Т.Жамъянсүрэн: Монгол хүн бүр монгол бичгээр бичдэг, уншдаг, хэрэглэдэг болох нь бидний туйлын зорилго

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 04

Монголчуудыг монгол бичиг шигээ босоо цагаан хийморьтой хэмээн тодорхойлдог. Дэлхийд цор ганц босоо бичигтэй ард түмэн биднээс өөр байхгүйн учир ийнхүү цээжээ дэлдэж, бахархан омогшихоос ч өөр аргагүй. Гэвч бид бахархал омогшлын шалтгаан болсон босоо бичгэндээ хэр эзэн болж чадаж байна вэ гэдэг өнөөдрийн ярих гол сэдэв юм. Тиймээс ч "Зиндаа" сэтгүүлийнхээ №10/510 дугаарын “Өв соёл” булангийн зочин хойморт Каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн хэмээх эрхмийг урилаа. Түүний хувьд босоо монгол бичиг, уран бичлэгийн талаар үзсэн харсан, хийсэн бүтээсэн зүйл ихтэй хэмээн энэ салбарын эрхмүүд тодорхойлох юм билээ. 


-Монгол бичгийн олон улсын стандартыг шинэчлэн сайжруулахдаа монгол хэлний авиан загвараар кодлох уу, эсвэл хятад ханз шиг дүрсээр кодлох уу гэдгийг шийдэх хуралд хэдхэн сарын өмнө оролцоод ирсэн. Нэлээд хэл ам дагуулсан, хүндхэн уур амьсгалтай хурал болсон гэж сонссон. Яг юу болов?

-Юникод буюу кодчиллын стандарт бол цахим орчин дахь монгол хэлний хэрэглээний гол дэд бүтэц, цөм нь юм. Ирээдүйн монгол хэлний хэрэглээг үүрч явах цахилгаан станц, зам гүүр, түүний залуур нь гэсэн үг шүү дээ. Юникодын Консорциум аливаа бичгийн стандартыг таван жил дотор багтаан шийддэг бол манай монгол бичгийг хэлэлцэж эхлээд хорь гаруй жил болсон ч шийдэлд хүрээгүй байна. Үүнээс үүдэн сүүлийн хэдэн хурлын уур амьсгал урьд урьдынхаас өөр нөхцөл байдалд болж байгаа. Асуудлыг олон талаас нь авч үзэж байгаа сайн талтай боловч авиазүйн загварыг орхиж дүрсийн загвар луу шилжүүлэх шинэ хандлага давамгайлж байгаа нь монголчуудын хувьд анхаарахгүй орхиж боломгүй эгзэгтэй цаг мөчтэй тулгараад байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ ганц надад биш монгол хүн бүрт нүүрлээд байгаа зүйл юм.

Өнгөрсөн оны есдүгээр сард Хөх хотод болсон хурлаар дүрсийн загварт шилжих асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ хурал англи, хятад хоёр хэлээр болж байв. Манай улсаас албан ёсоор академич Д.Төмөртогоо багш оролцсон. С.Бадрал бид хоёр хувиараа очсон бөгөөд дүрсийн загварын шийдэл бүрийг бүх түвшинд нь нягт нарийн хэлэлцсээр уг хурлаар дүрсийн загвар луу шилжих асуудлыг түдгэлзүүлж чадсан юм.

Сая энэ оны дөрөвдүгээр сард Сан Хосед болсон хурлаар авиазүйн загварыг орхиж хэрхэвч болохгүй гэсэн тохиролцоонд хүрлээ. С.Бадралын тавьсан илтгэл нь монгол бичгийн түүхийн археологи, дүрсийн загварт хийсэн дүгнэлт, авиазүйн загварыг хэрхэн хэрэглээнд нэвтрүүлэхдээ фонт хөгжүүлэгчдийн гаргасан нийтлэг алдаа дутагдлыг тодорхойлж энэ талаар “Болорсофт”-ийнхон хийсэн бүх шийдлээ нээлттэй тавьж өгөхөөр болж байж ийм тохиролцоонд хүрлээ. Товчхондоо ийм. Өнгөрсөн өвөлжингөө энэ асуудалд анхаарах нь чухал гэдгийг холбогдох төр олон нийтийн байгууллага хувь хүмүүст хандаж мэдэгдэж заримаас нь бодитой ажил хийхийг шахаж шаардсан болохоор нэлээд хэл ам дагуулсан мэт харагдаж байгаа байх л даа. Хурал эхнээсээ дуустлаа хүндхэн уур амьсгалтай болсон.

-Юникод яагаад чухал гэж?

-Өнөө болоод ирээдүй маань цахим эрин юм байгаа биз дээ. Түүнээс гадуур хэн нэгэн өөрийн эрх дураараа явах хувийн сонголт хийж болох л байх л даа. Зарим нэг маань би аналоги цагийн хүн гээд тийм хандлагатай байдаг. Тэр бол хувь хүний хэмжээнд ярих л асуудал. Харин улс үндэстэн гэж байгаа бол үүнийг доод түвшнээс нь дээд түвшин хүртэл шийдсэн шийдэл, үндэсний хэмжээний шилжилтийг бүх шатандаа хийж байж л цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана. Цахим хэрэглээ гэхэд гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэг, бичиг үсэг гэсэн 4 зүйлийг хамарч байгаагаас бичиг үсэгтэй нь энэ юникод холбоотой.

Манай улс монгол бичгийг хэрэглэхгүй байгаа болохоор энэ бидэнд хамаагүй гэж муйхарлаж хэрхэвч болохгүй. Учир нь өнөөдөр тэр кодчиллын стандартыг боловсруулаад олон улсын стандарт гаргаж мөрдөөд явж байна. Тэр стандарт нь аваад хэрэглэхэд хэрэглээг хэрхэн хангаж байгаа вэ гэдгийг нягталж хянах, түүнийг төгөлдөржүүлэх ажилд хувь нэмрээ оруулах нь бидэнд, бидний ирээдүй хойчид л тустай.

Дэлхий дээр амьд хэрэглээнд байгаа 13 зүйлийн бичиг үсэг бий. Тэдгээрийн нэгэнд нь монгол бичиг орно. Нөгөөдүүлээсээ ялгаатай нь дээрээсээ доошоо, баруунаас зүүн тийш мөрлөн бичдэг онцлогтой. Энэ онцлогийг нь үндэслэн авианы бичгийн ангилал дотор Монгол бичиг гэсэн нэрээр босоо чиглэлтэй бичдэг олон бичгийг нэгтгэсэн тусгай бүлэг бүхий стандарт бий болсон юм.

Бүр энгийнээр тайлбарлавал, би монгол бичгээр танд захидал илгээлээ гэж бодъё, ингэхэд миний анх бичсэн фонтыг нэхэлгүйгээр таны компюьтер дээр нээгдэж алдаагүй зөв дүрслэгдэж байх тэр боломжийг энэ кодчиллын стандарт бий болгож өгдөг юм. Үүнийг боловсрууллаа гэхэд тэр нь алдаагүй байх хэрэгтэй. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа кирилл бичиг л гэхэд тэмдэгт дутаад байдаг шүү дээ. Тиймээс ийм алдааг давтахгүйн тулд Юникодын Консорциум, Олон Улсын Стандартын байгууллага, Microsoft, Apple, Linux, Adobe, Google, Facebook зэрэг компаниуд болон Өвөр Монголын эрдэмтэд төрийн болон хувийн компаниудтай харилцан ойлголцож, нягт хамтарч, биечлэн тулж ажиллах хэрэгтэй. Үүнд цаг хугацаа, хүч хөдөлмөр, чармайлт зүтгэл их орох нь тодорхой байна.

-Монгол бичгийг Юникодод оруулахын тулд өнөөгийн тулгараад буй гол асуудал нь юу юм бэ?

-Бид авиазүйн модель, дүрсийн модель гэх үгийг бараг л цээжилчихээр их ярилаа. Кодчиллын стандартын дотор Египетийн иероглифээс эхлээд хятадын ханзыг хүртэл багтаасан дүрс бичгийн ангилал бий. Дүрсийн моделиор шийдэх юм бол тэр ангилал руу шилжих болно. Стандарт ингээд батлагдчихвал үр дүн нь маш хурдан гарна. Microsoft фонтын цэснээсээ mongolianbaiti.otf-ийг хасаж орхино. Бидний бичсэн боловсруулсан текст, архивласан материалууд бүгд л дүрсийн стандарт руу хөрвүүлэх шаардлага тулгарна. Бас хэзээ Microsoft монгол бичгийг дэмжихийг хүлээгээд л сууна байх даа.

Бичих үед бичгийн машинаар титэм шилбэ ацаг сүүл гэж дүрсээ мэдэж цохидог шигээ өөр аргазүй хэрэглэнэ. Тухайлбал, дүрсийн модельд А, Э, Н, НГ-ийг нэгтгээд титэм, шүд, сүүлийг нэг болгож кодолсон байна. Юу гарахыг бодоод үз дээ. Олон шүд орсон үгийг бичихдээ хэдэн шүд бичих билээ гээд л тоолоод товшино гэж хэлбэл хэтрүүлэг болохгүй. Морзын машин шиг л болно гэсэн үг.

-Тэгвэл хоёуланг нь хамтад нь аваад явж болохгүй юу?

-Ёстой болохгүй. Ариаль мон фонтоор бичсэн бичвэрийг нээхээр тэр фонт л байхгүй бол дүрс нь эвдрээд арзайсан юм болдог шүү дээ. Тийм л юм болно.

-Авиагаар нь байхын ач холбогдол тэгвэл юу юм бэ?

-“Абу” гээд биччихсэн байгааг авиагаар нь буулгаад энэ чинь “Аав” гэсэн монгол бичиг байна гэж төвөггүй таньж болно. Тэгэхээр код нь авиан дээр суурилсан байх нь давуу байгаа биз. Дүрсээр бол “bw” гэсэн код байна. Энэ кодоор абу, набу, нэбү, набо бүгд ялгаагүй. Мэдээллийн сангаас үг хайхад хялбар, гилбэр хоёрыг авиазүйн загвараар бол ялгаж хайж олж чадах бол дүрсээр энэ хоёрыг нэг үг гээд л гаргаад ирнэ дээ.

Манай улс 2025 оноос төрийн албан бичгээ хос бичгээр хөтөлж явуулах зорилттой. Үүнийхээ өмнө энэ юникодынхоо асуудлыг шийдэж, стандартыг тогтворжуулсан байх нь тун ч чухал ажил юм. Үнэндээ энэ юникодын асуудлыг тууштай дэмжээд үр дүн гаргавал Ерөнхийлөгчийн үндэсний хөтөлбөрийн томхон хэсэг биеллээ л гэсэн үг. Энэ стандарт бол монгол бичгийн хэрэглээний талыг хангаж өгөх чухал түлхүүр юм. Үүнээс гадуур юу ч хийгээд үр дүн нь үүнтэй эн зэрэгцэхгүй.

-Ер нь хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна уу?

-Мухарт нь гэрэлгүй ч чигээрээ явж гэрэл гаргахаас өөр аргагүй. Биднийг энэ асуудлыг танилцуулаад явж байхад “-Өө. Ямар ч аргагүй юм байна ш дээ. Одоо наадахаа орхи” гэж хэлэх хүн цөөнгүй байсан. 

Хэрвээ улс үндэстний эрх ашиг хөндөгдөөд, яах ч боломжгүй болсон гэж харж байгаа бол урьд урьдынхаас хэдэн зуу дахин хүч нэмээд ажиллах хэрэгтэй. Сая АНУ- ын Сан Хосед бид өөрт буй бүх зүйлээ золиослож, олон жил судалсан, ажилласан хөдөлмөрийнхөө үр дүнг үнэгүй, бүгдэд нээлттэй тавилаа. Бидний хувьд энэ маань үнэ цэнэтэй зүйл яриангүй мөн. Үүгээрээ ч манай илтгэл хурлын уур амьсгалыг нааштай эргүүлж чадсан. Мөн Г.Ганбаяр гэдэг залуу яг ийм сэтгэлээр ажлаа орхиод хувиасаа зардлаа гаргаад ирж орчуулагчаар ажиллалаа. Хурлын тэргүүлэгчид монгол бичгийн авиазүйн загварыг Юникодын консорциум онц давуу эрхтэйгээр баримтлах шийд гаргаж байхад Өвөрмонголчуудаас тодруулбал Дэлхий компанийн захирал Журамтаас “Хоёр моделио хоёуланг нь авч явъя...” гэх санал гаргасан. Энэ нь тус компанийн л ашиг сонирхол байх. Үндсэндээ бол одоо хоёр моделийн хооронд их сунгаа болж байна.

-Одоо тэгээд яах вэ. Монгол бичиг Монгол Улсынх учраас бидний санал илүү чухал биш үү?

-Бидний саналыг анхааран сонсч дүрсийн загвар луу шилжүүлэх гэж байсныг зогсоож, орхих гэж байсан авиазүйн загварт давуу эрх олголоо. Монгол бичгийн энэ стандартын хэрэглээний хүрээ нь Монгол Улсаас гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжиан, Манжуур, ОХУ-ын Халимаг, Буриадыг хамарсан бүх дэлхийн монголчууд бас монгол хэлтэй гадаадын хэн бүхнийг монгол хэлээр харилцах нөхцөлийг хангаж өгч байгаад л гол нь оршиж байна даа.

-Ер нь Монголын монгол бичиг Өвөрмонголчуудын хэрэглээд байгаа монгол бичигт ялгаа байна уу?

-Ялгаа гэж харахааргүй жижигхэн ялгаа бий. Насан-Урт гэдэг хүний нэрийг бичихдээ хоёр нэрийг холбоод арын үгийн эгшгийн дунд нэг ацаг нэмдэг. Гадаад үг тэмдэглэхдээ малгайтай “жа” үсгийг арай өөр бичлэгтэй “жи” үсгээр тэмдэглэдэг. Энэ мэтээр жижиг жижиг ялгаа бий. Харин үгийн сангийн зөрүү бол бичихэд огт асуудалгүй шүү дээ.

-Хараад байхад Өвөрмонголчууд биднээс илүү монгол бичиг ашигладаг. Харин бид эсрэгээрээ мартаж эхлээд байх шиг?

-Одоо яахав, байнгын хэрэглээтэй байгаа, хэрэглэхгүй байгаа хоёр тэгэж ялгарч харагдаж л байна. Манай улсын хувьд Монгол хэлний хууль хүртэл батлагдлаа. Төрийн тэргүүн маань тодорхой хэдэн газрыг зааж монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зарлиг хүртэл гаргалаа. Одоо хэрэгжүүлэх л хэрэгтэй байна.

-Хэдэн яам, агентлагийг эс тооцвол монгол бичгээр хаягаа бичсэн газар нийслэлд тун ховор шүү дээ. Хэзээ хэрэгжүүлж эхэлнэ ээ?

-Хэрэгжүүлдэг байгууллага бас байна аа. Хэлний хуулийг мөрдөж эхлэхтэй хамт МҮОНРТ логогоо хүртэл монгол бичгээр болгож байсан. Үнэндээ хувь хүний хандлагатай шууд хамааралтай зүйл байх даа. Бие дааж сураад уншиж бичдэг болчихсон олон хүнтэй таарч байсан.

Бид Цахиурын хөндийд очсоны хувьд Adobe-ийн бичиг үсэг хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж Indesign, Photoshop зэрэг бүтээгдэхүүнүүдэд монгол бичгийг зөв дүрслүүлэх талаар хэлэлцлээ. Энэ бол монгол бичгээр хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэн нийтлэх талаар хийж байгаа ажлын нэг бөгөөд ойрын ирээдүйд үр дүн заавал гарна.

-Дараагийн хурал хэзээ болох вэ. Та хоёр явах уу?

-Английн Лондон хотод Олон улсын стандартын хурал зургаадугаар сарын 18-нд болох гэж байна. Манайхаас яаж оролцох нь тодорхойгүй... Уг нь энэ асуудлыг орхиж боломгүй байх юм. Бид явж очих боломжгүй байгаа болохоор оролцох хүмүүстэй санал солилцох бодолтой байна. Стандарт хэмжилзүйн үндэсний газраас хүн очоосой. Мөн Мэдээллийн технологи, харилцаа холбооны газрын бичиг үсгийн стандартыг байнгалан хариуцсан нэг мэргэжилтэнтэй болно гэсэн шийдвэрийг бид их дэмжиж байгаа юмсан. Тэр мэргэжилтэн эртхэн ажлаа эхэлбэл сайн сан. Юникодын техникийн зөвлөлийн хурал энэ оны есдүгээр сард Улаанбаатарт болно. Энэ хурлаас өмнө амжуулж хийх ажил их байна даа.

СОНГОДОГ МОНГОЛ БИЧГИЙН ХЭЛЭЭР БАЙХ ЮМ БОЛ УРАН БИЧЛЭГ ИЛҮҮ “ИХЭМСЭГ” БОЛДОГ

-Одоо хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд монгол бичиг монголчуудын хувьд юу вэ гэх талаар ярилцъя?

-Монголчуудын хувьд монгол бичиг гэдэг Монголын эзэнт гүрний хамгийн нэгдүгээрт тавигдах, нэгдүгээр зэрэглэлийн дурсгал. Монголын эзэнт гүрэн байсан уу, түүнийг илтгэх юм одоо юу байна вэ нотол гэвэл тухайн үед баригдаж байсан хөшөө дурсгал, хот суурин гэж нүдэнд үзэгдэж гарт баригдах юм алга. Харин түүнийг нотлох зүйл бол өнөө цаг хүртэл хадгалагдаж үлдсэн захидал, албан бичиг, гэрэгэ, гэрэлт хөшөөнүүд л байна. Эд бол дандаа монгол бичгийн дурсгалууд. Үүгээрээ монгол бичиг Монголын эзэнт гүрний монументаль дурсгал болж байгаа юм.

Хоёрдугаарт, бичгийн тогтолцоо нь монгол хүний хэл-сэтгэхүй- соёлын нэвтэрхий толь юм. Монгол хэлэнд тохируулсан бичгийн хэлний тогтсон хэв шинжийг тэндээс харж болдог. Монголчуудын оюун сэтгэхүйд гарсан өөрчлөлтийг он дараалан харуулах зүрхний бичлэг бол Монгол бичиг юм. Өөрөөр хэлбэл монголчуудын сэтгэлгээний дархлааг харуулж, уламжилж хадгалж байгаа зүйл гэж хэлж болно. Тэгэхээр үнэтэй цайтай байхаас өөр аргагүй.

Гуравдугаарт, үндэсний график урлагийн онцгой чухал элемент. Монгол гэсэн агуулгыг шууд илэрхийлж байдгаараа онцлог.

-Уйгаржин, Согд монгол бичиг гэж яриад байдаг энэ ямар учиртай юм бэ?

-Монгол бичиг бол Согд, Уйгараас ялгаатай тусдаа бичиг юм. Манай ахмад үеийнхэн, багш нар маань ч ингэж үздэг. Үсгийн тиг судалсан хүний хувьд хэлэхэд монгол бичиг нь Согд, Уйгар бичгээс ялгарах өөр төрлийн авианы бичгийн системтэйгээс гадна үсгийн график нь ч өөр гэдгийг баттай хэлж чадна. Харин хуучин бичиг гэж нэрлэхээс татгалзаж манай дээдчүүд төрөл бичгийнх нь хувьд уйгаржин монгол бичиг хэмээн ном бүтээлдээ бичиж байсан түүхэн цаг үе бий.

-Уран бичлэг өнөө цагт их хөгжиж байна. Хүмүүс нэгэндээ бичиж, дурсгах дуртай болж?

-Уран бичлэгийн тухай миний ярьдаг зүйл жил бүр л өөрчлөгдөөд байдаг болсон. /инээв/ Уран бичлэг буюу бийрийн эрдэм гэдэг бол онцгой сайхан гэж эхэндээ их ярьдаг байлаа. Дараа нь манай үсгийн урлаг нь үзгийн, бийрийн гэх хоёр төрлөөр хөгжиж ирсэн юм байна гэж ярьдаг болсон. Сүүлдээ бийрийн бичлэг Монголд харьцангуй хожуу хөгжиж гарч ирсэн юм байна, үзгийн бичлэг халагдчихалгүй тасралтгүй хөгжсөөр иржээ гэж. Бүр сүүлдээ үзгийн бичлэг чинь цаг хугацааны хувьд эртний хэв намбатай бөгөөд хэрэглэсэн хүрээ нь өргөн бас дотроо олон төрөлтэй юм байна гэж ярьдаг болсон. /инээв/

Одоо манайд их дэлгэрээд байгаа, муутуу цаасан дээр бийрээр бичээд улаан тамга дардаг уран бичлэгийг английн хэллэгээр хэлбэл “Chinese concept Mongolian script calligraphy” гэж буудаг. Концепц нь хятад гэж байгаа биз. Жишээ болгоод тамгын тухайд нарийсгаж ярья даа. Манайхан тамгандаа эвхмэл үсэг их ашигладаг. Тэгсэн түүнийг маань Японы мастерууд хараад “Танай монгол бичиг огт өөр бичиг мөртөө ингээд эвхээд тавчихаар дүрээрээ хятад тамганы онцлогтой болчихоод байна. Бид хичнээн ханз үсэг сийлсэн ч япон тамганы онцлог ялгарч харагддаг” гэдэг юм даа. Энэ нэгдүгээрт соёлын харилцаа хийгээд эвхмэл үсгийн гарал үүслийг илтгэн харуулж байна. Хоёрдугаарт хийж байгаа зүйлдээ хэлбэрдэж дууриах бус, ухамсартай хандах хэрэгтэйг сануулж байгаа хэрэг л дээ.

Уран бичлэгийн хөдөлгөөн бол монгол бичгийг сэргээх үйл ажиллагааны нэг хэсэг нь буюу олны нүдэн дээр ил харагдах гоё сайхан үсгийн урлагийг үзүүлэх таниулах зорилготой хийсэн ажил. Энэ маань олныг хамарч бие биендээ дурсгадаг бэлэг хүртэл болж заншаад байгаад баяртай байдаг. Гэхдээ уран бичлэг бол бидний эцсийн зорилго биш шүү дээ.

Энэ талбартаа бидний хийх зүйл үсгийн тиг түүний олон төрлийг судлах, сургах, зураач дизайнеруудыг монгол үсгийн урлагийн орчин үеийн түвшний мэдлэгтэй болгох гээд олон юм бий. Түүнээс гадна том зорилго нь бүх нийтээрээ монгол бичгээ хэрэглэдэг эзэн нь болох. Бүгд хөтөлгөө морьтон болвол сайн биз дээ.

-Сурч мэдэх гэхээр түүнийг хэн, хэрхэн заах вэ гэх асуудал гарч ирнэ ээ дээ. Зүгээр л үсгийг нь заагаад, уншуулдаг болгоод үлдээх биш бүр эзэмшүүлнэ гэдэг чинь багаас нь л эхлэх ажил болов уу. Ахлах сургуулиудад монгол бичгийг тийм сайн заадаггүй юм шиг ээ?

-Харин ч гайгүй шүү. Манай улс 1986 оноос хойш монгол бичгийг дунд сургуулиар зааж эхэлсэн байдаг. Ер нь монгол бичгийг заахын тулд шат шатанд нь тохируулах хэрэгтэй. Тэр жаахан хүүхдүүдэд хамаагүй том хэтийдсэн зүйл ярьж, сургах гээд нэмэргүй. Нас насанд нь ачааллыг нь нэмэгдүүлээд уран зохиолын хичээлтэй нь холбож өгвөл сайн.

-Таны хувьд үсгийн урлагийг хэрхэн заалгаж байсан тухайгаа яриач?

-Үсгийн урлагийн хичээлийг Дүрслэх урлагийн дунд сургуульд Ц.Бат- Энх багшаар анх заалгаж, төгсөх ангидаа үндэсний үсгийн урлагийн хичээлийг Б.Амгалан багшаар заалгасан. Аав маань маш сайн шрифтийн мастер байлаа. Өдөр бүр аавынхаа хийж буйг бахдан хардаг байлаа шүү дээ. Цэрэнпил гуай, Жадамбаа багш нар надад өөрийнхөө ховор номоос харамгүй үзүүлдэг байлаа.

Тэгээд 1994 онд Чой.Лувсанжав багшийнхаа “Монгол Үндэстний Хэл Иргэншлийн Эрдмийн Хүрээлэн”-д суралцахдаа Жанцангийн Нямбуу багшаараа говь халхын маягаар бийрийн бичлэг, үзгийн бичлэг, хичээнгүй, гүйлгэн таталган, дүрслэх таталган гэх дөрвөн түвшинд заалгаж хууччуулын эрдмийн зах зухаас сурсан даа. Тухайн үед Чой.Лувсанжав багш маань “Жамъянсүрээн! Монгол бичгийн үсэг бичгийн соёл гэж эртнээс уламжлалтай арвин баялаг сан байна. Та үүнийг оролдож судалбал ямар вэ” гэж анх чиг өгсөн дөө. Багш маань хэнийг ч “Та” гэдэг байсан юм. Би ч –“Жээ хүй” л болно биз дээ.

Сүүлд 1998 онд багш маань таалал барахынхаа өмнөхөн “Уран бичиг бол монголчуудын хувьд эцсийн зорилго биш шүү. Монгол хүн бүр монгол бичгээрээ бичдэг, уншдаг, хэрэглэдэг болох нь бидний туйлын зорилго” гэж захиж байсан даа. 2000 оноос хойш Т.Дашцэдэн, Ш.Чоймаа, Ц.Шагдарсүрэн, Д.Төмөртогоо, М.Баярсайхан, Ё.Жанчив, Р.Отгонбаатар, Д.Баттөмөр гээд олон багшаасаа сурсан дуулсан ганц үсгийн төдий ч эрдмийг эрдэнэ хэмээн сэтгэж хичээж сурч явна. Сурахад төгсгөлгүй юм. Шавь нараасаа ч сурсан юм бий бий. Анд нөхдөөс Ц.Мөнх-Эрдэнэ, н.Хишигсүрэн нартай сурсан дуулснаа хуваалцдаг даа.

-Мэргэжлийн хүний хувьд монгол бичгээр бичсэн хаяг самбаруудыг харахад алдаа байх уу?

-Жаахан жаахан харагдана аа. Гэхдээ алдаа гэж хэлэмгүй зүйлс ч байна. Заримыг нь засаад өгчихмөөр л санагддаг юм. Ер нь миний бичигт ч алдаа бий шүү дээ.

-Тэгэхээр чинь монгол бичгээр 100 хувь зөв бичдэг хүн гэж байхгүй гэсэн үг үү?

-Миний хувьд бичгийн хэл, үсгийн тиг хэлбэр хоёрын дүйцэл нь чухал. Тэр дундаа сонгодог монгол бичгийн хэлээр байх юм бол уран бичлэг илүү ихэмсэг болдог. Бүр Их Монгол Улсынхаар буюу дундад үеийн монгол хэлээр байх юм бол илүү үнэ цэнэтэй. Тиймээс бичихдээ үг өгүүллийнхээ хэл найруулгыг үсгийн тигтэйгээ уялдуулж найруулдаг.

Тэгэнгүүт нөгөө дундад үеийн тэр хэлбэрээр бичсэнийг маань өнөөгийн хүний нүдээр харангуутаа “Өө энэ чинь алдаатай байна шүү дээ” гэдэг. Жишээ нь, “Мөнх” гэдэг үгийг дундад үеийн монголоор Ө-г нь шилбэгүй бичдэг дээ. Гэтэл тэрийг хараад алдаа гэх нь бий.

-Ингэхэд таныг “Каллиграфийн мастер” гэдэг. Энэ цол уу, оноосон нэр үү?

-2012 онд надад олгож өгсөн цол юм. Бүр тэмдэгтэй, үнэмлэхтэй. Надад хайрласан үнэмлэхийн дугаар №03. Энэхүү цолыг “Монголын Модерн Каллиграфчдын Холбоо”- ны тэргүүлэгчдийн шийдвэрээр олгодог. Анхдугаарыг билиг танхай их мастер Дашбалдангийн Баттөмөр. Хоёр дахийг нь Ж.Батбаяр багш авсан байдаг бол гурав дахийг нь надад олгосон юм. Харин зураач бол ДУДС-д сурч олж авсан мэргэжил маань.


Ийнхүү бидний цөөн хормын ярилцлага өндөрлөлөө. Тэрбээр ярилцлагын төгсгөлд “Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийг чухал гэлгүй л яахав. Хийхдээ ёроолыг нь хүртэл ухаж төнхөж сурч мэдэхсэн” гэж байв.

Ярилцсан О.Шинэтуяа 

"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(66.181.176.121) 2024 оны 04 сарын 07

Билиг танхай бичгийн их хүн шүү дээ! Ганц ч гэсэн ийм мундаг хүн байгаад баярлаад баршгүй. Санасан бүх нь сэтгэлчлэн бүтэх болтугай.

0  |  0
bataa(202.9.46.82) 2024 оны 02 сарын 28

boli2 shaardlaga hangahgv shde zvger bga ym zvgeer bjil baiy thv surh ym naadhar chin tutahgv ih bn pls2

0  |  2
Оюун-Эрдэнэ(66.181.186.31) 2024 оны 02 сарын 28

Үнэхээр сайхан санагдлаа монголчууд азтай бидний хойч ирээдүй бүр илүү азтай юм. Монгол бичиг миний хамгийн дуртай хичээлийн нэг байсан бичихэд урамтай сайхан бичиг шүү. Энэ их хичээл зүтгэлийг тань дэмжиж томоом том амжилт хүсье.

4  |  1
Enkhtuya.Dorj(203.91.115.51) 2024 оны 02 сарын 28

Аргагүй л жинхэнэ монгол эрдэмтэн байна даа.Амжилт хүсье! Баярлалаа.

3  |  1
Бат(66.181.161.81) 2020 оны 04 сарын 27

Энэ хүнтэй яаж холбогдох боломж байна...

0  |  0
Б.Түмэнбаяр(202.126.89.77) 2024 оны 02 сарын 28

АГУУ УХААНТАН, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ, СУУТ АВЬЯСТАН

2  |  1
Болдбаатар(202.72.247.170) 2022 оны 01 сарын 03

Сайхан ярилцлага байна. Монгол бичгээ үгүйсгэдэг, криллээрээ ч зөв бичиж чаддагүй хүмүүс коммент бичихгүй байх гэж найдаж байна. Ажилд нь амжилт хүсье. \n

2  |  1
Хангай(103.87.255.110) 2024 оны 02 сарын 28

Сайхан ярилцлага байна. Амжилт!\nЗамын ноход хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг. Зорьсон хэргээ бүтээгээд хойч үедээ буян болоорой.

5  |  1
Б.Алтанцэцэг / БТА/(192.82.72.121) 2024 оны 02 сарын 28

Ганц сайхан бичгээрээ\nГайхуулж явъя, Монголчууд аа!\nЯндашгүй гүн утгат Монгол хэлээ\nЯлгаж мандуулъя, Монголчууд аа

4  |  1
Zochin(64.119.20.9) 2022 оны 01 сарын 03

Khuniig sain medekhgui baij eldeveer helj bichih muuhai l yum.\nEne khun mongol bichgiin tuluu neg ch tugrugnii tsalingui zutgej yavaa khun. Uursduu mongol bichig, tuukh soyoliinhoo tukhai oligtoi medehgui, yu ch khiij chadakhgui khumuus l iimerkhuu zuil bichij baigaa baikh daa.\n

6  |  0
Zochin(64.119.20.9) 2020 оны 04 сарын 27

Khuniig sain medehgui baij eldeveer helehgui l baival zugeer yum daa, ene khun mongol bichgiin tuluu neg ch tugrugnii tsalingui, mash ih zutgej hudulmurluj baigaa khun dee. Mongol bichgiin talaar yamar ch medleggui, uuruu bolovsrolgui, yos zanshilaa meddeggui khumuus l iimerkhuu yum bichij baigaa baih daa

3  |  0
Zochin(64.119.20.9) 2020 оны 04 сарын 27

zuv shuu.,mongol hun mongol bichegee l surah heregtei baina.

3  |  0
Zochin(139.5.216.216) 2020 оны 05 сарын 01

Za yu l bol doo. Neg udaa nziinhaa hurimiin beleg hiilgeh gej zahialga uguud helsen hugatsaandaa belen bolgooguin ulmaas bi mash tom asuudald orj bsan udaatai nadad bol mundag hun geheesee iluu luivarchin shig l sanagdsan uuchlaarai.

1  |  8
kkk(203.91.115.38) 2020 оны 04 сарын 29

zalilangin gar ywj bn mongol bichger nom sudar ner alt mongor bichne gj shaj bgd awagvi gd gvrideg golog l bn

0  |  7
Зочин(103.212.119.83) 2024 оны 02 сарын 28

Маш өндөр ёс суртахуунтай. Боловсон, эгэл, аргагүй бичгийн хүн дээ.

7  |  1
matilda(197.234.221.197) 2022 оны 01 сарын 03

Намайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн. Танд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол Буцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна Бид 5,000-1,000,000 еврогийн хооронд санал болгодог Манай зээлийн хүү жилд 2% байдаг Бид танд дараахь газарт туслах боломжтой: * Хувийн зээл * Хөрөнгө оруулалтын зээл * Авто зээлийн * Ипотекийн зээл * Мөн бусад газрууд ..... Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319

0  |  2
Зочин(112.72.11.120) 2024 оны 02 сарын 28

Хэзээ ч хэрэглэхгүй зүйлд тэгэж их ач холбогдол ѳгч хугацаа, зардал болсоноор бид хохирох уу, хожих уу? Ѳнгѳрснийг ѳнгѳрсѳнд нь орхи. Тэр чинь монгол бичиг биш Уйгаруудын бичиг.

3  |  13
Zochin(202.55.188.86) 2024 оны 02 сарын 28

Энэ хүн өөрийнхөө наймааг бодож ингэж үймүүлж болохгүй дээ. Нийгмийн хөгжил түүнийг дагасан хэрэглээ гэдэг бол э нэ хүний ярьж байгаагаас өөр дөө. Хувийн шуналдаа нийгмийг тааруулах гэж оролдож байгааг нь бүгд ойлгох байлгүй дээ

3  |  13
S(202.179.24.67) 2024 оны 02 сарын 28

TEGEED ENE SARMAGCHIN HELEER DAHIAD YARIH UU

2  |  11
Зочин(202.126.89.173) 2024 оны 02 сарын 28

Латин үсгэнд орсон нь дээрдээ. Хуучин уйгуржин монгол бичиг чинь яг үнэндээ хэвтээ байрлалтай хасаг үсгийг босгосон төдий л байна лээ шдээ.

1  |  11
Zochin(77.248.124.240) 2024 оны 02 сарын 28

Uvur mongol shig bolmoor bnuu

4  |  9
Zochin(77.248.124.240) 2024 оны 02 сарын 28

Boliochee demii

2  |  8
Zochin(77.248.124.240) 2024 оны 02 сарын 28

Boliochee ungursun balarsan yum bicheed urd hurshiin yavuulaga.Uvur mongol bolgoh gej baigaan.

2  |  9
зочин(64.119.27.246) 2024 оны 02 сарын 28

хуц. монгол бичиг хэнд хэрэгтэй юм. өнгөрч баларсан юмнаас болж хүүхдүүд зовж байна. кириллээрээ зөв бичиж сурвал барав. хүүхдүүдээ та нарын золиос болгохгүй шүү

3  |  13
зочин(64.119.27.246) 2024 оны 02 сарын 28

хуц. монгол бичиг хэнд хэрэгтэй юм. өнгөрч баларсан юмнаас болж хүүхдүүд зовж байна. кириллээрээ зөв бичиж сурвал барав. хүүхдүүдээ та нарын золиос болгохгүй шүү

3  |  11
SUHEE(182.160.37.114) 2024 оны 02 сарын 28

SHAA LALARIIN ARHICHIN NEEH GEGEEREH GJ YADHIIMAA KKK, AVGAIGAA NAOZDAA ALDTSAN ZAYAGUI DURAK, LLL

4  |  13
зочин(202.131.225.197) 2022 оны 01 сарын 06

Босоо бичгээ орчин үетэй зохицуулан сайжруулж хялбаршуулан авч үлдэх хэрэгтэй, Манай хэлнийхэн өөрчлөлт хийх юмандаа хийхгүй хийх шаардлагагүй тогтсон дүрмээ өөрлөх юмв Одоо ер нь крилл үсгээр бичих олон тийн ялгал гэх мэт дүрэмийг өөрчлөхийн оронд уйгаржин үсгийн шинэ хялбар дүрэм зохион нэвтрүүлэх хэрэгтэй, Тэр хуучин галигаас чинь болоод нэвтэрч чадахгүй 30 жил боллоо цаашид ч үргэлжлэнэ,

4  |  3
Top