ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхнийг аз жаргал хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 02

Хонь

Аливаа бизнес эхлүүлэхэд таатай өдөр. Хонины эмэгтэйчүүдэд таатай гэнэтийн бэлэг ирж магадгүй. Хонины эрчүүдийн хувьд хувийн амьдралдаа ямар өөрчлөлт гарахыг урьдчилан таамаглана. Өөрчлөлтийг эхлээд харахад хачин, ойлгомжгүй мэт санагдаж байсан ч та бүү зов.

Үхэр

Өнөөдөр аялалд явах хэрэггүй. Яагаад гэвэл бүтэлгүйтэх магадлалтай. Бие махбодын хүнд хөдөлмөр, эсвэл эрсдэлтэй ажлуудаас татгалз. Гэр бүлээрээ тайван амгалан өдрүүдийг өнгөрүүлэхийг хичээ. Ном уншиж, гэр бүлтэйгээ ярилцаж, шинэ видео бичлэг үзэн, хөгжим сонс.

Ихэр

Өдөр нь гэнэтийн өөрчлөлт ирнэ. Санхүүгийн байдалд ч өөрчлөлт гарч болзошгүй. Та түншүүдээсээ хамаарч болохгүй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхдээ танд тусалсан хүмүүсийн тухай бүү мартаарай. Найзуудынхаа зөвлөгөөг дага. Хэрэв та хүсвэл үдшийг гэрээсээ гадуур хаа нэг газар өнгөрүүлж болно.

Мэлхий

Өдрийн ачааллаа хэсэг хугацаанд мартаж, амрахыг зөвлөж байна. Энэ өдөр хуучин найз нөхөдтэйгөө баяр хөөртэй уулзалт хийхийг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр гэр бүлдээ илүү их анхаараарай. Яаран дүгнэлтэд бүү хүр. Бага зэрэг хүлээ.

Арслан

Өнөөдөр хамгийн гол нь аливаа зүйлийг хэтрүүлэхгүй байх. Аливааг зөв эрэмбэлэх нь гол зүйлд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Цаашдын үйл ажиллагаанд таатай өдөр. Багаар хичээллэх, найз нөхөдтэйгөө харилцах нь ашигтай байх болно. Тааламжтай гэнэтийн бэлэг, шинэ танил хүлээж байж магадгүй юм.

Охин

Гэр бүлийн харилцааг эрхэмлэ. Энэ ордны эмэгтэйчүүдийн хувьд шинэ танил, эсвэл романтик адал явдалтай учирна. Өвдөхөөс урьдчилан сэргийл. Анхаарал халамжийг үл тоохоо боль. Найр наадам хийхээс зайлсхийхийг зөвлөж байна. Учир нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Жинлүүр

Танд тусалсан хүмүүсийг бүү гомдоо. Найзуудынхаа зөвлөгөөг дагаж мөрдөөрэй. Гэрээсээ хол явах болж магадгүй. Саяхан таныг урьж байсан найзуудтайгаа хамтар. Оройг хүссэнээрээ өнгөрүүл.

Хилэнц

Мэргэжлийн үйл ажиллагаа, карьерт ихээхэн нөлөөлж болох үйл явдал болно. Авьяас чадвараа ямар ч бизнест ашиглаарай. Та маш сайн үр дүнд хүрэх болно. Ер бусын зүйлийг бий болгох боломж байна. Аз жаргал таныг хүлээж байгаа тул боломжоо бүү алдаарай.

Нум

Амьдралын боломж буурна. Аялалд явах хэрэггүй. Эд хөрөнгөө бусдаас хамгаал. Түнштэйгээ харилцах, хүүхдүүдтэй тоглоом тоглох нь энэ өдрийн сөрөг хандлагыг бууруулахад тусална. Ном, зохиол унших нь толгойгоо сэргээх бас нэгэн арга юм.

Матар

Аливаа бизнес, харилцаа холбоо, гэр бүлийн харилцааг эхлүүлэхэд таатай өдөр. Магадгүй өнөөдөр та чухал асуудлуудыг шийдэх, эсвэл хуучин алдаагаа засах боломжтой. Шинэ танил, эсвэл романтик адал явдалтай таарах магадлал өндөр байна. Өглөөний дүнсгэр байдал өдөр арилах болно.

Хумх

Амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Өглөө болсон сөрөг үйл явдлууд нь бусадтай харилцах харилцаанд бэрхшээл учруулж болзошгүй. Найз нөхөдтэйгөө уулзахаар төлөвлө. Танихгүй хүмүүстэй маргаан үүсгэх хэрэггүй. Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулахыг зөвлөж байна.

Загас

Энэ өдөр нь гэр бүлийн хэлхээ холбоонд таатай. Магадгүй бодол санаа тэнцвэртэй, тунгалаг байна. Өнөөдөр та нөхцөл байдлын эзэн болж чадна. Том хэмжээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, арилжааны үйл ажиллагаа нааштай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top