Хонь
Өөртөө шинэчлэлт хийнэ. Эхэлсэн ажил бүрээсээ ашиг олно. Худал мэдээлэл нь санхүүгийн алдагдалд хүргэж магадгүй. Аливааг сайтар хянаарай. Зөн совингоо дагаж, ойр дотнын хүмүүстэйгээ муудалцахаас болгоомжил.
Үхэр
Хууран мэхлэлтэд өртөж, алдаа гаргаж, эргэн тойрны сөрөг нөлөөнд өртөж магадгүй. Хамгийн дотнын хүмүүстэйгээ л уулз. Тэдэнтэй уулзсаны дараа түгшүүр арилсан байх болно. Зүүд зөнтэй байж магадгүй.
Ихэр
Анхаарал болгоомжтой байгаарай. Зөрчил, сөрөг нөлөө зэрэг нь таныг ядраана. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж болох ч хамаг нууцаа бүү задал. Эерэг хүмүүстэй л уулз. Эс бөгөөс та сэтгэл гутралыг мэдэрнэ.
Мэлхий
Хаашаа хөдлөх, юу хийхээ сайн бод. Эргэлзээ таныг бүчиж, гуниг нөмрөн авлаа ч хажууд тань түших хүн байна. Тэдэнтэйгээ ярилцсаны дараа та өөдрөг болно. Магадгүй хэт ядарснаас болж аливааг зөв дүгнэж цэгнэж чадахаа больсон байж мэдэх юм.
Арслан
Хувийн болон ажил хэргийн харилцаа амжилттай байна. Ямар ч ажил хүссэн үр дүнг авчирна. Дөнгөж эхэлж байгаа ажил ч ашгаа харуулна. Бусдын зөвлөгөөг дагах нь зөв ч атаархагчдаас болгоомжил. Ажлын дараа гэр рүүгээ яарна. Гэхдээ орой ганцаараа бүү яваарай.
Охин
Хүрээлэн буй хүмүүсээ анхааралтай ажигла. Өнөөдөр таны ажилд асуудал гарч магадгүй. Найз нөхөд, хамаатан садны тань материаллаг тусламж шаардлагатай болж мэднэ. Заримдаа бүхнийг байгаагаар нь хүлээж аваад тоолгүй орхих хэрэгтэй үе бий.
Жинлүүр
Гэнэтийн өөрчлөлт болно. Ямар ч чухал шийдвэр гаргах хэрэггүй. Дарга, хамтран зүтгэгч нартайгаа харилцахдаа тайван байдлаа хадгалах нь чухал. Маргаанаас хол байж, оройг цэвэр агаарт өнгөрүүлэхийг хичээ.
Хилэнц
Шинэ хүч, санаа төрнө. Удаан бодсон зүйл биелнэ. Эхэлсэн ажлаа аль болох хурдан дуусга. Таны санал дэмжлэг авна. Зүрх сэтгэлээ илчлэх, харилцаа холбоогоо өргөжүүлэх тухайд түр хүлээсэн нь дээр.
Нум
Амлалт өгөх нь сайхан ч биелүүлж чадах эсэхээ сайн бод. Эргэн тойрны муу нөлөөнөөс өөрийгөө хамгаал. Шинэ хил хязгаарыг давна. Ажлаа солих, эсвэл нэмэлт орлого олох эх үүсвэр хайх санаа төрнө. Хууралт, итгэл найдваргүй болох зэрэг мэдрэмж нь удахгүй арилах болно.
Матар
Өнөөдөр ажлыг яаран бүү эхэл. Эргэн тойрноо анхааралтай ажихад гэмгүй. Зүүд зөнтэй байж, дөрвөн өдрийн дараа биелнэ. Магадгүй та олон хоног тээсэн ачаанаасаа сална. Чухал ажлыг эхлүүлэхэд сайтар бэлдсэн төлөвлөгөө хэрэгтэй байна.
Хумх
Санхүүгийн алдагдал болон аливаа бэрхшээл тулгарч магадгүй. Оройг хий дэмий сэлгүүцэж бус үр бүтээлтэй өнгөрүүл. Таны хичээл зүтгэл гаргасан бүхэн үр дүнгээ өгнө. Эсрэгээрээ хичээл зүтгэл гаргаагүй бол тухайн ажил нуран унана.
Загас
Хүчээ гамна. Гэр бүлийн харилцаа, томоохон зохион бүтээх ажил зэрэгт таатай өдөр. Таны амьдралын хүч тогтвортой байх нь чухал. Хариуцлагатай ажилд оролцох, эсвэл чухал арга хэмжээнд очих бололтой. Тайван амрахыг хичээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913