Хонь
Хосолмол чанартай өдөр. Бага зэрэг ядарч, амьдралын эрч хүч буурч магадгүй тул зарим ажлаа амжуулахад бэрхшээл гарч болно. Өнөөдөр та хэн нэгний хамгаалалтад найдах хэрэггүй. Аз сорьсон зүйл хийх бол илүү тохиромжтой нөхцөлийг хүлээх нь дээр.
Үхэр
Эргэцүүлэх өдөр. Магадгүй үхрийнхэнд ашигтай бизнес санал болгоно. Гэхдээ үр дүн нь хурдан гарахгүй. Үхрийн эмэгтэйчүүд айдас, эргэлзээгээ даван туулах чадвартай болно. Энэ өдрийн үйл явдлууд таны имижид нөлөөлж болзошгүй юм. Шаардлагагүй холбоог таслахыг зөвлөж байна.
Ихэр
Өглөө алдаа дутагдал гаргаж магадгүй. Ихрийн эрчүүдийг хэн нэгэн уруу татах магадлалтай. Хүн бүхэнтэй санал нэгдэх гэж яарах хэрэггүй. Ихрийн эмэгтэйчүүд өөрсдөдөө ашигтай ажил хийнэ. Харин зан авир, санаа бодолдоо анхаар.
Мэлхий
Зөрчил шийдвэрлэх өдөр. Магадгүй та айдсаа даван туулж чадна. Энэ өдрийн үйл явдлууд таныг зоригжуулна. Гэхдээ чухал ажил багаар хийх бол зөвхөн найдвартай хүмүүстэй хамтар. Оройг хайртай хүндээ зориулаарай.
Арслан
Хоёрдмол шинж чанартай өдөр. Өнөөдөр оддын ивээлд найдаж болохгүй. Түншүүдтэйгээ харилцахдаа соёлтой бай. Бизнесийн идэвхтэй үйл ажиллагаанд таатай өдөр биш. Танд туслахаас татгалзаж буй удирдагч, эсвэл хэн нэгэн танилтайгаа санал зөрөлдөж магадгүй. Шинэ танил нь ирээдүйн хувь заяанд нөлөөлнө.
Охин
Бизнесменүүд хөрөнгө оруулалтад бүү яар. Илүү тохиромжтой нөхцөлийг хүлээ. Төсвийн байгууллагын ажилтнууд амжилтад хүрэх боломжтой болно. Үдээс хойш охины эрчүүд эрүүл мэнддээ анхаар. Ном унших, телевизийн өмнө суух, алхах, эсвэл дасгал хийх зэргээр тайван амрах нь таны биед хэрэгтэй.
Жинлүүр
Хуурмаг зүйлээс хол бай. Өнөөдөр шинэ зүйл бүү ав. Ямар ч зүйлд бэлэн байгаарай. Туршлагаа ашигла. Өөртөө, спортод, найз нөхдөдөө, гэртээ зав гарга. Хоолны чанарт анхааралтай хандах хэрэгтэй. Санамсаргүйгээр хордлого авах магадлал өндөр байна.
Хилэнц
Өөртөө ашиггүй зүйлийг ялгаж чадна. Болгоомжтой байх нь бэрхшээлээс зайлсхийхэд тусална. Энэ өдрийн үйл явдлын үр дүнд та өөрийгөө ойлгож магадгүй. Амьдралын баяр баясгалан, тав тухыг бий болгодог зүйл бол таатай мэдрэмж юм.
Нум
Сөрөг хандлага нь таны зан чанарт нөлөөлнө. Түншүүдийнхээ ач тусыг бүү март. Шаардлагагүй харилцааг таслахыг зөвлөж байна. Харин хэн таныг бүдрэхэд түших вэ гэдгийг сайн ялга. Эрүүлээр сэтгэж чадвал амжилт хүлээж байна.
Матар
Мэргэжлийн үйл ажиллагааны салбарт амжилтад хүрч чадна. Тэвчээртэй, хариуцлагатай, шударга байх нь таны бүх хүчин чармайлтад хувь нэмэр оруулна. Найзын зөвлөгөө, тусламж нь ирээдүйн хувь тавиланд нөлөөлнө.
Хумх
Энэ өдөр хуурамч амлалт, хууран мэхлэлтээс сэргийл. Шинэ зүйл авах хэрэггүй. Түр хүлээх нь дээр. Танд мэдээ ирнэ. Таны туршлага дэмий хоосон зүйл биш учир их ажилд өөрийгөө бэлд.
Загас
Хуучирсан уламжлал, хуулийг дагаж мөрдөх хэрэггүй. Гэхдээ хүний мөс, чанараа бүү гээ. Таны сайхан сэтгэл, цэвэр бодол нь маргаантай нөхцөл байдлыг арилгахад тусална. Үдээс хойш гэр орны асуудалд анхаарна. Гэр бүлийнхнийхээ амралтыг шийдэхэд өөрийгөө зориул.
Сэтгэгдэл ( 0 )