Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын баатар Чойн.Дугаржавын төрөлх нутаг Онгон суманд түүний алдрыг мөнхжүүлэх, түүхэн гавьяаг залуу үеийнхэнд таниулах зорилгоор хүндэтгэл, ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Дээрх шийдвэрийн дагуу Монгол Улсын баатар Чойн.Дугаржавын алдрыг мөнхжүүлэх, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ /2019.09.01/ боллоо.
Чойн.Дугаржав нь зүүн хязгаараас төрсөн улсын баатар цолтон бөгөөд эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө эрэлхгээр тулалдаж явсан бахархам үйлстэн билээ. Тиймээс улсын баатрынхаа алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үед өвлүүлэх, үнэ цэнийг нь хадгалах зорилгоор халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга болоод Хууль хүчний байгууллагын удирдлагууд баатрынхаа дурсгалын хүндэтгэж өндөр ач холбогдол өгч оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээний гол эзэн нь баатрын ганц охин Д.Дуламсүрэн гуай байлаа. Тэрээр энэ жил нас сүүдэр 80 хүрчээ. Үр хүүхдүүд, хамаатан садан нь бүгд хүрэлцэн ирсэн байлаа. Түүнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хүндэтгэл үзүүллээ.
Ч.Дугаржав баатар нь байлдааны ур чадвар, морины эрэмгий, сэлмийн урлагт гарамгай эзэмшсэн байдлыг үнэлж тухайн үед “Монгол Чапаев” гэж нэрлэдэг байжээ. Ч.Дугаржав баатар 1969 оны наймдугаар сарын 12-нд Монгол Улсын баатар цол хүртжээ. Түүний баатар цолоор шагнагдсаны 50 жилийн ой энэ жил давхар тохиож байна.
Онгон суман дахь хилийн цэргийн 0184 анги нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 4 тоот тогтоолоор Монгол Улсын Баатар Эх оронч Чойн.Дугаржавын нэрэмжит болсон бол Онгон сумын ЕБС нь 2003 онд Чойн.Дугаржавын нэрэмжит сургууль болж байжээ. 1995 онд онгон сумын 70 жилийн ойгоор тус сургуулийн өмнө Монгол Улсын баатар Чойн.Дугаржавын хөшөөг байгуулсан байна. Халхын голын байлдаанд Сүхбаатар аймгаас 600 гаруй дайчид оролцож байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
saihan hesee bolloo,arai ebermez boljee!