Хонь
Энерги хувирах өдөр. Аливаа бизнест анхаарал болгоомжтой бай. Яаралтай шийдвэр гаргах хэрэггүй. Итгэмжлэгдсэн найз нөхөд, эсвэл бизнесийн түншүүдийн тусламжтайгаар та сонирхолтой ажилд оролцоно. Гэхдээ үйл ажиллагаа нь таныг өөрчлөх ёсгүй.
Үхэр
Энэ өдөр бэрхшээлийг зоригтой даван туул. Байдлыг эрс өөрчилж чадах хүн бол хайртай хүн тань. Та түүний тусламжийг авах хэрэгтэй. Спорт, аливаа биеийн тамирын ажилд маш таатай өдөр.
Ихэр
Түншүүдтэйгээ харьцахад бэрхшээл тулгарна. Хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөрийн ачаар алдаагаа засаж чадна. Өнөөдөр та хайртай хүнтэйгээ болгоомжтой харьцаарай. Мэдээ хүлээж авах бололтой.
Мэлхий
Мэдрэмж хүчтэй байх ч өөрчлөгдөж, сэтгэл санаа тогтвортой бус байна. Хөгжилтэй, тайван амгалан болохыг хүснэ. Үндэслэлгүй мэдээлэлд бүү автаарай. Тэнцвэртэй байдлыг алдахгүй байхыг хичээ.
Арслан
Аливаа бизнест анхааралтай бай. Хүч чадлаа зохицуулж, хамтарсан үйл ажиллагаанд манлайлах гэж хичээхгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хүн олонтой газар байхаас зайлсхийж, хэтрүүлж уух хэрэггүй.
Охин
Урт хугацааны төлөвлөлт хий. Орлогын шинэ эх үүсвэр хайх, үйл ажиллагааны цар хүрээгээ өөрчлөхөд таатай өдөр. Найз нөхөд, хамаатнуудын тусламжтайгаар асуудлыг давна. Гэхдээ амжилтад хүрэх нь тийм ч хялбар биш гэдгийг сана.
Жинлүүр
Санхүүгийн төслүүд төлөвлөснөөр хэрэгжихгүй. Бэлэн мөнгөний алдагдалд орохгүй боловч огцом баяжих боломж байхгүй. Хайртай хүнтэйгээ маргах бололтой. Та хэт мэдрэмтгий байгаа юм биш биз!
Хилэнц
Ажил хийх нь ирээдүйтэй өөрчлөлтөд хүргэнэ. Ажлаа тайван дуусга. Гэрлэлт, гэр бүл төлөвлөлтөд таатай өдөр. Асуудал болгонд үндэслэлтэй хандаж, алхам бүрийг бодож үзээрэй.
Нум
Гэрийн ажилдаа анхаарч, бэрхшээл учрахаас сэргийл. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаанд гаднын нөлөөг бүү тусга. Том албан тушаалтан, нийгмийн байр сууриа эрс өөрчлөхөд туслах хүн зэрэг олон хүмүүстэй уулзах бололтой.
Матар
Найз нөхөд, эсвэл бизнесийн түншүүдийнхээ тусламжтайгаар та орлогын шинэ эх үүсвэр олно. Эсвэл бизнесээ өөрчлөхөд туслах сонирхолтой санал авах боломжтой. Энэ нь маш сайн. Бүх зүйлийг сайтар бодож үзэх хэрэгтэй.
Хумх
Энэ өдөр барилгын ажил, шинэчлэлт, хуримтлалтай холбоотой үр дүн гарна. Оршин суух газартаа засвар хийх, байшин, оффистоо томоохон өөрчлөлт хийхэд таатай. Эд хөрөнгөө эмх цэгцтэй байлгах, эсвэл бэхжүүлэхийг зөвлөж байна. Гэхдээ санхүүгээ эдийн засгийн хувьд илүү хэмнэлттэй зарцуулахыг хичээ.
Загас
Энэ өдөр арилжаа хийж хэрэггүй. Эрч хүч буурч байгааг анзаарна. Хүүхэд хүмүүжүүлэх, сургах, ахмад хамаатан саднуудаа асрахтай холбоотой мөнгөний зардал гарах магадлалтай. Санхүүгээс болж амраг хосууд хоорондоо маргаантай байж мэднэ. Гэхдээ урт хугацааны зөрчил бүү үүсгэ.
Сэтгэгдэл ( 0 )