Хонь
Хонины эрэгтэйчүүд уулзалт, үйл явдалд очно. Хувийн амьдралынхаа талаар бодно. Танд атаархагчид болон худал амлалт өгөгсөд дотнын хүнтэйгээ харилцах харилцаанд саад болж магадгүй. Хонины эмэгтэйчүүд бодлогогүй үйлдлээсээ болж ярианы сэдэв болох вий!
Үхэр
Үхрийн эмэгтэйчүүдэд таатай өдөр. Харин эрчүүд буруу зүйлд толгойгоо мэдүүлэхээс зайлсхий. Өөрийнхөө толгойг сайтар захир. Аливаа ажил хэрэг эхний оролдлогоор бүтэхгүй. Гэхдээ та хичээвэл бүгдийг чадна. Үхрийн эрэгтэйчүүд эрсдэлтэй зүйлд бүү оролц.
Ихэр
Амжилттай өдөр. Ихрийн эмэгтэйчүүдэд дайсан гарч ирнэ. Материаллаг байдлаа дээшлүүлнэ. Томилолтод явахад таатай. Хүмүүстэй холбоо тогтоо. Ялангуяа гаднынхантай холбоо тогтоох нь ашигтай. Одоогийн байгаа байдлаа дээшлүүлэхийн тулд өөрийгөө шах.
Мэлхий
Хүчээ зөв хуваарилж чадвал амжилт таныг хүлээж байна. Гэр бүлийн аз жаргал нь таны давуу тал болно. Гэрлэлт, жирэмслэлтээ төлөвлөхөд таатай өдөр. Том худалдан авалтууд амжилттай байна.
Арслан
Экстэйгээ уулзах нь хувийн амьдралынхаа талаар эргэцүүлэхэд хүргэнэ. Өөрийгөө хөгжүүлэхэд таатай өдөр. Авьяасаа харуулах, өөрийгөө илэрхийлэх нь эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлыг татна. Аливаа бэрхшээлд бүү бууж өг.
Охин
Уулзалт, маш хэрэгтэй үйл явдал зэрэгт очно. Охины эмэгтэйчүүд хувийн амьдралдаа анхаар. Хэрэггүй харилцаа холбоог тасалж, шинэ хүмүүстэй танилц. Өдрийн хоёр дахь хагаст ойр дотнын хүнтэй холбоотой баяртай мэдээ сонсоно.
Жинлүүр
Хүүхдүүдтэй холбоотой асуудал гарвал цаг алдалгүй шийд. Уран бүтээл, хувийн амжилт зэрэг нь таны эрч хүчийг нэмнэ. Өөрийгөө илэрхийлэх нь эргэн тойрны хүмүүсийн сөрөг хандлагыг багасгана. Болсон явдлыг үнэн зөвөөр үнэл. Зоригтой бай.
Хилэнц
Чин сэтгэлээсээ хөдөлмөрлө. Мэдлэг олж авах, нууц авьяасаа гаргах зэрэгт таатай. Хилэнцийнхний эерэг байдал ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааг өргөнө. Эргэн тойрны хүмүүсийг ойлгож, хүндэлнэ.
Нум
Өрсөлдөгч нартаа өөрийгөө харуулахад таатай өдөр. Материаллаг байдлаа сайжруулах эсэх нь шинэ гэрээ, шинэ танилуудаас хамаарна. Нийгмийн болон улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзана. Хэрвээ та улс төрийн салбарт орохыг хүсдэг бол одоо л цаг нь иржээ.
Матар
Ажил хэргийн холбоо, хувийн харилцаанд таатай өдөр. Өнөөдөр олон матар хувийн амьдралынхаа талаар бодно. Шинэ хүмүүстэй танилцах нь ажил хэргээ бүтээх, санхүүгээ дээшлүүлэх гол суурь болно.
Хумх
Дотоод эрх чөлөөгөө мэдрэх өдөр. Өдрийн хоёр дахь хагаст маргаанд бүү оролцоорой. Хүмүүсийн түрэмгийлэлд зөв үйлдлээрээ хариу өг. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал хандуул. Магадгүй та хэт их зүйл бодож байж болох.
Загас
Өнөөдөр их зүйл бүү хүлээ. Амлалт өгөх хэрэггүй. Эхэлсэн ажлаа заавал дуусга. Сэтгэл хөдлөлөө хянаж, хэн нэгнийг доромжлохоос зайлсхий. Өдрийн хоёр дахь хагаст эргэн тойрноос тусгаарлагдсан мэт байсан нь дээр. Бага зэрэг ядарна. Тайван амарч, бүтэн унтах нь чухал.
Сэтгэгдэл ( 0 )