Улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бичигт, Адуунчулуун, Халтар хошууны хэсгийн хилийн торыг бүрэн шинэчилжээ. Цэргийн гавьяаны одонт хилийн 0146 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн улсын хилийн хариуцсан хэсэгтээ хилийн инженерийн байгууламж, хилийн торыг шинэчлэн засварлах ажлыг хийж, ашиглалтад оруулсан байна.
Хилийн торыг сэргээх шаардлага тулгарсан учир аймгийн удирдлагууд хүсэлтээ УИХ-ын гишүүн Ч.Улаанд уламжилснаар Бичигт, Адуунчулуун, Халтар хошууны хэсгийн хилийн торыг бүрэн шинэчлэх ажлыг хийхээр шийдвэрлэсэн аж. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дэмжлэгээр хянах зурвас, төмөр хянах цамхаг, хилийн хөдөлгөөнт харуулын байр зэргийг шинээр барьж төхөөрөмжлөн, ашиглалтад оруулсан байна. Хилийн цэргийн хамт олон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын дэмжлэг болон өөрсдийн нөөц бололцоог ашиглан Жаргалант, Шовдол булаг, Холбоо, Залаагийн заставын хариуцсан хэсгийн хилийн өргөст торыг мөн шинэчлэн, байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )