Хөгжлийн банк охин компаниараа дамжуулан ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сантай хамтран ажиллана

2019 оны 09 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад дөрөв дэх удаагаа  албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Тэдгээрийн нэг нь  Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан явдал байлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд талууд рубль-төгрөгийн хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлснээр хоёр улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

 

ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан нь 2011 онд ОХУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын санаачлагаар байгуулагдсан бөгөөд 40 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг ОХУ-ын эдийн засагт татан төвлөрүүлж, нийт 1.5 их наяд рублийн хөрөнгө оруулалтын багцыг удирдаж буй томоохон хөрөнгө оруулалтын сан юм.  

“Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК нь МУХБ-ны охин компани хэлбэрээр 2017 онд байгуулагдсан бөгөөд  “Хөрөнгө оруулалтын сан” байгуулах замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн удирдлагын үйл ажиллагааг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Тус компани эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашиг бүхий томоохон төслийг санхүүжүүлэх зорилгоор “Үндэсний стратегийн хөрөнгө оруулалтын сан”-г 2018 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Мөн “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх зорилгынхоо хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 75.9 сая ам.долларын эх үүсвэрийн амлалтыг аваад байгаа юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.133) 2019 оны 09 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хүмүүс хоорондын зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбогдоорой Зээлийн хугацаанд зээлийн хүү 2% байна. Бидний санал 5,000-аас 5,000,000 долларын хооронд хэлбэлзэж, 1 жилээс 25 жил хүртэл буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй холбоо бариарай. Захидал: matildalecoustre@gmail.com wathsapp: 0033 756 86 5319

0  |  0
Top