ХЭНТИЙ: Ц.Жүгдэр агсны нэрэмжит 100 буудалт даамны тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 10

Ардын боловсролын тэргүүний ажилтан, шатар, даамны спортын мастер Ц.Жүгдэр агсны нэрэмжит зуун буудалт даамны тэмцээнийг Хан Хэнтий Цогцолбор сургууль, Хан Хэнтий даамны холбоотой хамтран есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд даамны спортын мастер хоёр, спортын дэд мастер гурав, спортын нэгээс гуравдугаар зэрэгтэй 40 гаруй тамирчин нийтдээ Хэнтий аймгийн долоон сумын 100 гаруй тамирчид оролцлоо.

Тус сургуулийн физикийн багш Ц.Жүгдэр агсан багшилж байх хугацаандаа шатар, даамны дугуйлан ажиллуулж, олон зуун тамирчин бэлтгэж байсныг нэхэн дурсаж тус тэмцээнийг санаачлан зохион байгуулсан бөгөөд, сургуулийн 40 жилийн ойг угтсан томоохон ажлуудын нэг болж буйгаараа онцлогтой аж.  Тэмцээний 8-10 насны охидын төрөлд Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сурагч Д.Хонгорзул тэргүүн байр эзэлсэн бол Бэрх тосгоны ЕБС-ийн сурагч А.Мөнхсаран дэд байр, Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн Э.Ану гуравдугаар байр, тус сургуулийн А.Хонгороо, Б.Ононхатан нар тусгай байранд шалгарлаа. Эрэгтэй төрөлд Бэрх тосгоны ЕБС-ийн сурагч Ш.Эрдэнэбат, Л.Эрдэмбаяр, Ч.Буянтогтох нар 1, 2, 3-р байр эзэлж, Хан Хэнтий цогцолбор сургууль /ХХЦС/-ийн А.Энхжаргал, Тэмүүжин цогцолбор сургуулийн А.Энхжаргал нар тусгай байр эзэллээ. Тэмцээний 11-13 насны охидын төрөлд С.Мөнх-Оюу /Бэрх/, А.Нарансолонго /ХХЦС/, А.Анужин /Өмнөдэлгэр/, С.Мөнх-Ану /Бэрх/, М.Буян нар 1-5-р байр эзэлсэн бол хөвгүүдийн төрөлд Б.Мөнхсүлд /Бэрх/, Г.Ганганбарс /ХХЦС/, н.Анхбаяр, Б.Амарбаясгалан /Бэрх/, н.Эрдэнэсүх нар тус тус шагналт байрууд эзлэв.

Харин Насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд Э.Маргад, н.Нямсүрэн, н.Пүрэвжаргал /ХХЦС/, Г.Халиун, Б.Дөлгөөн нар, эрэгтэй төрөлд Г.Бүрэнболд, М.Лувсандорж, С.Мөнх-Эрдэнэ, Г.Лхагважав, Д.Дамдинбаатар нар тус 1-5 байр эзэллээ. Цаашид Ц.Жүгдэр агсны нэрэмжит тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа ХХЦС-ийн захирал К.Түмэндэлгэр илэрхийллээ. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд сургуулийн ахмад багш нар, Ц.Жүгдэр агсны гэр бүлийнхэн хүрэлцэн ирж, тамирчдад амжилт хүсэж, шагнал гардууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top