнддээ анхаарал тавь.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top