ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон бусдын хайрыг татна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Хонь

Шийдэмгий бай. Та бусдын хайрыг татна. Сайхан өдрүүдийн нэг. Эсрэг хүйсийн хүмүүстэй хамтарч ажиллах нь маш ашигтай байх болно. Биеийн хүчний ажил хийж, спортоор хичээллэн, зугаалах, аялах зэргийг хослуул.

Үхэр

Таатай өдөр. Эрч хүчтэй байж, шинэ төслүүдэд оролцоно. Мөнгө олох шинэ эх үүсвэр олно. Ажил хэргийн харилцаа сайн байна. Зарим алдаагаа засах гайхалтай боломж гарч ирж байна.

Ихэр

Сайхан санал авна. Гэхдээ та өөрийнхөө бодлыг дагаарай. Мэргэжлийн үйл ажиллагаанд их хүч зарцуулагдана. Зарим шийдвэр гаргана. Хувийн амьдралаа өөрчлөх сайхан боломж гарч ирнэ.

Мэлхий

Та алдаа хийсэн бол зас. Эргэн тойрны хүмүүс өнөөдөр бараг бүх зүйл дээр тантай санал зөрөлдөнө. Эрүүл мэнддээ анхаарч, хооллолтоо тохируул. Бусдын үгийг сонсохгүй байх нь эрсдэлд хүргэж болзошгүй.

Арслан

Зохион байгуулах авьяас нь таныг өндөрт аваачна. Сайхан өдрүүдийн нэг. Өмнө нь бодож төлөвлөсөн зүйлээ амжуул. Эсрэг хүйсийн хүмүүстэй ойлголцоно. Өөрийн болон ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарал тавиарай.

Охин

Эерэг зүйлээр дүүрэн өдөр. Та бусдад их таалагдана. Мэргэжлийн үйл ажиллагаа амжилт авчрах эсэх нь таны шийдэмгий байдал, ур чадвараас хамаарах болно. Магадгүй орой сайхан газарт уригдана.

Жинлүүр

Идэвхтэй өдөр. Өнөөдөр зарчмаа дагаж, үзэл бодлоо хамгаал. Тайван байдлаа аль ч үед хадгалж чадах нь ухаалаг хүний үйлдэл байдаг. Эрүүл мэнддээ санаа тавиарай.

Хилэнц

Ажил хэргийн уулзалт хийхээр гадагшаа явж магадгүй. Мэдлэг өргөжин тэлнэ. Гэнэтийн таатай мэдээ сонсож магадгүй. Эрч хүчээрээ олон асуудлыг шийднэ. Өөртөө итгэх итгэлээ бүү алдаарай.

Нум

Амьдралын боломж өндөр байна. Энэ өдөр хувийн амьдралын зарим асуудлуудаа шийд. Мэргэжлийн үйл ажиллагаа танаас шинэ үйлдлийг шаардана. Ер бусын шийдвэр гаргаж ч магадгүй.

Матар

Багаар ажиллахад таатай өдөр. Хамтын арга хэмжээ амжилттай болно. Амьдралын эрч хүч, сэтгэл татам байдал өндөр түвшинд байна. Бодож хийсэн үйлдэл, шийдэмгий байдал нь танд амжилт авчрах болно.

Хумх

Өмнөх өдрийн сөрөг хандлага таныг дагасаар байх ч үзэл бодол, зарчмаасаа бүү ухар. Санхүүгийн том дэмжлэг авч магадгүй. Хувийн амьдралд мэдрэмж хөрөх, эргэлзэх зэрэг асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Аз жаргал гэдэг нь энгийн зүйлд байдаг.

Загас

Загасныхан өнөөдөр хүчтэй байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал шийдэгдэж, дэмжлэг авна. Магадгүй та ажлаар хаа нэг тийшээ явна. Танд ямар нэгэн архаг өвчин байдаг бол эрүүл мэнддээ анхаараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top