Хөнгөн аж үйлдвэрийн салбар түүхэн ойгоо бүтээлчээр тэмдэглэнэ

2019 оны 08 сарын 28

ХХААХҮЯ-аас  хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд “Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарт бүтээлч ажил өрнүүлэх, улсын зөвлөгөөн”-ийг Монгол улсын хөнгөн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийж цаашдын бодлого зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, салбарын хөгжилд үйлдвэрлэл эрхлэгчид, Засгийн газар холбогдох байгууллага аж ахуй нэгжийн оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулж тэмдэглэн өнгөрүүлэх ба 85 жилийн түүхэн хугацаанд юуг хийж бүтээсэн болон алдаа оноон дээрээ үнэлэлт дүгнэлт өгөн ирээдүйд хийж бүтээх ажлаа төлөвлөн тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү түүхэн ойг тэмдэглэх, салбарын түүхийг алдаршуулах, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах ажлыг ХХААХҮЯам, мэргэжлийн нэгдсэн холбоод- Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, Ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Ой модны үйлдвэр эрхлэгчдийн холбоо болон Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Гадаад хамтын ажиллагааны хэлтэс мөн мэргэжлийн сургуулиуд ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургууль, МСҮТ зэрэг байгууллагууд уг ажлыг хамтран зохион байгуулж байна.

Хөнгөн аж үйлдвэрийн 85 жилийн ойн хүрээнд хөнгөн аж үйлдвэрийн салбар бүрийн форум, үндэсний чуулган зохион байгуулагдахаас гадна бүтээлч аянууд өрнөх юм. Үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр \2019.08.27\ хуралдаж үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нягтлан ярилцлаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top